Японы судлаачид төрөл бүрийн амны хаалтууд цар тахлаас хэрхэн хамгаалдгийг жинхэнэ коронавирус ашиглан тогтоожээ. Ингэхдээ манекенд даавуун, эмнэлгийн, N95 гэсэн гурван төрлийн амны хаалтыг зүүлгэж, битүү хоргонд байрлуулсан байна. Хоргонд хоёр манекеныг өөд өөдөөс нь харуулж байрлуулаад эхний амны хаалтыг хүн шиг амьсгалдаг механизмтай манеканд зүүлгэж, хоёр дахь манекеныг коронавирустэй агаар гаргахаар тохируулжээ.
Энэхүү туршилт нь амны хаалт зүүхийн ач холбогдол болон амны хаалт коронавирэсээс бүрэн хамгаалж чадахгүйг хүмүүст ойлгуулна гэж найдаж байгааг эрдэмтэд онцолжээ. Ингэж жинхэнэ вирус ашиглаж туршилт хийсэн анхны тохиолдол болж буйг мөн онцлон тэмдэглэжээ.
Токиогийн их сургуулийн Анагаахын шинжлэх ухааны хүрээлэнгийн профессор Каваока Ёшихиро, Үэки Хироши нарын удирдсан уг туршилтын үр дүнд даавуун амны хаалт 17 хувь, мэс заслын амны хаалт 47 хувиар, “N95” мэс заслын амны хаалт 79 хувиар коронавирусээс хамгаалж байгаа нь батлагдсан байна. Харин вирус тарааж буй манеканд амны хаалт зүүлгэхэд даавуун болон мэс заслын амны хаалтын аль аль нь вирус дамжих эрсдэлийг 50 орчим хувиар бууруулсан байна.
Эх сурвалж: REUTERS, NHK
Холбоотой мэдээ