Байнгын хороо Д.Сумъяабазарыг гишүүнээс чөлөөлөхийг дэмжив

Хуучирсан мэдээ: 2020.10.23-нд нийтлэгдсэн

Байнгын хороо Д.Сумъяабазарыг гишүүнээс чөлөөлөхийг дэмжив

Байнгын хороо Д.Сумъяабазарыг гишүүнээс чөлөөлөхийг дэмжив

НЭМЭЛТ: 16.30

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2020.10.23/ хуралдаж,  УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлөх асуудлыг хэлэлцэж дэмжив. Энэ сарын 15-ны өдөр болсон Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн дүнд бүрдсэн нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазарыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилуулахаар нэрийг нь дэвшүүлжээ.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т “хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн” тохиолдолд Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болохоор заасан.

Энэ дагуу Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазар өөр ажилд томилогдох болсон тул өөрийн хүсэлтээр Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ Улсын Их Хурлын даргад ирүүлжээ.


НИТХ: Ж.БАТБАЯСГАЛАНГ ТОМИЛЖ, Д.СУМЪЯАБАЗАРЫГ ТОМИЛОХЫГ ДЭМЖИВ

НЭМЭЛТ: 13.04

Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн анхдугаар хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанд НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Р.Дагва намын Удирдах зөвлөлийн шийдвэрийг бүлгээр хэлэлцэж, хотын даргад Д.Сумъяабазарыг томилуулах саналыг танилцууллаа.

Ингээд хуралдаанд оролцсон гишүүд асуулт, тодруулга авсны дараа санал хурааж, 73 хувийн саналаар Д.Сумъяабазарыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилох саналыг Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлэхээр тогтов.

🔴 ШУУД | #NewsMN #NewsAgency

НИТХ-ын төлөөлөгчдийн анхдугаар хуралдаан эхэллэээ #NewsMN #NewsAgency

Posted by News.mn on Thursday, October 22, 2020


НИТХ-ЫН ДАРГААР Ж.БАТБАЯСГАЛАН ТОМИЛОГДЛОО

НЭМЭЛТ: 12.40

Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн анхдугаар хуралдаан эхэллээ. Хуралдаанаар НИТХ-ын ээлжит сонгуулийн дүнг танилцуулж, төлөөлөгчдийг баталгаажуулав.

Яг одоо НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланг нэр дэвшүүлж, төлөөлөгчид асуулт, тодруулга авсны дараа 84,44 хувийн саналаар НИТХ-ын даргаар томилогдлоо.


НИТХ-ЫН АНХДУГААР ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

НЭМЭЛТ: 11.50

Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн анхдугаар хуралдаан эхэллээ. Хуралдаанаар НИТХ-ын ээлжит сонгуулийн дүн, НИТХ-ын дарга, Хотын дарга нарыг сонгох юм.


НИТХ ДАХЬ БҮЛГҮҮДИЙГ Р.ДАГВА, Д.ПҮРЭВДАВАА НАР УДИРДАНА

НЭМЭЛТ: 11.10

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаан эхлэхийн өмнө НИТХ  дахь МАН-ын бүлэг хуралдаж, бүлгийн даргаа сонгосон байна. Тус хуралдаанаар НИТХ дахь МАН-ын бүлгийг Р.Дагва удирдахаар болсон байна.

Харин Ардчилсан намын бүлгийн даргаар төлөөлөгч Д.Пүрэвдавааг томилсон байна.


НИТХ-ЫН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛНО

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал (ИТХ)-ын Тэргүүлэгчид Лхагва гаригт хуралдаж, нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдааны товыг аравдугаар сарын 23-ны өнөөдөр  11.00 цагт товлосон. Анхдугаар хуралдаанаар нийслэлийн ИТХ-ын даргыг сонгож, намын бүлгүүд байгуулагдан, бүлгийн дарга нараа сонгоно. Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн нэрийг дэвшүүлэх юм.

Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид, МАН-ын V хуралдаан өчигдөр болж,  хотын даргаар Д.Сумъяабазар, НИТХ-ын даргаар Ж.Батяасгалан нарыг томилохыг 100 хувийн саналаар дэмжсэн байна. Үүний дараа МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаж, мөн дээрх хоёр нэр дэвшигчийг дэмжсэн юм. Тиймээс өнөөдөр хуралдах, НИТХ-ын анхдугаар хуралдаанаар тэднийг томилох юм.

Энэ удаагийн НИТХ-ын сонгуульд МАН 34 суудал, Ардчилсан нам 8 суудал, ХҮН гурван суудал тус тус авсан билээ.

Д.СУМЪЯАБАЗАР ГЭЖ ХЭН БЭ?

Д.Сумъяабазарыг Хотын даргаар томилохыг дэмжлээ

НИТХ-ын шийдвэрээр Д.Сумъяабазарыг Хотын даргаар томилохыг дэмжлээ

Posted by News.mn on Thursday, October 22, 2020

БОЛОВСРОЛ:

  • 1991 онд Нийслэлийн 77-р дунд сургууль
  • 2005 ондШинжлэх ухаан, технологийн их сургуулийн Компьютер техник менежментийн сургууль, Бизнесийн удирдлагын бакалавр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 2003-2006 онд“ЭйБиСи Девелопмент” ХХК-ий Ерөнхий захирал
  • 2003”Асашёорюү сан” ТББ-ын дэд тэргүүн
  • 2006-2013 ондҮндэсний хөрөнгө оруулалтын банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга
  • 2009Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч
  • 2013”Рояал Плаза” ХХК-ий зөвлөх
  • 2013Монголын спортын барилга байгууламжийн холбооны ерөнхийлөгч
  • 2012-2016 ондМонгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016-2020 ондМонгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2017 оноосМонгол Улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

ШАГНАЛ:

  • 2006 онд Монгол улсын аварга цол
  • 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль
  • 2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль
  • 2014 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон

Ж.БАТБАЯСГАЛАН ГЭЖ ХЭН БЭ?

БОЛОВСРОЛ:

  • 1990-1991 онд Москва хотын 779-р дунд сургууль
  • 1991-1999 онд “Эрдмийн ундраа” цогцолбор сургууль
  • 2000-2004 онд “Түшээ” дээд сургууль
  • 2010-2019 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрх зүйч, Хууль зүйн магистр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ: 

  • 2004.07-2006.07 онд УИХ-ын Тамгын газар
  • 2006.07-2008.07 онд УИХ-ын Тамгын газар, УИХ -ын гишүүний бие төлөөлөгч
  • 2008.09-2012.09 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга
  • 2008.09-2012.09 онд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга
  • 2008-2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Шашны Зөвлөлийн гишүүн
  • 2009-2012 онд Монгол Улсын Шүүхийн Сахилгын хорооны гишүүн
  • 2012-2016 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга
  • 2016-2019 онд Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч
  • 2019 оноос Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч

ШАГНАЛ:

  •  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хүндэт тэмдэг”
  • Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг”
  • Улсын онцгой комиссын “Хүндэт тэмдэг”
  • Төрийн дээд шагнал “Алтангадас” одон

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж