Халдварт өвчин, микробиологийн үндэсний судалгааны Гамалей төвийн тэргүүн Александр Гинцбург COVID-19-ийн вакцин, эм хоёрын үйлчилгээ эрс ялгаатай, эм хэзээ ч вакцины үйлчлэлийг орлож чадахгүй хэмээн хэллээ.
"Эм бол урьдчилан сэргийлэх, эмчлэх үйлчилгээтэй бөгөөд халдварт өвчний тодорхой үе шатуудад л эерэг үр дүнтэй. Вакцин эм хоёрын үйлчилгээг хавсарна уу гэхээс биш нэгийг нөгөөгөөр нь орлуулна гэдэг ойлголт байхгүй” хэмээн тэр хэлсэн байна.
ОХУ-ын Эрүүл мэндийн яам өнгөрсөн наймдугаар сард Гамалей төвийн бүтээсэн COVID-19-ийн эсрэг "Спутник V" вакциныг албан ёсоор бүртгэн авсан бөгөөд одоо үйлдвэрлэж байгаа юм.
эх сурвалж: риа новости
Холбоотой мэдээ