Ажлын хэсгийг Д.Ганбат удирдаж байна | News.MN

Ажлын хэсгийг Д.Ганбат удирдаж байна

Хуучирсан мэдээ: 2016.02.24-нд нийтлэгдсэн

Ажлын хэсгийг Д.Ганбат удирдаж байна

УИХ-ын ээлжит бус чуулганаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн.

Ингэхдээ ажлын хэсэг байгуулсан юм. Уг ажлын хэсгийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат ахалж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, О.Баасанхүү, Ж.Батзандан, Д.Лүндээжанцан, Р.Гончигдорж, С.Дэмбэрэл, Ц.Оюунгэрэл, Х.Тэмүүжин, Ц.Оюунбаатар, Д.Оюунхорол нар багтжээ. Ажлын хэсэг нь чуулганы завсарлагааны хугацаанд дээрх хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг хүлээж буй юм. Өөрөөр хэлбэл, хаврын чуулган эхлэхэд эдгээр төслийг ажлын хэсэг бүрэн боловсруулж дуусан, Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэхэд асуудалгүй болгосон байх ёстой.

Харин тэдэнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх ажлын дэд хэсэгт Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Улсын Дээд Шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг нарын мэргэжлийн хүмүүс багтжээ.

УИХ-ын намрын чуулганаар Эрүүгийн хуулийг шинэчлэн баталсан. Үүнтэй холбоотойгоор яаралтай батлан гаргах зайлшгүй хуулийн нэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл юм.

Уг төсөлд цагдан хорих арга хэмжээг тухайн хүнийг албадах, шийтгэх хэрэгсэл болгон ашиглахыг халах зорилгоор хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, тухайн хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай баримт, үндэслэл бий болсныг үндэслэн прокурор яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг үүсгэсний дараа яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээ авах зохицуулалтыг оруулсан юм.

Цагдан хорих ажиллагаанд шүүхийн зүгээс шуурхай, хараат бус, хөндлөнгийн хяналт тавих нь энэ үе шатанд дур зоргоор баривчлах, хорих болон зүй бусаар харьцах эрсдэлийг арилгах чухал хүчин зүйл учраас яллагдагчид цагдан хорих арга хэмжээ авах эсэхийг хянан шийдвэрлэх шүүхийн хэлэлцүүлэг хийхээр тусгасан аж. Шүүхийн хэлэлцүүлэгт эрхээ хязгаарлуулсан яллагдагч, түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, прокурор оролцохоор тусгажээ.

Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг үнэлэх, хадгалах, хамгаалах, хүчингүйд тооцох, түүнчлэн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гомдол хүсэлт гаргах, түүнийг хүлээн авах шийдвэрлэх журам. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах хэргийн харьяаллыг Эрүүгийн хуулийн тодорхой зарим зүйл, хэсгээр тогтоож байсныг өөрчилж, гэм буруугаа сайн дураараа хүлээсэн яллагдагч хүсэлт гаргасан нөхцөлд хялбаршуулсан журмаар явуулахаар тусгаж, энэхүү ажиллагааны явцад яллагдагчийн эдлэх эрх, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний хууль зүйн үр дагаврыг яллагдагчид танилцуулах шаардлагыг  тусгажээ.

Өсвөр насны хүнд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах, шийдвэр гаргахад түүний хууль ёсны эрх ашгийг хангахад анхаарч, хуульд заасан ердийн журмаар явагдах ажиллагаанаас шуурхай богино хугацаанд явуулах боломжийг шүүх хангаж ажиллахаар тус тус заагаад байгаа юм.

Г.ДАРЬ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-02-24 202.179.26.237

энэ хүн хууль мэддэг гэж үү

ахахах 2016-02-24 202.179.10.150

Чуулгандаа согтуу ирж их хурлын даргын ам захирамжаар гэртээ харьдаг архичин чинь хэн билээ?тэр архичин эргэж ирээгүй нэг мөсөн харьсан биздээ.

Зочин 2016-02-24 59.153.113.145

Битон Ганбат-Баянхонгорын маанаг толгой Ганбат-АН-ын луйварчдийн нэг Ганбат- шалихгүй байж ноён зантай хөгийн Ганбат

Зочин 2016-02-24 103.229.122.113

Намын асуудал доогуур байгаа шушмаануудад өчүүхэн ч хамаагүй. Хажуудах хань ижилээ олигтойхон хангаж чадахгүй бусдын өвөрт алддаг гологдолууд л бусдыг муулж кайф авдаг.

зочин 2016-02-24 103.229.120.112

Бегс долооч.

Зочин 2016-02-24 150.129.143.231

ONGOTS SAATUULJI SHALGADAG LALARAAS UUR OLIGTOYKHON TENEG ENE NAMD ALGA UU?

Зочин 2016-02-24 203.194.114.58

Ардчилсан намд энэ тэнэгээс өөр хүн алга уу

Зочин 2016-02-24 75.162.216.129

yag ynen

Гайх***** 2016-02-24 150.129.140.209

Үүнээс өөр хүн алга уу даанч дээ Ан-ынхны өмнөөс ичих юм -------.....

Иргэн 2016-02-24 27.123.214.118

АН-д үүнээс өөр юм хийчихдэг хүн байдаггүй бололтой. Ингээд бодохоор тус нам үнэхээр хөөрхийлөлттэй нам гэдэг нь харагаж байна. Ядахдаа эрүүл хүн алга уу?

Зочин 2016-02-24 49.0.160.127

ЭНЭ ГЭЖ АН - ыг МУУХАЙ ХАРАГДУУЛЖ БАЙГАА МААНАГДУУ НӨХӨР БАЙНА..... ЯАЖ ХУУЛЬЧ БОЛДОГ БАЙНА АА.... АН ИЙМ НӨХДӨӨСӨӨ САЛААЧ

Naruto 2016-02-24 59.153.113.197

ганбат чадах юмуу. ямарч мэдлэггүй ***** шүү дээ. саяхан агаарт байгаа онгоцны экипажийг шалгасан гэсэн. согтуу байсан гэнэ лээ. экипаж айгааад одоо хүртэл дуугарч чадахгүй байна. үнэнээ хэлээч. экипажийнхан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж