Эдвард Сноуден ОХУ-д байнгын оршин суух зөвшөөрөл авчээ

Хуучирсан мэдээ: 2020.10.23-нд нийтлэгдсэн

Эдвард Сноуден ОХУ-д байнгын оршин суух зөвшөөрөл авчээ

Эдвард Сноуден ОХУ-д байнгын оршин суух зөвшөөрөл авчээ

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн ажилтан асан Эдвард Сноуден ОХУ-д байнгын оршин суух зөвшөөрөл авсан тухай түүний өмгөөлөгч Анатолий Кучерена мэдээлжээ. Гэхдээ тэр ОХУ-ын иргэншил авах бодолгүй байгаа гэв.

ОХУ-ын  Засгийн газар түүнд анх 2014 онд гурван жилээр оршин сууух зөвшөөрөл олгосон бөгөөд үүнээс хойш хоёр удаа гурван жилээр сунгасан юм. Энэхүү зөвшөөрөл энэ оны дөрөвдүгээр сарын 30-нд дууссан ч коронавирусийн цар тахлын нөхцөл байдлын улмаас 2020 оны зургадугаар сарын 15 хүртэл автоматаар сунгагдсан юм.

Өдгөө 37 настай Сноуден нь гадаадын төрийн тэргүүн нарын яриаг хууль бусаар чагнах, бичиж авах зэрэг АНУ-ын Тагнуулын байгууллагын цахим хяналтын аргуудын талаарх нууц мэдээллийг олон нийтэд ил болгосон юм. Түүнийг АНУ-ын тагнуул, Засгийн газрын өмчийг хулгайлсан, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн хэмээн буруутгаж байгаа юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж