Д.Нямхүү: Тээврийн нэг жолоочоос коронавирусийн халдвар илэрлээ | News.MN

Д.Нямхүү: Тээврийн нэг жолоочоос коронавирусийн халдвар илэрлээ

COVID-19

Д.Нямхүү: Тээврийн нэг жолоочоос коронавирусийн халдвар илэрлээ

Д.Нямхүү: Тээврийн нэг жолоочоос коронавирусийн халдвар илэрлээ

Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-наас шинэ төрлийн коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ өнөөдөр /2020.10.23/  хийлээ.


ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.НЯМХҮҮ:

-Сүүлийн хоёр өдөр нийт 1053 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Аравдугаар сарын 20-ны өдөр Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч 35 настай эрэгтэйг ХӨСҮТ-д эмчилж байна.

  • Аравдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 256 хүний шинжилгээ,
  • Аравдугаар  сарын 9-нд Өмнөд Судан улсаас ирсэн 214 энхийг сахиулагчдийн  давтан шинжилгээ,
  • Аравдугаар сарын 4-нд Нурсултан-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 159 хүний давтан шинжилгээ,
  • Аравдугаар сарын 20-нд  Замын-Үүд боомтоор орж ирсэн 67 хүний шинжилгээ,
  • Аравдугаар сарын 22-нд Замын-Үүд боомтоор орж ирсэн 74 хүний шинжилгээ,
  • ХӨСҮТ-д сэжигтэй гэж тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээ,
  • Сайн дурын шинжилгээнд хамрагдсан 85 хүний шинжилгээ,
  • Дорноговь аймагт тусгаарлагдсан есөн хүний шинжилгээ,
  • Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан гурван хүний шинжилгээ,
  • Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан 24 хүний давтан шинжилгээ,
  • Ачаа тээврийн 59 жолоочийн шинжилгээнд тус, тус халдвар илрээгүй.

Ингэснээр Монгол Улсад батлагдсан халдварын нийт тохиолдол 328 боллоо. Үүнээс 312 хүн эдгэрсэн бол ХӨСҮТ-д  16 хүн эмчлүүлж байна. 12 хүний биеийн байдал хөнгөн, дөрвөн хүн хүндэвтэр байна. ХӨСҮТ-д нийт 39 хүн ажиглалтад байна.

"ТУСГААРЛАЛТАД 20 ХОНОСОН ИРГЭНЭЭС КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР ИЛЭРСЭН"

Тусгаарлалтад байгаа иргэнээс 20 дахь хоног дээр нь коронавирусийн халдвар илэрсэн. Тухайн иргэн нь Сиатлын онгоцоор аравдугаар сарын 1-нд ирсэн. Аравдугаар сарын 2-нд шинжилгээ хийхэд хариу нь сөрөг гарсан. Улмаар 13 дахь өдрийн шинжилгээгээр бас сөрөг гарсан. Ингээд гуравдахь буюу сүүлчийн шинжилгээг хийхэд 20 дахь хоног дээрээ коронавирус илэрсэн. Тухайн иргэн ХӨСҮТ-д эмчлүүлж байна.

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

Posted by News.mn on Thursday, October 22, 2020

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-23 202.9.46.173

Mongold Corona ali hediinee aldagdsan shdee. Bidend surgiin darhlaa togson.

Avatar

Зочин 2020-10-23 192.82.69.63

nimsuren gedeg eruul mend aymni hun danda hudala onsh ogood setgel ebguima.

Avatar

Зочин 2020-10-23 192.82.69.63

ene nimsuren darimaa emch erul mendin yamnr bariad luibar hiiged mongo butsaj ugdugui ee.

Avatar

зочин 2020-10-23 103.229.120.117

Эмч нарт амжилт хүсэе, 21-ээс илүү хоногоор каринтилэх хэрэгтэй, Яагаад тахал учир

Avatar

Иргэн 2020-10-23 66.181.190.232

Сиэтл гэж бичиж, бас дууддаг шүү.

Avatar

/*-*/ 2020-10-23 49.0.212.165

Дээр үед тэгж дууддаг байсан. Одоо Сиатл гэж дууддаг болцон. Бас Apple-ийг Эйпл гэдэг байсан бол одоо Аапл гэцгээх болсон байна лээ

Avatar

Монгол улсын иргэн 2020-10-23 202.9.46.182

тусгаарлалтанд 20 хоносон иргэн халдварыг аль эрт тараасан юм байна шүү дээ. Наад нислэгээ түр зогсоогооч.Урьд нь авчирсан хүмүүсээ бүрэн эмчилж, бүгдийг нь хяналтнаас гаргаж бүх эмнэлэг, зочид буудлуудаа хоосолж ариутгал хийгээд дараа нь дахин хүнээ аваач. Энэ замбараагүй нислэг, нэр төдий хяналт чинь монгол улсыг сүйрүүлэх нь байна. Тусгаарлалтанд 20 хоноод илэрч байна гэдэг чинь 21 хоногт илрээгүй зөндөө хүмүүс гарсан гэсэн үг. Хэрэв короно дотоодод алдагдсан бол нуулгүй харин ч сэрэмжлүүл

Avatar

Зочин 2020-10-23 202.131.250.130

ene neg nudnii shiltei nuhur uvchin ilerlee gehees uur yu ch hiij chaddaggui mal daa

Avatar

Зоч 2020-10-23 66.181.161.93

Өдий болгочихоод хугацааг буулгаж бологүй ээ!! Залуусыг ойлгож байна л даа!! Өвчин шүү дээ! Нэг маягийн тахал!! Дараа нь дураараа бүжиглэж дуулж болно шүү дээ!

Avatar

Бат 2020-10-23 202.126.89.174

Хүн болгоны биеийн онцлог дархалаанаас шалтгаалж нууц үе нь өөр өөр байх шиг байна.21 хоногийн карантинийг бууруулж болохгүй. 14 карантилсан улсууд дотроо алдаад баларч байна.

Avatar

Зочин 2020-10-23 1.234.57.56

Арай ч дээ. Карантинийг 21, гэртээ 7 хоног болгомоор юм.

Avatar

Зочин 2020-10-23 202.179.25.105

халдвар тээгчдээс бусдад халдаагүй гэх баталгаа бну?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж