Монгол, АНУ хооронд шууд нислэг үйлдэх боломжийн талаар ярилцав

Хуучирсан мэдээ: 2020.10.23-нд нийтлэгдсэн

Монгол, АНУ хооронд шууд нислэг үйлдэх боломжийн талаар ярилцав

Монгол, АНУ хооронд шууд нислэг үйлдэх боломжийн талаар ярилцав

Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын эдийн засгийн бодлогын 3 дахь удаагийн зөвлөлдөх уулзалт 2020 оны аравдугаар сарын 23-ны өдрийн өглөөний 7:00 цагт эхэллээ. Монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин зөвлөлдөх уулзалтыг нээж үг хэлэв. Тэрбээр Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхийн чухлыг дурдаад, хоёр орны худалдаа эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд дэд бүтцийн бүтээн байгуулалтын төслүүдэд америкийн талын оролцоо, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа чухал байгааг онцлон тэмдэглэв.

Түүнчлэн, Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг Америкийн зэх зээлд татваргүй гаргахад чиглэгдсэн Гуравдагч хөршийн худалдааны хуулийг АНУ-ын Конгрессоор батлагдах ажил хүлээгдэж байгаа талаар, мөн хоёр орны хооронд агаарын тээврийн харилцааг хөгжүүлж, шууд нислэг үйлдэх боломжтой талаар дэд сайд Б.Мөнхжин хэлэв.

Америкийн талаас зөвлөлдөх уулзалтыг нээж Эдийн засаг, бизнесийн харилцаа хариуцсан Туслах Төрийн нарийн бичгийн дарга Маниша Сингх үг хэллээ.

Энэхүү гуравдахь удаагийн Эдийн засгийн бодлогын зөвлөлдөх уулзалтад Сангийн яам, ХЗДХЯ, Монголбанк, ХХААХҮЯ зэрэг төрийн бусад байгууллагын төлөөллүүд оролцож, хамтын ажиллагааны талаараа байр сууриа илэрхийлж, танилцуулга хийнэ.

Эх сурвалж: ГХЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж