Энэ долоо хоногт хоёр ч олны танил хүн өөрт тохиолдсон харь гарагийнхантай таарсан талаараа сонирхолтой түүхээ дэлгэлээ. Эхлээд поп од, жүжигчин Деми Ловато өнгөрсөн амралтын өдрүүдээр Жошуа Три үндэсний паркад зугаалж байгаад харь гарагийнхныг харсан хэмээн ярьсан бол удалгүй Майли Сайрус бүүр ч хачирхалтай түүхээ олонд дэлгэсэн байна. Тэрбээр Америкийн долоо хоног тутмын сэтгүүлд ярилцлага өгөхдөө нэг удаа машинтайгаа явж байгаад үл мэдэгдэх нисдэг биет (ҮМНБ)-д хөөгдсөн, тэр байтугай нисгэгч харь гарагийн хүнтэй нь харц тулгарсан гэдгээ ярьжээ.
Тэрбээр “Би нэг найзтайгаа хамт Сан Бернардино нутгаар машинтайгаа салхи татуулан давхиж явлаа. Гэтэл гэнэт биднийг нэг төрлийн ҮМНБ хөөж эхэлсэн. Би харсан зүйлдээ тун итгэлтэй байна. Замд гарахаас өмнө би таконы дэлгүүрийн үүдэнд байсан том машинтай эрээс нэг зүйл худалдаж авсан юм. Хүмүүс намайг мансуурсан гэж бодож магадгүй ч би харсан зүйлдээ итгэдэг. Миний харсан зүйл бол маш том цасан бөмбөлөг шиг зүйл. Тэр зүйл шар өнгөөр гэрэлтэж байсан. Миний харсныг найз минь ч гэсэн батална. Түүнээс гадна зам дээр байсан бүх машинууд зогсч тэр зүйлийг ажигласан. Арай ч бүх хүн тэр том машинтай эрээс юм худалдаж аваагүй байлгүй дээ. Хамгийн аймаар нь тэр ҮМНБ-ийн урд сууж байсан этгээд над руу харсан. Тэгээд бид хоёр харц тулгарсан. Энэ явдал намайг маш их цочроосон юм. Төсөөлж ч чадахааргүй нэгний нүд рүү харна гэдэг аймшигтай байсан. Би таван өдрийн турш чичирч, эвгүйцсээр байлаа. Одоо би тэнгэр лүү харахаас ч айж байна. Тэд буцаад ирэх юм шиг санагдах боллоо” хэмээн ярьжээ.
Эх сурвалж: COSMOPOLITAN
Холбоотой мэдээ