Циркчид Монголын төрөөс байраа нэхлээ | News.MN

Циркчид Монголын төрөөс байраа нэхлээ

Циркчид Монголын төрөөс байраа нэхлээ

Циркчид Монголын төрөөс байраа нэхлээ

Улсын цирк 13 жилийн өмнө хувьчлагдсанаас хойш энэ урлагаас үлдсэн сүүлчийн цучил нь Циркийн сургууль болсон. Харамсалтай нь, циркчид түүхт 80 жилийнхээ ойг гудамжинд угтахад хүрчээ.  Нэгэн үе дэлхийг шуугиулж байсан Монголын циркийн барилгыг 13 жилийн өмнө хувьчилснаас хойш бүхэл бүтэн урлагийн төрөл бодлого алдагдаж, залгамж халаа нь бэлтгэл хийх  байргүй, төгссөн жүжигчид нь цалингүй, өөрсдийгөө ажлын байраар хангаж, тус бүрдээ студи, продакшн болж хуваагдан оршин тогтнохоос аргагүй болжээ.

Монголын циркчдийн гал голомт болсон хуучин циркийн барилга 2015 онд галд өртөж, улмаар МХЕГ-аас ашиглаж болохгүйг мэдэгдэж, акталжээ. Иймээс Консерваторийн бүжиг циркийн сургуулийн Циркийн тэнхимийн сурагчид майханд хийж байсан бэлтгэлээ гадаа хүйтэрсэн тул зогсоожээ. Дээр нь “Аса” циркийн барилгад засвар хийж, циркчид орох оронгүй болжээ. Төрөөс циркийн урлагийг хайхралгүй өнөөдрийг хүрсээр эцэст нь түүхт 80 жилийн ойгоороо энэхүү урлаг бөхөхөд хүрч байгааг циркчид хэлж байна.

Циркчид дэлхийд данслагдаж, эх орныхоо нэрийг гаднын улс орнуудад өндөрт өргөсөөр ирсэн ч  төрдөө шоовдор хүүхдүүд шиг гадуурхагддаг тухай хэлж байв.

ДЭЛХИЙН ТАВЦАНД ЭХ ОРНЫХОО НЭРИЙГ ОЛОН УДАА МАНДУУЛСАН Ч ТӨР ХАРААГҮЙ, СОНСООГҮЙ МЭТ Л ХАНДДАГ

Монгол циркийн хөгжлийн тэргүүн Н.ЭРДЭНЭ: 

-Монголын циркчид 2010 оноос хойш дэлхийд амжилтаа бататгаж, бидний нэр хүнд өссөн. Жил бүр  олон улсын циркчдийн 20 орчим тэмцээн болдог. Тэмцээний 80 орчим хувьд Монголын циркийн жүжигчид оролцож, тогтмол алт, мөнгө, хүрэл эхний гурван байрт жагсдаг.

Уран бүтээлчид дэлхийн тавцанд Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөөд эх орондоо ирэх бүрт төрөөс нэг ч удаа баяр хүргэж угтаж байсан удаагүй. Төрөөс бидэнд ямар нэгэн дэмжлэг үзүүлдэггүй. Циркчид бэлтгэлээ өөрсдийн хөрөнгө мөнгөний бололцоогоор жижиг байр түрээсэлж бэлтгэлээ базаасаар өдийг хүрлээ.

Харин гаднынхны нүдээр биднийг төр нь дэмждэг учраас ийм амжилт үзүүлдэг гэж харагддаг. Гэтэл Монголд зах зээл байхгүй, бидэнд тоглох газар алга.

Олон нийт циркийн урлаг бөхсөн гэж үздэг боловч бидний хувьд циркийн урлаг бөхөөгүй. Өөрсдийн гэсэн орон байргүй ч сүүлийн арав гаруй жилийн хугацаанд олон улсад амжилтаа бататгаж, циркийн жүжигчид өндрөөр үнэлэгдэж ирлээ. Дэлхийн томоохон циркүүд Монголын циркчдийг өндрөөр үнэлдэг. Түүхт 80 жилийн ойгоо бид ямар байдалтай угтаж байгааг та бүхэн харж байна. Циркийн гал голомт нь болсон сургуулийн байр нь актлагдсан. “Аса” циркийн барилга нь засвартай.

Өнөөдөр 200 гаруй циркийн уран бүтээлч бэлтгэл хийх байргүй байна. Бидний зүгээс гал голомт минь болсон циркийн сургуулийн барилгын суурин дээр шинэ ордонтой болохыг хүсч байна. Төрөөс биднийг дэмжээсэй гэж хүсье.

ДЭЛХИЙД ДАНСТАЙ УРАН БҮТЭЭЛЧИД ТӨРДӨӨ ХАЯГДСАН

Циркийн найруулагч, уран бүтээлч Ю.ГЭРЭЛБААТАР: 

-Циркийн урлаг Монголд орхигдож, циркчид төрдөө хаягдсан. Олон улсад амжилтаа бататгаж, дэлхийд данслагдсан уран бүтээлчдээ Монголын төр нь нохой шиг үзэж байна. Бид тийм үнэлэгдэхээргүй хүмүүс юм уу. Бид хэн ч биш юм уу. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайд долоон удаа солигдоход бид төрийн ордны үүдэнд долоон удаа “цирк  бол агуу урлаг” гэж тайлбарлаад ч тэдний хэн ч ойлгосонгүй. Төрд циркийн урлагийг ойлгох эрх баригчид алга.

Бид 13 жил итгэл найдвар тээн тэвчиж ирсэн ч одоо тэвчихгүй. Гэтэл биднийг дахиад жаахан тэвч хэмээж байна. Бидний итгэл найдвар тасарч байхад одоо юунаас айх юм бэ.

Циркийн жүжигчдийн 80 хувь нь Монголд амьдрах, уран бүтээлээ тоглох аргагүйд хүрч гадаадад гарч, олон улсын циркт харьяалагдаж байна. “Аса” циркийн барилгыг засварлаж байна. Харахад тансаг гоё болох байх, циркчид тоглолт хийх боломжгүй л болно. Циркийн даац, тоног хэрэгсэл бүгд байхгүй, аваад хаячихсан байхад бид яаж тоглолт хийх вэ. Хэрэв сургуулийн барилгын сууринд шинэ ордонтой болбол бидэнд хүсэх зүйл байхгүй. Бидний гал голомт тасрахгүй, сүүлчийн цучил унтрахгүй, энэ урлагийн төлөө бид илүү их хичээнэ, амжилтаа бататгана. Гагцхүү төрөөс биднийг тоох хэрэгтэй.

ЖҮЖИГЧИД ГАДААДЫН ЦИРКИЙГ СУРТАЛЧЛАХ ГЭЖ МОНГОЛДОО БЭЛТГЭГДЭЭГҮЙ

Мэргэжлийн циркчдийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч Т.БУД:

-“Аса” циркийн барилгын засварын ажил бидэнтэй ямар ч харилцаа холбоогүй гэдгээ харуулж байна. Циркийн манежийг маань хуулчихлаа. Бид 13 жилийн хугацаанд түүхт алтан манеждаа итгэл өвөрлөсөөр ирсэн одоо найдвар алга. Бид эх дагины зуны өргөөнд циркийн сургуулийн байранд бэлтгэлээ базааж ирсэн ч актлагдсан. Ганц бэлтгэл хийдэг байр нь “Аса” циркийн дэргэд 15 сая төгрөг сард төлж, бэлтгэл сургуулилтаа хийдэг байсан бол одоо засвар хийгдлээ. Үүнээс бол циркийн сургуулийн хүүхдүүд мэргэжлийн бэлтгэл сургуулилт хийх боломжгүй боллоо. Энэ жил Соёлын яамтай болсноор бид эцэг эхтэй болсон хүүхдүүд шиг баярлаж байгаа ч бидний бэлтгэлээ базаах сургуулийн байрыг анхаарах хэрэгтэй. Бид циркийн урлагийг Монголдоо харуулах боломж бий.

Монголын циркийн урлаг циркчдийн итгэл найдвар дээр л тогтож байна. Харамсалтай нь, сүүлийн жилүүдэд Монголын жүжигчид гадаадын циркийг төлөөлж, гадаадын жүжигчин болж байгаа нь Монголд циркийн өв соёл тасрахад хүрч байна.

Дэлхийд данслагдсан шилдэг уран бүтээлчид Монголдоо амьдрах үндэслэл алга гэдгийг л харуулж байна. Монголын циркчид гадаадын циркийг сурталчлах гэж эх орондоо бэлтгэгдээгүй шүү дээ.Циркчид Монголынхоо циркийн урлагийг гадаадад сурталчлахад төрөөс дэмжлэг хэрэгтэй байна. Ард түмэндээ циркийн урлагаа сурталчлах боломж нөхцөл байр нь алга. Төр циркийн урлагийг арай ч уландаа гишгэчихээгүй. Гэсэн ч бид айлын шоовдор хүүхдүүд шиг л хэцүүхэн байдалд байна.

80 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ ЦИРКИЙН УРЛАГ МӨХЛИЙН ИРМЭГТ БАЙНА

Монголын залуу циркчдийн холбооны тэргүүн А.ЭНХТӨР: 

-Монгол Улсад байх ёстой урлагийн тоонд цирк зүй ёсоор багтана. Бидний хөрш ОХУ-д Монголд байдаг шиг 45 суурин цирктэй атал нэгийг нь ч хувьчлаагүй. Харин Монгол Улс  ганцхан циркээ хувьчилчихлаа. Наян жилийн түүхтэй циркийн урлагийг битгий мөхөөгөөч. Энэ агуу урлагийг бид үргэлжлүүлэхийг хүсч байна.

Олон улсад циркийн урлаг оршин тогтнож байхад Монголд устаж үгүй болохын ирмэгт байна. Өнөөдөр  “Аса” циркт засвар хийх нэрийдлээр хана, тааз, шалны татлагыг үгүй хийж, циркчид тоглох ямар ч боломжгүй болгож байна. Магадгүй маш чамин тансаг болох байх. Гаднаас нь харахад цирк боловч уран бүтээлчид тоглолт хийх боломжгүй болгож байгаад бид эгдүүцэж байгаа юм.

Циркийн боловсон хүчин ажлын байргүй болж байгаагаас биш бидэнд байр эргүүлэн авах эсэх нь огт хамаагүй. Би 1997 оноос хойш циркийн жүжигчнээр ажиллаж байна. Монгол хүн учраас эзэмшсэн мэргэжлээрээ ард түмэндээ уран бүтээлээ хүргэх үүрэгтэй. Гэр бүлээрээ эх орондоо амьдрах эрхтэй. Хэрэв бүгд л амь амиа бодоод гадаад руу дүрвэвэл Монголд хэн юу хийж бүтээх вэ. Циркийн урлаг уналтад орлоо гээд хаяж болохгүй.

МОНГОЛЫН ЦИРКЧИД ЗАСГИЙН ГАЗАР, СОЁЛЫН ЯАМД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЭВ

Монгол Улсад циркийн урлаг үүсэж, хөгжөөд 79 жил, Циркийн сургууль байгуулагдаад 80 жил болж байна. Циркийн уран бүтээлчдийн зүгээс гал голомт нь болсон хуучин циркийн суурин дээр шинэ ордон барьж өгөхийг Засгийн газраас хүсч буйгаа өнөөдөр /2020.10.23/ мэдэгдлээрээ дамжуулан шаардсан билээ. Тэд Засгийн газар, Соёлын яаманд дараах шаардлагыг хүргүүлж байгаа юм.

Монгол Улсын Консерваторийн хашаанд байгаа газар дээр, хийлгэсэн зураг төслийн дагуу Циркийн сургуулийн барилгыг яаралтай барьж өгөх, циркчдийн соёлын өв болсон хуучин циркийн барилгыг шинэчлэн ордон барьж өгнө үү. Түүнчлэн засварласныхаа дараа Монголын үндэсний цирк ямар бодлого баримтлан, хэрхэн ажиллах талаар албан ёсоор тайлбар авахыг хүсч, албан бичиг хүргүүлж байгаа аж.

Энэ шаардлагууд амин чухал учраас Засгийн газар хүлээн авч, дэмжинэ гэдэгт итгэж байгаа аж. Хэрэв үгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ ч илэрхийлсэн юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

42 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-23 192.82.72.188

Монгол төрийг нам гэсэн нэрийн дор гэмт бүлэглэлүүд хувьчилаад авчихсан юм бишүү

Avatar

bii 2020-10-23 202.21.108.224

negdeed temtsej bga n zuv bn.ug n Asagaas tsirke butsaaj avmaar bn gereegeer huleesen uureg hariutslagaa bieluuleegui bol shuuhdeed ch bolov avah heregtei shd.

Avatar

сос 2020-10-23 64.119.27.198

Үнэндээ монгол төрийн бодлого алдагдаад хаашаа яах гэж яваад байгааг ойлгохгүй л байна,Ард түмний эрх ашгийн төлөө ажиллах ёстойм болохоос өөрөөр л ажиллад бгаан

Avatar

Зочин 2020-10-23 193.36.225.137

Ротын дарга нь буцаагаад өшөх байлгүй дээ

Avatar

Зочин 2020-10-23 193.36.225.137

Хотын дарша нь буцааж өгөх байлгүй дээ

Avatar

Ц.Цэдэвдаш 2020-10-23 66.181.161.22

монгол орны минь нэр төр , циркийн ордонтой болбол , ард түмэн минь баярлана биз.

Avatar

Зочин 2020-10-23 192.82.69.63

hip hop ordon baigulna hubiasa ulsin gishun bitgi uurlad abia. chams mongo abahgui ee. hip hop kayo ih abrga ugnu gesinma.

Avatar

Зочин 2020-10-23 192.82.69.63

mongol hip hop ordon abiguuli hedule. boornhi buten boronhi helbertei hip hop musei ordon. sanhujil hakuho hiine gesen.

Avatar

Зочин 2020-10-23 192.82.69.63

11 sar buten tsirk 2 sar toglohod hoorngo olchihnoo,

Avatar

Зочин 2020-10-23 192.82.69.63

mongol nitin duuni ordon tusdaa tsrik estradar oor bas neg tosol baigan. bas dugui helebrtei duni zaal ordon. bohin orgoo hetsuu yuma hoogod. kk

Avatar

Зочин 2020-10-23 192.82.69.63

ded tal n 400 say tugrug bolno himadhan shdee. tsikre togluulad mongo olood orodngo barildaa. 3 hereldej suuhar 3tsirke bauuglchiha 3 orodn tusda barihgui yu daa.

Avatar

Зочин 2020-10-23 192.82.69.63

tsas chiher ahin hubinsn motoko bank sanhuujiuled tsirk estrad orodn baiguulna ulaanbaatart.

Avatar

Зочин 2020-10-23 192.82.69.63

tsirk estrad orodn tsusda barina hubi horongo oruulalatar dugui helbertei boljinoo. ene bideni hubi tosol tsirk estrad ordon.

Avatar

Зочин 2020-10-23 192.82.69.63

karate-do ordon baiguulna booornhi ordon hubin hoorngor hiine.

Avatar

Зочин 2020-10-23 192.82.69.63

tsirkee bohin orgoo shig baishin 310 say tugrug boljison shde himadhan goy tsirk shdee.

Avatar

Зочин 2020-10-23 192.82.69.63

tsirkee bid tsusdaa mongol niitin duuni ordon baigulna hubi zardala gargaad.

Avatar

Зочин 2020-10-23 66.181.186.145

Тэнэг бөх, шуналт н**ш Дагваагаас улсын циркийн барилгыг буцааж авах хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-10-23 66.181.161.32

Дагвадорж зулбасага.

Avatar

Зочин 2020-10-23 202.21.108.238

Сумьяа хотын дарга болсон юм чинь циркийн байр бүр даший шог болох байлгүй

Avatar

Зочин 2020-10-23 140.78.5.107

ЖАНКУУ чинь АСА-тайгаа муудалцаж, Хүүкээ жийх замандаа ороо юу даа. Сэтгэгдлийг нь уншихад Аса, Хүүк хоёр луу л нөгөө хэдэн троллууд нь дайрч байх шив.

Avatar

Зочин 2020-10-23 140.78.5.107

Байр авна л гээд байх юм. Байраа авчихлаа гэхэд менежментээ хийгээд, өөрснөө дулаан, цахилгаан, засвар үйлчилгээ, цалин мөнгөө тавьж, тоглолтоо зохион байгуулж, ажилтнуудынхаа НДШ нтр-ийг төлж чадах уу. Зүгээр л газар, байрны хэрүүл хийгээд байгаан биш үү. Дахиал нэг "улсын" нэртэй, татвар төлөгчдийн мөнгөнөөс шимэгчилж амьдардаг байгууллага нэмэгдэх вий дээ.

Avatar

иргэн 2020-10-23 150.129.141.203

цирк үзэх хүн байгаа юм уу тэгээд

Avatar

Зочин 2020-10-23 39.115.114.99

Цирк хөгжүүлж чадахгүй хүмүүс нь чадваргүй аймхай улс маш олон ирэхэд монголын 1 онцлог урлаг шүүдээ. Ихэнх үндэстэн их аймхай

Avatar

Зочин 2020-10-23 39.115.114.99

Циркчид олон байхад цирк байхгүй

Avatar

Зочин 2020-10-23 139.5.219.65

Сумьяабазар циркээ авч үлдэх гэж гишүүнээсээ татгалзаж хотын дарга болж бгааг ухаараач хүмүүсээ. Гишүүн бвал шууд л алдана шүү дээ

Avatar

Mgl irgen 2020-10-23 64.119.24.223

ЦИРК БОЛ АРД ТҮМНИЙ ӨМЧ. ТӨР БУЦААГААД АВАХ ХЭРЭГТЭЙ. ДЭМЖИЖ БАЙНА.

Avatar

Зочин 2020-10-23 185.217.117.164

МЕНЕЖМЕНТИЙН ГЭРЭЭГ НЬ ШАЛГААЧЭЭ. ГЭРЭЭ ЗӨРЧСӨН БОЛ БУЦААЖ АВ

Avatar

иргэн 2020-10-23 202.179.25.76

одоо Сумьяабазар Хотын дарга болсон Аса Циркийнхэнд яг л байраа өгч харагдаа ч Доромжилоод л сууна ингээд Монголын урлагийн нэг том салбар болох Циркийн урлаг 80 дахь жил дээрээ Устаж үгүй болох дээрээ туллаа

Avatar

Иргэн 2020-10-23 122.201.22.139

АСА муу махан толгой одоо зөндөө ашиг олоо, өгчихөөр яагаад байгаан? Хархоринд амралтын газраа томсгох гээд голын гольдрол өөрчилсөн байна лээ бирд шиг шуналаа гэж

Avatar

Зочин 2020-10-23 193.176.211.66

Хүрэлсүх ард түмнийг арай дэндүү доромжилж байна. Хулгайчдыг хотын дарга болгоно

Avatar

Зочин 2020-10-23 45.133.4.71

Махан толгой ах дүүсээс циркийн газраа гэрээний шаардлагө биелүүлээгүй гэдгээр буцааж аваад шинэ барилга барьж өг. Байсан байрыг нураацан

Avatar

ИРГЭН 2020-10-23 202.21.124.130

Дэлхийн стандартад нийцсэн циркийн байгууламжтай байж ЦИРКГҮЙ 13 ЖИЛ боллоо. Менежментийн хувьчлалын гэрээ ноцтой зөочигдөж, ШӨХЗГ-аас шаардлага тавьж байхад 6 сарын дараа хувьчлал болгосон луйвар гарлаа. Энэ бол хууль, гэрээг гишгилсэн бохир луйвар юм. Өөд татсан юу ч байхгүй. Банк, Уушийн газар, Автомашины угаалга, Түрээсийн байр, Наймааны зах болгосныг өөд татлаа гэхгүй шүү. ЦИРКИЙГ БУЦААН АВАХ ХУУЛЬ ЗҮЙН БҮРЭН ҮНДЭСЛЭЛ БАЙХАД айж нялцганах хэрэггүй. ЦИРКЭЭ АВАА ЕРӨНХИЙ САЙД АА !!!

Avatar

zochin 2020-10-23 202.9.46.243

Sugaraas neh

Avatar

/*-*/ 2020-10-23 49.0.212.165

Сумьяабазараасаа нэх, Хүрэлсүхээсээ нэх, Монгол төр үүнд хамаагүй. МАН нам засгаасаа нэх

Avatar

зочин 2020-10-23 192.82.75.222

Тэгээд 13 жилийн турш юү хийж байцгаасийн.
Ядаж л 13 жилийн өмнө хувьчлалыг нь эсэргүүцэхгүй
яасийн. Тендер нтр зарлагдаад одоогийн эзэд аваад
өөд нь татаад өчнөөн жил болсоны дараа дуугарч байдаг.

Avatar

Зочин 2020-10-23 202.131.251.146

Буурай болон хөгжиж байгаа орон батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбартаа хувьчлал явуулж болохгүй. Эдгээр салбарууд 100% төрийн мэдэлд байх ёстой гэсэн конвергенцийн (2 систем нэгдэн нийлэх) онол байдаг. Эс тэгвэл газрын баялгийг нь эдийн засгийн алуурчид дээрэмддэг, хүн ард нь боловсрол, хүмүүжил, ёс зүйгүй зэрлэг адгуус болдог, ард түмэн нь өвчний уурхай болдог тухай заажээ
.

Avatar

Зочин 2020-10-23 202.55.188.37

Sumiya hotiin darga bolson uchraas odoo Tsirkee butsaaj avna gej ulger biz

Avatar

Зочин 2020-10-23 103.14.38.135

Өгөхгүй гэж хотын дарга болж буй биш үү

Avatar

Zochin 2020-10-23 103.26.194.200

Yun barij uguh ve, yu gj ta nar tiim unetei gazaraa uguud uur gazar barij ug gj teneglene ve, zugeer naad tsirkee shuud butsaaj av, tiim goe hotiin tuviin gazariig ene uheruuded uguh geju, ta nar uursduu archaagui bnada. Iim bval ta naraar toglood duusna, ard tumen ch demjih sonirhol alga

Avatar

Zochin 2020-10-23 202.70.34.70

зөв

Avatar

zochin 2020-10-23 202.131.251.130

ene ulsiin hamag ongotei oodteig ustgah gadnii bodlogo yavj baina bish uu. hujaa nar Mongoliig dotroos n udirdah argaar sonooj baina.

Avatar

Улс цирк барьж өгөөчээ 2020-10-23 66.181.180.254

Улс цирктэй болоочээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж