Онлайнаар худалдан авалт хийхдээ анхаарах 5 зөвлөгөө

Хуучирсан мэдээ: 2016.02.24-нд нийтлэгдсэн

Онлайнаар худалдан авалт хийхдээ анхаарах 5 зөвлөгөө

Цахим ертөнцөд худалдан авалт хийх нь санаанд ч оромгүй өргөн сонголт, хямд үнийг та бидэнд өгдөг. Үүний зэрэгцээ онлайн худалдаа хийхэд хэрэглэгчдэд цахим ертөнцөд хувийн мэдээлэлээ алдах, зурагнаас ялгаатай бараа худалдан авах эрсдлүүд тохиолддог. Эдгээр эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд хэрэглэгч танд бид дараах зөвлөгөөг хүргэж байна. 

  • Хамгаалалттай сайтаар үйлчлүүлэх

Өөрийн хувийн мэдээлэл болон картаа ашиглахдаа хамгаалалтгүй сайтад хэзээ ч хандаж болохгүй. SSL хамгаалалтай сайтуудын URL код нь HTTPS:// гэж эхлэх бөгөөд таны ашиглаж байгаа browser-с хамаарч URL хаягийн хажууд цоожны зурагтай байдаг.

  • Олон нийтийн компьютер ашиглаж буй үедээ хувийн мэдээллээ бүү ашигла

Компьютерууд таны мэдээллийг хадгалж үлдэх боломжтой ба таны зорчсон түүх, нэвтрэх мэдээлэл тань хадгалагдаж үлдэх боломжтой юм. Тиймээс худалдаа хийх үедээ интернэт кафе, хүний компьютер ашиглахаас зайлсхийж, заавал хувийн компьютер эсвэл гар утсаа ашиглаж байгаарай.

  • Олон нийтийн WiFi бүү ашигла

Худалдаа хийх үедээ олон нийтийн сүлжээ ашиглах нь мөн олон эрсдэлийг дагуулах боломжтой байдаг. Тиймээс өөрийн хувийн мэдээллийг алдахаас сэргийлэх үүднээс худалдаа хийхдээ хувийн сүлжээг ашиглаарай.

  • Гүйлгээгээ байнга хяна

Өөрийн онлайн банкаараа орж ямар гүйлгээ хийснээ байнга хянаж бай. Ингэснээр таны хийгээгүй ямар нэгэн гүйлгээ гарсан тохиолдолд та илүү хурдан мэдэх болно.

  •  Баталгаатай вэбсайтаар худалдан авалт хий

Эргээд холбогдох хаягтай, нийгмийн дунд тодорхой байр суурийг эзэлсэн томоохон кампанийн онлайн худалдааны  сайтаар худалдаа хийх нь таныг эрсдэлээс хамгаалж буй гол зүйл юм. Зурган дээрхээс огт өөр бараа ирэх тохиолдлууд ч их байдаг.

Цахилгаан бараагаар төрөлжсөн PC mall сүлжээ дэлгүүр нь хэрэглэгчиддээ хямд үнэ, түргэн шуурхай үйлчилгээг үзүүлэх үүднээс  www.pc-mall.mn онлайн худалдаагаар хэрэглэгчиддээ үйлчилж эхлээд 3 жил болж байна.  Манай сайт нь SSL хамгаалалттай бөгөөд эрсдэлээс бүрэн хамгаалагдсан юм. Та онлайн худалдааг сонгосноор дэлгүүрийн үнээс 3% хөнгөлөлттэй үнээр худалдан авахаас гадна, хэрэв та манай байнгын хэрэглэгчийн бонус карттай бол худалдан авалтынхаа 1,5%-ийг өөрийн бонустаа авах боломжтой. Ингэснээр та 3%+1,5% гэсэн урамшуулалыг авахаас гадна бүх барааг өөрийн байгаа газартаа ҮНЭГҮЙ хүргүүлэх боломжтой.

PC mall – Дэлхийн брэндийг дэргэдээсээ

www.facebook.com/PCmallOfficial

www.instagram.com/pcmall_official                                                                

 www.pc-mall.mn – Илүү хямд, илүү хялбар

Онлайн худалдаа – 99903535

PC mall дуудлагын төв: 75753535

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж