Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Таван шарын төмөр замын гармын хэсгийн замыг өнөөдөр /2020.10.23/-өөс бүрэн хааж байна. Тодруулбал, төмөр замын гармыг засварлах тул өнөөдөр 23:00 цагаас эхлэн маргааш /2020.10.24/ өглөөний 08:00 цаг хүртэл зам хаах аж. Иймд жолооч нар тухайн замаар зорчилгүй, Саппорогийн тойрог, Хөсөг трэйдийн уулзвар, Эрчим хүчний гудамж буюу ТЭЦ-4-ийн зам, Сонсголонгийн уулзвар, Моносын уулзвар гэсэн замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас зөвлөлөө.
Зам хаахтай холбогдуулан тухайн байршилд 600 мм-ийн цэвэр усны шугамын эвдрэлийг засварлах, Авто замын засвар нөхөөс, Төмөр замын эвдрэлтэй төмөр бетон дэр солих зэрэг засварын ажил хийх аж. Уг ажлын гүйцэтгэгчээр "Хүрд" ХХК, Замын 2-р анги, "Нано Экологи" ХХК ажиллах юм байна. Засварын ажилд Улаанбаатар төмөр зам, Ус сувгийн удирдах газар, Нийслэлийн автозамын хөгжлийн газраас хяналт тавих юм.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ