40 сая ам.долларын төлбөрийг Ш.Батхүү бүрэн барагдуулах болжээ

Хуучирсан мэдээ: 2020.10.22-нд нийтлэгдсэн

40 сая ам.долларын төлбөрийг Ш.Батхүү бүрэн барагдуулах болжээ

40 сая ам.долларын төлбөрийг Ш.Батхүү бүрэн барагдуулах болжээ
Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш.Батхүү нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 3 долоо хоногийн хугацаанд хэлэлцэж шийдвэрлэлээ.
“Жаст групп”-ын захирал Ш.Батхүү нь хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, гарын үсэг, хэвлэмэл маягт ашиглан залилах, хуурамч баталгаа гаргах, өмч хөрөнгийг бусдад шилжүүлэх, үнэгүйдүүлэх зэрэг байдлаар бусдад онц их хэмжээний хохирол учруулсан залилан, санхүүгийн луйврын 7 төрлийн гэмт хэргийг үйлдсэн хэмээн буруутгагдсан байдаг.
Ш.Батхүүг хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, гарын үсэг, хэвлэмэл маягт ашиглаж залилан үйлдсэн, хуурамч баталгаа гаргаж бусдад их хэмжээний хохирол учруулсан, өмч хөрөнгийг бусдад шилжүүлэн, үнэгүйдүүлсэн эдгээр үйлдэлд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ш.Батхүүг гэм буруутайд тооцож 8 жилээр ял эдлүүлэх, бусдад учруулсан 137.9 тэрбум төгрөгний хохирлыг Ш.Батхүүгийн өмч хөрөнгөөр нөхөн барагдуулахаар шийдвэрлэсэн байна.
Шүүх хуралдааны явцад Ш.Батхүү гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч, олон тооны гэрээ болон гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэдгээ бүрэн хүлээсэн байдаг. Тухайлбал, “Стандарт банк”-наас хуурамч материал бүрдүүлж зээл авсан, Эрдэнэт үйлдвэрт хохирол учруулсан гэх баталгааны хэрэгт Ш.Батхүү нь ТӨХ-ний дарга Д.Сугар болон Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд болох Ч.Ганзориг, Фоменко, Б.Мөнхжаргал, Н.Галбаатар нарын 5 хүний гарын үсгийг 170 гаруй удаа дуурайлган зурсан, хуурамч тамга тэмдэг ашигласан, 14 гэрээ болон 88 албан бичгийг хуурамчаар үйлдсэнийг тогтоосон байна. Ш.Батхүү нь шүүх хуралдааны явцад мэдүүлэхдээ “Тамга тэмдгийг ОХУ-д захиалан хийлгэсэн, Эрдэнэт үйлдвэрийн бланкийг дуурайлган хийлгэсэн” гэж хэлсэн байна.
Ш.Батхүүгийн гэм буруутай үйлдэлүүд нь шүүх хуралдааны явцад мөн нотлох баримтаар нотлогдсон бөгөөд Эрдэнэтийн баталгааны гэх энэ хэрэгт холбогдоод байсан Ч.Ганзориг, Мөнхжаргал, Амарбат нарыг хэрэгсэхгүй болгосон байна. Мөн Г.Алтан, Эдвард Сүрэн нарт холбогдох залилан мэхэлсэн гэх хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Хадгаламж банкны баталгааг хуурамчаар үйлдсэн хэрэгт Ш.Батхүүг гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж