40 сая ам.долларын төлбөрийг Ш.Батхүү бүрэн барагдуулах болжээ | News.MN

40 сая ам.долларын төлбөрийг Ш.Батхүү бүрэн барагдуулах болжээ

40 сая ам.долларын төлбөрийг Ш.Батхүү бүрэн барагдуулах болжээ

40 сая ам.долларын төлбөрийг Ш.Батхүү бүрэн барагдуулах болжээ
Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш.Батхүү нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 3 долоо хоногийн хугацаанд хэлэлцэж шийдвэрлэлээ.
“Жаст групп”-ын захирал Ш.Батхүү нь хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, гарын үсэг, хэвлэмэл маягт ашиглан залилах, хуурамч баталгаа гаргах, өмч хөрөнгийг бусдад шилжүүлэх, үнэгүйдүүлэх зэрэг байдлаар бусдад онц их хэмжээний хохирол учруулсан залилан, санхүүгийн луйврын 7 төрлийн гэмт хэргийг үйлдсэн хэмээн буруутгагдсан байдаг.
Ш.Батхүүг хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, гарын үсэг, хэвлэмэл маягт ашиглаж залилан үйлдсэн, хуурамч баталгаа гаргаж бусдад их хэмжээний хохирол учруулсан, өмч хөрөнгийг бусдад шилжүүлэн, үнэгүйдүүлсэн эдгээр үйлдэлд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ш.Батхүүг гэм буруутайд тооцож 8 жилээр ял эдлүүлэх, бусдад учруулсан 137.9 тэрбум төгрөгний хохирлыг Ш.Батхүүгийн өмч хөрөнгөөр нөхөн барагдуулахаар шийдвэрлэсэн байна.
Шүүх хуралдааны явцад Ш.Батхүү гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч, олон тооны гэрээ болон гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэдгээ бүрэн хүлээсэн байдаг. Тухайлбал, “Стандарт банк”-наас хуурамч материал бүрдүүлж зээл авсан, Эрдэнэт үйлдвэрт хохирол учруулсан гэх баталгааны хэрэгт Ш.Батхүү нь ТӨХ-ний дарга Д.Сугар болон Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд болох Ч.Ганзориг, Фоменко, Б.Мөнхжаргал, Н.Галбаатар нарын 5 хүний гарын үсгийг 170 гаруй удаа дуурайлган зурсан, хуурамч тамга тэмдэг ашигласан, 14 гэрээ болон 88 албан бичгийг хуурамчаар үйлдсэнийг тогтоосон байна. Ш.Батхүү нь шүүх хуралдааны явцад мэдүүлэхдээ “Тамга тэмдгийг ОХУ-д захиалан хийлгэсэн, Эрдэнэт үйлдвэрийн бланкийг дуурайлган хийлгэсэн” гэж хэлсэн байна.
Ш.Батхүүгийн гэм буруутай үйлдэлүүд нь шүүх хуралдааны явцад мөн нотлох баримтаар нотлогдсон бөгөөд Эрдэнэтийн баталгааны гэх энэ хэрэгт холбогдоод байсан Ч.Ганзориг, Мөнхжаргал, Амарбат нарыг хэрэгсэхгүй болгосон байна. Мөн Г.Алтан, Эдвард Сүрэн нарт холбогдох залилан мэхэлсэн гэх хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Хадгаламж банкны баталгааг хуурамчаар үйлдсэн хэрэгт Ш.Батхүүг гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-10-22 66.181.161.79

Ямарч муу банкнаас хуурамч материал бүрдүүлж зээл авна гэж байдгүй юм аа ..!!! шааацгаа .
Олон улсын шинжээчид ,, гарын үсэг жинхэнэ байна ,, гэсэн дүгнэлт гаргасан биздээ . шаасанн хэрэгүү ?
Стандарт банк , Батхүү гэдэг луйварчинд хульхидуулсан юм бол яахаараа Монголын төр өмнөөс нь өрийг нь төлдөг юм бэ ? . Дараа дараагийн луйварчидын өмнөөс төр төлөөд байх юм уу ?…
Хэнийг хуурах гээд байгаа шүүх вэ ?

Avatar

123456 2020-10-22 49.0.212.165

Худлаа даа худлаа. 2 чихээ огтолж өгдгүй л юм бол өөр юм алга гээд л үхэн үхтэрээ гүрийж таарна. МАН нам нь энэ залилангийн хулгайчаа хаацайлаад юу ч гэж чадахгүй

Avatar

МЭЛС 2020-10-22 202.131.245.6

Хоншоор гаргасан мөнгөө аваад орж ээ, ш,гоос гараад мөнгөтэй айн…..

Avatar

зочин 2020-10-22 202.126.90.64

БАТХҮҮ НЬ ХЭРГЭЭ ДААГААД БУСАД НЬ АРЫГ НЬ ДААХ ТОХИРОЛЦОО ХИЙСЭН БАЙНА. БАТХҮҮГИЙН 8 ЖИЛ ДАВЖ ЗААЛДААД 5 ЖИЛ, ДАХИН ДЭЭД ШҮҮХЭД ОЧООД 4 ЖИЛ СОНСООД ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ГЭДГЭЭР ЦАГААДААД ӨНГӨРӨХ ЮМ БАЙНА.

Avatar

/*-*/ 2020-10-22 49.0.212.165

Тэгээд бас хойтон жил энхрий хайрт намынхаа 100 жилийн ойгоор өршөөгдөөд сул гараад ирнэ. Дуламын Сугарыг яагаад оролдож чадахгүй байнаа ацнууд

Avatar

Зочин 2020-10-22 203.91.118.150

Цайрсан луйварчин байжээ. Ямар аймаар хүн бэ. Бүх хохирлоо барагдуулан авна шүү.

Avatar

Зочин 2020-10-22 192.82.64.153

Өө хөөрхий 100 жилээр гарж ирээд босс царайлаад том машин унаал талаар нэг давхина манай шүүх төрийн байж байгааг ингээд байвал ард түмэн босно шүү

Avatar

Zochin 2020-10-22 202.126.89.43

Bichig barimt ni huuramch baisan yum bol yun deer undeslej zesiin bayajmaliig ni ene olon jil exportloj baisan yum boloo?! Huuramch bichig barimt baisan yum bol Erdenet yah gej arbitriin shuuhed 49 saya dollar tulsun yum be? Bugd sugarch uldeed neg hun buh yumaaraa hohirdog yum baina! Undarmaa ni anh udaa hereg uildsen, gem buruugaa huleesen geed 40 saya tuluud gardag yum bol Batkhuug bas tegej boloh yum baina, tiimee?

Avatar

ах 2020-10-22 66.181.180.92

Ганзориг *л-тан Сугар нар уснаас нуурай гарах ёсгүй шүү дээ Батхүүд тохоод бусад нь бүгд арыг нь дааж бна даа

Avatar

Зочин 2020-10-22 119.40.103.6

Энэ Батхүү ч Эрийн шийр байна шүү бүлэг хэргийг зөвхөн өөрөө дааж гарлаа даа. Шүүх ч гэж шүүх шүү дээ

Avatar

Зочин 2020-10-22 43.242.243.117

Батлан даалт нь хуурамч гэж манай шүүх үзсэний ачаар л Сугар, Ганзориг нар хэргээс сугарч үлдэж л дээ!! Хэрэв хуурамч биш гэвэл эд нар гол хэрэгтэн болох ёстой болно биз дээ???

Avatar

Зочин 2020-10-22 103.57.92.140

Яагаад 40 сая доллар болчвоо.109 сая доллар залилсан биз дээ.

Avatar

зочин 2020-10-22 66.181.161.79

Үлдсэн нь МАН д .

Avatar

1 2020-10-22 202.126.89.3

Олон улсын арбитрын шуух хуурамч бичиг баримт биш гээд хариуцагчаар ГОК-г тогтоогоод толборийг нь барагдуулаад байхад МУ-н шуух аймар агуу юмаа…

Avatar

Зочин 2020-10-22 98.33.93.32

Нэр дурьдагдаж байгаа бүх хүмүүс буруутай,бүгд их бага хэмжээгээр оролцсон,Батхүүгийн зээлсэн мөнгөнөөс бүгд их бага хэмжээгээр хахууль авсан,идэлцсэн,дээрх бүх хүмүүс ял авах байлаа…. Яахав олон жил сунжруулж,шүүх,прокурор цагдаа нь бас өөрсдийн хувиа аваад Батхүүг ялалсан нэр зүүгээд дуусав. Одоо Батхүүгийн хөрөнгөнөөс улсыг хохиролгүй болгох юу ч үлдээгүй,Батхүү хулгайч ч нэг хоёр жил суусан болоод л өвчнөөр суллагдана,улс,улс ч гэж дээ,монголын татвар төлөгч шудрага ардууд хохироод үлдэнэ

Avatar

Зочин 2020-10-22 24.1.163.131

8 han jil uu.sanaatai iim olon hereg uildsen baikhad uu.Jiriin yduu irgen baisan bol dor hayaj 20 jil ogoh baisan daa. muu teneguud

Avatar

luibarchid dandaa ingej bh yumaa. 2020-10-22 192.82.74.79

shal hudalaa daa, gantsaarai yliig daaj nohodoo hamgaalj bna.. odoo ene hvnd yu bhgui sh dee.bvh horongoo ah dvv naiziinhaa ner deer hiisen dee. gants say togrog abch chadahgui dee.

Avatar

Зочин 2020-10-22 205.155.65.226

10 garan jil murdun baitsaah, shuuh, huutsuldsun huls, zardalig tuluu

Avatar

зочин 2020-10-22 66.181.161.79

За тэгвэл Монгол улс СТАНДАРТ банкинд төлсөн мөнгөө буцааж нэхэмжлэх ажил мандах нээ .. Батхүүд хульхидуулсан нь СТАНДАРТ банкны л хохь байна шдээ !!! .. Монгол улсад ямар ч хамаагүй юм байна шдээ … Би зөв ойлгожуу ? шүүгч нараа ??

Avatar

ДАРХАД ЗАЙРАН 2020-10-22 115.84.87.151

UBS нам бүх хэргээс ХУУРАЙ ГАРДАГИЙГ ДОРЛИГЖАВ, АЛТАНХУЯГ, ЧОЙЖИЛСҮРЭН, НЭМДОРЖ АЛТАН ГЭЭД ХЭДЭН МЯНГАН ТҮҮХ БАТЛАНА

Avatar

Зочин 2020-10-22 99.57.27.106

nohoin baasnii darhad zairan be

Avatar

Зочин 2020-10-22 66.181.185.196

Олон улсын шинжээч Эрдэнэтийн бичгийг хуурамч биш гэсэн гээд олон юм бий, Мафи бн даа,

Avatar

Зочин 2020-10-22 202.55.188.84

Suuh ch gui tuluh ch gui jaahan jujig tavij tur amraltand bailgaj baigaad nam daraal yu ch bolooguim shig ungurnu

Avatar

ZOCHIN 2020-10-22 180.150.83.201

GANTCAARAA BUH HERGEE DAALAADAA…UDAHGUI SHORONDOO UNGURUH BIZDEE…. BUSAD HAMTRAGCHID N CHAMAIG BUH TALAAR DEMJINE EE L GEJ HELEE BLGUIDEE….ESVEL OI ENE TEREER GARGANA GEJ ANDUURAV UU…

Avatar

Зочин 2020-10-22 188.108.133.188

7 turliin gemt heregt 8 jil. goyo jumaa

Avatar

зочин 2020-10-22 139.5.218.90

БҮГДИЙГ НЭГ ХҮН ДЭЭР ТОХООД СОНИН Л БАЙНА. БОДВОЛ ТӨЛӨХ ЁСТОЙМӨНГИЙГ НЬ ГАНЗОРИГ, АЛТАН НАР ТӨЛӨХ МЮ БАЙЛГҮЙ ДЭЭ

Avatar

Зочин 2020-10-22 59.153.112.22

Buh hergiig uuruu daajee gej orchuulj bn zuvuu

Avatar

Zochin 2020-10-22 204.14.72.165

Harin tiin altan avgai hajuu boorond ni naaldaad suujee. Buleg deeremchid. Hujaa huuhen yumu ene

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж