Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдээ анхаарахыг хүсэв

Хуучирсан мэдээ: 2016.02.24-нд нийтлэгдсэн

Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдээ анхаарахыг хүсэв

Монголын Улсын хэмжээнд 126.4 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагийн  45.9 хувь нь эмэгтэйчүүд байна. Гэрлэх насны хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн 32.8 хувь нь огт гэрлээгүй, 14.9 хувь нь салсан буюу бэлэвсэн амьдралтай байдаг аж. Иймд хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийг дэмжих үүднээс “ДемоКрэйзи” залуусын төвийн Хүний эрхийн идэвхтэнүүд “Нөлөөллийн тойрог” хэлэлцүүлгийг өнөөдөр /2016.02.24/ “Нээлттэй нийгэм” форумын хурлын танхимд зохион байгууллаа. Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд Монголд эмнэлгийн үйлчилгээ авахад хамгийн хэцүү байдаг аж. Ялангуяа нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх эмчилгээ, мэдээллээс байнга хоцордог байна.

Д.ЖАГАР


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж