Орос, Ираны тусгай алба АНУ-ын сонгогчдын мэдээллийг гартаа оруулсан гэв

Хуучирсан мэдээ: 2020.10.22-нд нийтлэгдсэн

Орос, Ираны тусгай алба АНУ-ын сонгогчдын мэдээллийг гартаа оруулсан гэв

Орос, Ираны тусгай алба АНУ-ын сонгогчдын мэдээллийг гартаа оруулсан гэв

АНУ-ын Үндэсний тагнуулын газар тус улсын сонгогчдын мэдээллийг ОХУ, Иран улсуудын тусгай албад гартаа оруулсан талаар мэдээлсэн байна. Тус байгууллагын мэдээлснээр, Ираны тал Трампыг дэмжигч, хэт барууны үзэлтэй “Proud Boys” бүлгийн нэрийн өмнөөс Ардчилсан намын сонгогчид руу өдөөн хатгасан, хагалан бутаргасан, айлган сүрдүүлсэн агуулгатай захидал илгээсэн гэв.

Энэхүү захидалд “Трампыг сонгохгүй бол бид чам дээр очих болно. Энэ захиаг хүлээж авсан бол чи Бүгд найрамдах намыг сонгох ёстой” гэх мэтээ сүрдүүлсэн өнгө аястай зүйлсийг бичжээ.

Энэхүү үйлдэл нь сонгогчид руу худал мэдээ цацаж, нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэн, Америкчуудын ардчилалд итгэх итгэлийг сулруулах зорилготой гэж үзжээ. Харин Оросын талын хувьд одоогоор АНУ-ын сонгогчдын мэдээллийг яаж ашиглаж байгаа нь тодорхойгүй байгаа гэв.

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт ирэх арваннэгдүгээр сарын 3-нд болох бөгөөд урьдчилсан шатны санал хураалт эхэлж, 40 гаруй сая сонгогсч саналаа өгөөд байна.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж