Д.Нямхүү: Тээврийн нэг жолоочоос коронавирусийн халдвар илэрлээ

Хуучирсан мэдээ: 2020.10.23-нд нийтлэгдсэн

COVID-19

Д.Нямхүү: Тээврийн нэг жолоочоос коронавирусийн халдвар илэрлээ

Д.Нямхүү: Тээврийн нэг жолоочоос коронавирусийн халдвар илэрлээ

Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-наас шинэ төрлийн коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ өнөөдөр /2020.10.23/  хийлээ.


ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.НЯМХҮҮ:

-Сүүлийн хоёр өдөр нийт 1053 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Аравдугаар сарын 20-ны өдөр Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч 35 настай эрэгтэйг ХӨСҮТ-д эмчилж байна.

  • Аравдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 256 хүний шинжилгээ,
  • Аравдугаар  сарын 9-нд Өмнөд Судан улсаас ирсэн 214 энхийг сахиулагчдийн  давтан шинжилгээ,
  • Аравдугаар сарын 4-нд Нурсултан-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 159 хүний давтан шинжилгээ,
  • Аравдугаар сарын 20-нд  Замын-Үүд боомтоор орж ирсэн 67 хүний шинжилгээ,
  • Аравдугаар сарын 22-нд Замын-Үүд боомтоор орж ирсэн 74 хүний шинжилгээ,
  • ХӨСҮТ-д сэжигтэй гэж тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээ,
  • Сайн дурын шинжилгээнд хамрагдсан 85 хүний шинжилгээ,
  • Дорноговь аймагт тусгаарлагдсан есөн хүний шинжилгээ,
  • Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан гурван хүний шинжилгээ,
  • Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан 24 хүний давтан шинжилгээ,
  • Ачаа тээврийн 59 жолоочийн шинжилгээнд тус, тус халдвар илрээгүй.

Ингэснээр Монгол Улсад батлагдсан халдварын нийт тохиолдол 328 боллоо. Үүнээс 312 хүн эдгэрсэн бол ХӨСҮТ-д  16 хүн эмчлүүлж байна. 12 хүний биеийн байдал хөнгөн, дөрвөн хүн хүндэвтэр байна. ХӨСҮТ-д нийт 39 хүн ажиглалтад байна.

"ТУСГААРЛАЛТАД 20 ХОНОСОН ИРГЭНЭЭС КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР ИЛЭРСЭН"

Тусгаарлалтад байгаа иргэнээс 20 дахь хоног дээр нь коронавирусийн халдвар илэрсэн. Тухайн иргэн нь Сиатлын онгоцоор аравдугаар сарын 1-нд ирсэн. Аравдугаар сарын 2-нд шинжилгээ хийхэд хариу нь сөрөг гарсан. Улмаар 13 дахь өдрийн шинжилгээгээр бас сөрөг гарсан. Ингээд гуравдахь буюу сүүлчийн шинжилгээг хийхэд 20 дахь хоног дээрээ коронавирус илэрсэн. Тухайн иргэн ХӨСҮТ-д эмчлүүлж байна.

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

Posted by News.mn on Thursday, October 22, 2020

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж