Замын-Үүдэд төмөр замын ажилтан галт тэрэгтэйгээ шатаж амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2020.10.22-нд нийтлэгдсэн

Замын-Үүдэд төмөр замын ажилтан галт тэрэгтэйгээ шатаж амиа алджээ

Замын-Үүдэд төмөр замын ажилтан галт тэрэгтэйгээ шатаж амиа алджээ

Улаанбаатар төмөр замын ажилтан галт тэрэгтэйгээ шатаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Зам-Үүд чиглэлийн Шаргын-Овоо өртөөнд энэ сарын 20-21-нд шилжих шөнө  37 настай Б нь вагондоо галлагаа хийгээд унтсан бөгөөд улмаар вагон шатаж амь насаа алдсан гэх мэдээлэл байна. Энэ талаар цагдаагийн байгууллагаас дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ч  хэргийг шалгаж байгаа  аж.

Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр галт тэрэг хөдөлгөөнд оролцох үеэр гал гарч, ажилтан амь насаа алдсан гэх мэдээлэл ташаа хэмээв. Тус газраас ослын талаар “Галт тэрэг хөдөлгөөнд оролцдоггүй, амьдрах зориулалтаар ашиглаж байсан өрөөнд гал гарч, хүний амь хохирсон” гэх мэдээлэл өгөв.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж