Бизнесийг хязгаарласан хөл хорио тогтоохгүй байхыг Путинээс хүсэв

Хуучирсан мэдээ: 2020.10.23-нд нийтлэгдсэн

Бизнесийг хязгаарласан хөл хорио тогтоохгүй байхыг Путинээс хүсэв

Бизнесийг хязгаарласан хөл хорио тогтоохгүй байхыг Путинээс хүсэв

Оросын Үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчдийн их хуралд оролцогчид тус хуралд оролцсон Ерөнхийлөгч Путинээс цар тахлаас үүдэн хязгаарлалт хийхдээ бизнесийн үйл ажиллагааг хумихгүй байхыг хүсчээ.

Онлайнаар зохиогдсон энэ хурлын хаалттай санал хэлэлцүүлгийн үеэр "Северсталь" компанийн үндсэн хөрөнгө оруулагч Алексей Мордашов энэ хүсэлтийг тавьжээ. Цар тахлаас сэтгийлэх арга хэмжээг оновчтой цэгт нь хийх шаардлагатай байна, тэгэхгүй бол хязгаарлах, хорих зэрэг арга хэмжээ нь жижиг, дунд бизнесийг сүйрүүлэх аюултай байгааг Алексей Мордашоь хэлсэн байна. Алексей Мордашовын хэлсний бизнес эрхлэгчид дэмжжээ.

Ерөнхийлөгч Путин хариуд нь хатуу хязгаарлалтын аливаа арга хэмжээг нэвтрүүлэх бодолгүй байгаагаа хэлсэн байна. Аливаа хязгаарлалтын арга хэмжээ нь бизнесийн орчны эрх ашгийг бодолцсон байх ёстой, нөгөө талаар бизнес эрхлэгчид ч төрөөс тавьж байгаа хорио цээрийн болон урьдчилан сэргийлэх шаардлагыг биелүүлэх үүрэгтэйг анхааруулжээ.

эх сурвалж: риа новости

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж