“Их хүрээ” нэртэй байхаас эхлэн одоог хүртэл модон жорлонтой, шахмал түлш түлж, усаа зөөсөөр үлдэж чадсан сүүлчийн метрополис хот бол Улаанбаатар. Хорь гаруй жилийн хугацаанд суурьшлын төлөвлөлт хийгдээгүй бүсэд 15 хороолол шинээр үүсээд байна.
Гэр хорооллын иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлгүй, орчны болон агаарын бохирдол дээд хэмжээнд хүрсэн. Агаарын бохирдлыг арилгах нэрийдлээр иргэдийнхээ амь насыг хохироодог анхны хот болсон. Мөн ажилгүйдэл орон сууцны хорооллын оршин суугчдынхаас бараг гурав дахин илүү буюу 60 хувьтай байдаг бөгөөд ядуурал нүүрлэсэн газар юм. Эрт дээр цагтаа үлдсэн Улаанбаатар хотын гэр хорооллыг хэзээ, хэн орчин үед нь авчрах вэ?
Д.БҮЖИН
Холбоотой мэдээ