Сураггүй болсон онгоцны сэг олджээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Сураггүй болсон онгоцны сэг олджээ

Хуучирсан мэдээ: 2016.02.24-нд нийтлэгдсэн

Сураггүй болсон онгоцны сэг олджээ

 

Балбын баруун хэсгийн уулархаг бүсэд сураггүй болсон“Tara Air” компанийн “Twin Otter” онгоцны сэгийг олжээ. Нисэх онгоцонд 18 зорчигч, нисэх багийн гурван хүн зорчиж явсан нь бүгд амь үрэгдсэн байна. Нисэх онгоц Покхара хотоос Жомсом хүрэхээр хөөрснөөс 18 минутын дараа хяналтын цамхагтай холбоо тасарсан аж. Орон нутгийн хэвлэлд мэдээлснээр зорчигчдын дунд гадаадын хоёр иргэн байсан нь Хятад, Кувейт улсын иргэд байжээ. Нисэх онгоцыг хайхаар хоёр нисдэг тэрэгтэй эрлийн баг гарсан аж. Аврагчид цаг агаарын байдлаас шалтгаалан хоёр цагийн дараа сэгийг олсон байна.

 

Покхара нь Балбын нийслэл Катманду хотоос 200 орчим км зайтай оршдог аж. Харин Жомсом бүс нутаг нь Гималайн ууланд авирах жуулчин, уулчдын гол чиглэл гэнэ. Покхара болон Жомсом хоёрын дунд буух зурвас байдаггүй аж.

 

Балбын агаарын тээврийн чанар маш муу учраас 2013 онд Европын холбоо тус улсын бүх онгоцыг агаарын орон зайгаар нь нисэхийг хоригложээ. Балбад 1949 онд анхны онгоц газардсанаас хойш 70 гаруй том жижиг осол гарч, 700 гаруй хүн амь үрэгдсэн аж.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: INTERNATIONAL BUSSINESS TIMES

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс