Г.Загдаад холбогдох шүүх хурал хоёр дахь удаагаа хойшиллоо | News.MN

Г.Загдаад холбогдох шүүх хурал хоёр дахь удаагаа хойшиллоо

Г.Загдаад холбогдох шүүх хурал хоёр дахь удаагаа хойшиллоо

Г.Загдаад холбогдох шүүх хурал хоёр дахь удаагаа хойшиллоо

“Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын  тэргүүн Г.Загдаа,  түүний эхнэр ГАмарсайхан нарыг шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2020.10.23/  10.00 цагт товлогдсон ч хойшилжээ. Учир нь  шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцох прокурор Ц.Гантулгабат нь Монгол Улсын Прокурорын байгууллагын 90 жилийн ойн соёлын арга хэмжээнд оролцож байгаа гэх албан бичгийг ирүүлсэн, мөн шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Оюунцэцэгээс шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт тус, тус ирүүлсэн учраас арваннэгдүгээр сарын 9-ний өдрийн 10.00 цаг хүртэл хойшлуулжээ. 

Г.Загдаа, Г.Амарсайхан нарт холбогдох шүүх хурал аравдугаар сарын 8-ны өдөр товлогдсон ч өмгөөлөгч С.Оюунцэцэг нь эрүүл мэндийн шалтгааны улмаас хуралд оролцох боломжгүй байна гэсэн эмчийн магадлагаа ирүүлсэн учраас өнөөдөр  товлогдоод байсан юм.  Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Г.Загдааг бусдыг удаа дараа хүчирхийлсэн, эхнэртэйгээ нийлэн хууль сахиулагчийн ажилд саад учруулсан хэрэгт  буруутгаж, яллах дүгнэлт үйлдсэн билээ. Хэргийг эргэн сануулахад,  иргэн Д.Халиунаагийн гомдлоор Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс Г.Загдаад хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байдаг.

Дөрөвдүгээр сарын 9-нд иргэн Д.Халиунаа мэдээлэл хийх үеэр “Г.Загдаа намайг гурав хоног дараалж хүчирхийлж байсан. Хүүхдээр минь сүрдүүлж, заналхийлдэг байсан. Би худлаа зүйл ярьсан бол өөрөө хариуцлагаа хүлээнэ. Би цагдаагийн байгууллагад өргөдөл өгнө” хэмээн мэдэгдсэн байдаг. Энэхүү мэдээллийн мөрөөр цагдаагийн байгууллагаас Г.Загдаад хэрэг бүртгэл нээж, мэдүүлэг тайлбар авах хуудсыг хүргүүлсэн ч хүлээж аваагүй учраас түүнийг албадан баривчлан Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж, шалгаж байсан юм.

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-10-23 64.119.16.141

шүүх ээ хэргийг хойшлуулж барагдахгүй юм. Авзага компани 6 дугаар сургуулийн хашаанд барилга бариад эсэргүүцээд шүүхэд өгсөн . шийдэхгүй олон сар болж байна. Гэтэл шөнөөр бариад өглөө яваад өгсөөр одоо 3 давхар болж байна. Асуудал хүлээж бай л гэдэг _Энэ шүүх үү

Avatar

Зочин 2020-10-23 202.131.235.238

өөрсдийн хүчээр босгосон юм огт байхгүй лайв хийж хандиваар аж төрөгсөд

Avatar

dsfgdsfg 2020-10-23 203.91.116.235

gdsfg

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж