Томуугийн дэгдэлт буурчээ

Хуучирсан мэдээ: 2016.02.24-нд нийтлэгдсэн

Томуугийн дэгдэлт буурчээ

Өнгөрсөн долоо хоногийн байдлаар нийслэлийн эмнэлгүүдэд шинээр хэвтсэн өвчтөний 515 буюу  57.5 хувь нь томуу, томуу төст өвчтэй, үүний 98.3 хувийг бага насны хүүхдүүд эзэлж байна. Тиймээс том хүний орыг хүүхдийн оронд шилжүүлэн эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлсэн гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээлсэн.

Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн хэмжээнд амбулаторийн 79 625 үзлэг хийснээс томуу, томуу төст өвчтэй 6531 тохиолдол оношлогдсон байна.

Энэ нь өмнөх долоо хоногийн дунджаас 3.3 хувиар буурсан, өнгөрсөн оны мөн үеэс 0.6 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Нийт өвчлөгсдийн 84.0 хувийг 0-9 насны хүүхдүүд эзэлсэн бөгөөд хүүхдийн түргэн тусламжийн 2466 дуудлага ирүүлсний 1245 тохиолдол буюу 50.5 хувь нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдсон байна.

Томуу, томуу төст өвчин нь амбулаторийн үзлэгийн Налайх дүүрэгт 11.3 хувь, Баянгол дүүрэгт 11.1 хувь, Багануур дүүрэгт 9.7 хувийг тус тус эзэлж байгаа нь хамгийн өндөр байгаа аж.

Т.НОМИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж