"Бид тав хүссэн үедээ хамелеон шиг хөрвөж чадна" | News.MN

"Бид тав хүссэн үедээ хамелеон шиг хөрвөж чадна"

"Бид тав хүссэн үедээ хамелеон шиг хөрвөж чадна"

"Бид тав хүссэн үедээ хамелеон шиг хөрвөж чадна"

Монголын рок попын урлагийн отгон хамтлаг болох  “The Raisins&Nuts” буюу “R&N” хэмээх  хамтлаг олон залуусын анхаарлыг татах болсон. Тодруулбал,  “Voice of mongolia” шоуны шилдэг таван оролцогч нэгдэн “R&N” хамтлагийг өнгөрсөн дөрөвдүгээр сард  байгуулжээ. Улмаар зургадугаар сараас продюсер Б.Наранзунтай хамтран ажиллаж эхэлсэн байна. “R&N”  хамтлаг хамгийн анхны уран бүтээл болох “So Long” дууныхаа клипийг  аравдугаар сарын 18-ны өдөр цацсан юм.Тэдний анхны уран бүтээлд залуус ихээхэн ам сайтай байгаа аж. Ингээд хамтлагийн ахлагч Б.Өсөхбаяртай ярилцлаа.


-Шинэхэн уран бүтээлээ өлгийдөн авсанд нь халуун баяр хүргэе.

-Баярлалаа. Юуны өмнө News.mn сайтын уншигчдад энэ өдрийг мэндийг хүргэе. Анхны клип гэдэг утгаараа бидний  хувьд маш их хүлээлттэй, сандралтай байлаа. Youtube хуудсан доорх эерэг  сэтгэгдлүүд бидэнд маш их  урам зориг өгч байгаа. Дараагийн уран бүтээлдээ орсон байгаа.

-Та нар эхний удаа  продюсер Б.Наранзунтай уулзаад хамтлаг байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэхэд татгалзсан хариу авсан гэсэн. Эхний удаа татгалзахад нь шантралгүй явсны эцэст өнөөдрийн “R&N” хамтлаг мэндэлжээ. Ингэхэд хамтлагийн нэр их сонирхолтой санагдаад байна л даа.

-Бид дөрөвдүгээр сард хамтлагаа байгуулахдаа “The city” нэр өгсөн. “The city” нэрийн дор гаргасан   “Хайрлаж болох уу” уран бүтээлээ хамгийн анх “Voice of Mongolia 2020” шоуны knock out шатанд дуулж байлаа. Дараа нь бид тавдугаар сард Б.Наранзун продюсертой  уулзаад дуулалтаа шалгуулсан. Тухайн үед  Б.Наранзун  продюсер  “The Wasabies”  хамтлагийн хоёр дахь цомог дээр ажиллаж байсан  учраас их завгүй байсан л даа.

 “Ах нь  одоохондоо эрэгтэй хамтлаг байгуулах талаар  бодож үзээгүй байна. Гэхдээ та нар дуулахаа битгий орхиорой. Битгий шантраарай. Аливаа зүйлийг хийхдээ эсвэл хэн нэгэнтэй уулзахдаа хэзээ ч битгий үр дүнг нь шууд хүлээж очоорой. Үр дүн гэдэг өөрөө заавал туулж, өөрийн чинь чармайлтаар гарч ирдэг зүйл болохоос биш бусад хүчин зүйлээс хамаардаг юм биш” гэж хэлж байсан.

Бид хэдийгээр татгалзсан хариу авсан ч гэсэн хоолойн бэлтгэлээ хийсээр л байсан. Дараа нь зургадугаар сард  продюсер Б.Наранзун  ах бидний хамтран ажиллах саналыг дэмжсэн. Сонсоод үнэхээр итгэмээргүй санагдаж байсан шүү. Продюсер маань хамтлагийн нэрийг сонирхолтой байлгах үүднээс  “R&N”  нэр болгож өөрчилсөн. Хүн болгон чихэрлэг, гашуун, исгэлэн гээд өөр өөрийн амтанд дуртай байдаг. Хамтлагийн залуусын зан төлөв нь өөр өөрийн гэсэн онцлогтой  учраас “Үзэм ба самарнууд” гэж өхөөрдөж нэрлэсэн. Нэрээ бүтнээр нь хэлэхэд урт байсан учраас  “R&N” гэж товчилсон. Продакшны журмаар ажиллахаар бүх зүйл зохион байгуулалттай байдгаараа давуу талтай юм байна. 

-Гэхдээ та нар  яагаад заавал продюсер Б.Наранзуныг онцлов?

-Түүнийг бид урлаг, соёлын салбарт өөрийн зохиосон ая, хөгжмийн хэв маягаараа  шинэ мянганы залуусыг хөтөлж буй хүн гэж боддог. Тиймдээ ч бусад продюсеруудаас онцгой шинэлэг байдаг.

-Танай хамтлаг маш өвөрмөц бүрэлдэхүүнтэй шүү дээ. Таван  эрэгтэй гишүүнтэй хамтлаг Монголд бараг байхгүй. Насны хувьд чи  хамтлагийнхаа хамгийн  бага нь ч гэсэн  бусдыгаа ахалдаг. Ер нь  хамтлаг ахлаад явахад хэр байна даа?

-Бид бие биесээ таньж мэдэхийн тулд гурван сар хамт амьдарсан. Одоо бол тус, тусдаа амьдарч байгаа. Хамт амьдарч байх хугацаандаа “Хайрлаж болох уу” дуу маань бүтсэн. Ер нь  хамтлаг удаан оршин тогтнох нь эв нэгдэл болон  зөв менежментээс шалтгаална. Хэрэв би соло уран бүтээлч байсан бол  өөрийгөө бодоод явна. Харин хамтлаг ахална гэдэг нь маш том хариуцлага юм байна.  Тайзан дээр R&N”   хамтлагийн ахлагч гэж зарлуулах нэр төрийн хэрэг. Сонирхол, хүсэл тэмүүлэл, зорилго нэг  залуустайгаа  хамт байх мэдээж  сайхан. Одоо бараг бидний амьдралын хэмнэл бараг адилхан болсон доо. Бие биенээсээ  шинээр их зүйл  сурч байна.

-Тэгвэл хамтлагийн ахлагч хүний хувьд бусад гишүүдийнхээ хоолойны онцлогийг дурдвал?

-Э.Ганбилэгийн хувьд харизм сайтай. Өөрийнх нь байгаа байдал нь хүртэл гал шиг эрч хүчтэй. Харин хоолойны өнгө нь их өвөрмөц. Хүн бүрийн нийтлэг гаргаж чадах өнгө биш. И.Мөнх-Эрдэнэ доод өнгийг маш сайн гаргадаг. Энэ нь эрэгтэй хамтлагийн хоолойг маш гоё амилуулж өгдөг. Г.Мөнх-Эрдэнэ маш хүчтэй хоолойтой. Мөн “Хайрлаж болох уу”  дууны үгийг  зохиосон. Б.Батбаярын хувьд хоёр өөр тембер гаргаж чаддаг. Дуучид нэг хоолойгоо бариад явдаг бол Б.Батбаяр хэзээ ч тэгдэггүй. Нэг хоолой нь хагас өнгийг гоё гаргадаг бол нөгөө нь бүтэн өнгийг их гоё тунгалаг гаргадаг. Эцэст нь миний хувьд хамтлагийнхаа теонор хоолой. Бид тавын хоолой нийлэхээрээ маш сонирхолтой бөгөөд онцлог гэж хэлж болно. Бид тав  хүссэн үедээ хамелеон шиг хөрвөж чадна.

ТАЙЗНЫ НЭР МААНЬ БИДНИЙ ШИНЖ ЧАНАРЫГ ТОВЧ ИЛЭРХИЙЛДЭГ

-Тухайлбал өөрийн чинь тайзны нэрийг Daniel, Э.Ганбилэг Сhilli, Б.Батбаяр  B2, И.Мөнх-Эрдэнэ Сbass,  Г.Мөнх-Эрдэнэ Markyz гэх жишээний.Тайзны нэрний талаар сошиолд багагүй яригдлаа. Яасан их гадаад нэртэй юм бэ гэхчлэн хандлага их байна. Өөрөө түүнийг анзаарч харсан л байлгүй?

-Тийм ээ  харсан. Ер нь залуусын сонсох дуртай реппер, дуучин, хамтлагийн гишүүд бүгд тайзны нэртэй байдаг. Тайзны нэр нь тухайн дуучин болон хамтлагийг  илүү сонирхолтой болгодог. Тэглээ гээд өөрт хамаагүй нэр бол өгөхгүй шүү дээ. Бидний тайзны нэр өөрсдөд маань их бага хэмжээгээр  хамаатай буюу ямар нэгэн утга илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл,  тайзны нэр бидний шинж чанарыг товч илэрхийлдэг. Тухайлбал B2 гэдэг нь Б.Батбаярын нэрний хоёр Б үсгийг, Сhilli гэдэг нь Э.Ганбилэгийн гал шиг дүрэлзсэн харизмыг илтгэнэ гэх мэтчилэн. Тиймээс хүмүүс үүнд ач холбогдол өгөх шаардлагагүй  гэж бодож байна.  Ер нь хүмүүс асуудал бүрт шүүмжлэлтэй ханддаг болсны илрэл нь үүн дээр харагдлаа. 

-Ярилцлагын төгсгөлд хамтлагийнхаа алсын болон эрхэм зорилгыг хэрхэн тодорхойлж байгаа вэ?

-Бид эхний ээлжид Азидаа танигдах зорилготой. Манай хамтлагийн үнэ цэнэ бол бидний уран бүтээл. Биднийг K-POP-той харьцуулсан шүүмжлэл их ирсэн.  K-POP дэлхийд том стандарт тогтоож чадсан. Гэхдээ бидний ялгарал  монгол хэлээрээ дуулахаас гадна урсгал, жанр К-POP-с өөр. Монгол хамтлагийн хувьд ялгарахын тулд үндэсний дээл өмсч гаралтай биш. Залуус гадаадын хамтлаг, дуучдыг хэт даган дууриаж, Монголынхоо уран бүтээлчдийг доош нь хийх хандлага ажиглагддаг. Солонгос улсын хэмжээнд уран бүтээлчдээ дэмжсэнээр амжилтад хүрч чадсан. Түүнтэй адил Монголын сонсогчид маань залуу уран бүтээлчдээ дэмжиж, урам өгч байгаасай гэж хүсмээр байна.

 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

123456 2020-10-23 49.0.212.165

Хүссэн үедээ к-поп болж дуулаад, дараа нь хөдөөний зохиолын дуу дуулаад л, бүр таалагдахгүй болоод ирэхээр нь Монгол ардын богинын дуу дуулаад л явах хэрэг үү

Avatar

Wow 2020-10-23 202.126.88.138

woow cool, Backstreed boys risen from death in Mongolia

Avatar

Зочин 2020-10-23 202.126.90.8

Амжилт

Avatar

kkk 2020-10-23 192.82.69.134

negruud & bor aristuud geed gu yahaw taarsan l nertei taaruud bna

Avatar

Зочин 2020-10-23 46.125.250.54

Hamag huduu tsaraitai n ahlagch n boltsiimuu

Avatar

Зочин 2020-10-23 202.9.47.15

Boring дуустал үзсэнгүй, клип нь ч хөгшин стиль байдаг л нэг монгол залуу машинаар давхина . Шинэ өөр байж Азийн зах зээл шүү дээ.

Avatar

Zochin 2020-10-23 202.55.188.36

Zaluus daa amjilt husey! Tom zorilgo Tom husel muruudultei tuushtai bhad bolno doo… Het daruu chimeegui bga bhgui n medegdehgui baih n utgagui. Yag ene ercheeree uragshaa Guys!

Avatar

Зочин 2020-10-23 202.131.225.150

Ter goliin ulaan ustei ysn marzan nuhur we haha

Avatar

moose mb 2020-10-23 192.119.160.21

дажгүй сайхан залуу юм аа, эр хүнд ч таалагдахаар сайхан залуу байна.

Avatar

ХЭХЭ 2020-10-23 192.82.71.121

тэгвэл нохойн жогорхой л болох байхдаа

Avatar

Зочин 2020-10-23 202.179.8.166

ШШШ ЯДАЖ БАЙХАД 5-УУЛАА ЦАРАЙ МУУТАЙ. МЭДЭЭЖ ЦАРАЙГААР ДУУЛАХГҮЙ Ч ЦАРАЙ МАШ ЧУХАЛ. ЯАГААД СО ХАМТЛАГ ДУУЧИД ОД БОЛООД, ДЭЛХИЙ ДАЯАР АЯЛАН ТОГТЛОЛТ ХИЙЖ, ЦАГААН АРЬСТНУУДЫГ ХҮРТЭЛ БАЙЛДАН ДАГУУЛААД БАЙНА ВЭ? БҮГД ХООЛОЙ НЬ Ч ЧАДАЛТАЙ, ЗҮС ЦАРАЙ НЬ САЙХАН, БИЕ ХАА НЬ Ч САЙХАН БАЙГАА БОЛОХООР ТЭР ЮМ ШДЭЭ. ТЭГЭЭД МЕНЕМЕМЭНТ САЙТА. ЭНЭ ХЭД БОЛ МОНГОЛООСОО ГАРАХГҮЙ НЬ ХЭНД Ч ОЙЛГОМЖТОЙ.

Avatar

амжилт 2020-10-23 103.26.195.125

дуулалт техник сайтай, өвөрмөц хоолойтой үнэхээр гоё дуулж байна амжилт хүсъе. энэ олон хийх юмаа олж ядсан хүмүүсийн үгийг тоох хэрэггүй. өөрсдийгөө хурцлах хүч болгоорой.

Avatar

нялхасын өвчин 2020-10-23 126.79.173.167

ИНГЭЭД СОЛИОРООД ИРЭХЭЭРЭЭ Л БИШ БОЛДЫМ ДАА, ХАМААГҮЙ ЭРТ АГУУ ИХИЙН ШИЗО ТУСЛАА ДАА

Avatar

Зочин 2020-10-23 73.252.244.167

amjilt husii!

Avatar

ХН 2020-10-23 202.179.25.213

ТЭГЭЭД ХАМЕЛОН ГЭЖ НЭРЭЭ ӨГЧИХМӨӨР ЮМ….

Avatar

Хөгжим сонирхогч. 2020-10-23 66.181.161.101

Voice of Mongolia show 1 нь гоё болсон шүү. Өсөхбаяр гоё хоолойны өнгөтэй мундаг залуу. Дэмжиж саналаа өгч байсан. Монголын алдартай хамтлаг болох болтугай гэж сайхан ерөөл өргөе.

Avatar

Зочин 2020-10-23 64.119.18.109

Odoo bolno daruu bai hudalaa baaduud orihson bn oorosdiigoo hogjuul……

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж