Хан-Уул дүүргийн 16-р хороо Буянт Ухаа I хорооллын ард байрлах шинээр баригдаж буй орон сууцны барилгад өнөөдөр /2020.10.23/ гал гарсан байсан. Тодруулбал, Барилгын гадна хөөцөн пасад шатаж байна гэсэн дуудлага 07:50 цагт НОБГ-т иржээ. Дуудлагын дагуу гал түймэр унтраах аврах 30-р ангийн ээлжийн бүрэлдэхүүн галын тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж, 08.40 цагт унтраажээ.
Галын үеэр хүн бэртэж, гэмтээгүй бөгөөд галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна гэдгийг Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээллээ.
Тайлбар: Бичлэгийг фэйсбүүкээс ашиглав
Нисэхийн байр яг одоо 🙏
Posted by Bulgan Zugch on Thursday, October 22, 2020
Холбоотой мэдээ