ГХЯ анх удаа оюутнуудад нээлттэй ажиллаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2020.10.22-нд нийтлэгдсэн

ГХЯ анх удаа оюутнуудад нээлттэй ажиллаж эхэллээ

ГХЯ анх удаа оюутнуудад нээлттэй ажиллаж эхэллээ

Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны санаачлагаар “Нээлттэй Гадаад харилцааны яам” хөтөлбөрийг зохион байгуулж эхэллээ.

Энэхүү хөтөлбөр нь гадаад харилцааны чиглэлээр суралцаж буй оюутан залуус, сурагч нарт болон сонирхсон нийт иргэдэд Монгол Улсын гадаад бодлого, гадаад харилцааны түүхэн замналыг танилцуулж, дипломат албыг сурталчлан таниулах, иргэдийг мэдээллээр хангах зорилготой арга хэмжээ юм.

Хөтөлбөрийн эхлэл болгон өнөөдөр /2020.10.22/ Гадаад харилцааны яаманд зохион байгуулж буй НҮБ-ын өдөрт зориулсан арга хэмжээтэй холбогдуулан Олон улс судлалын дээд сургуулийн гадаад харилцааны мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудыг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр хүлээн авч уулзаж, Гадаад харилцааны төв архивын музей, Гадаад харилцааны яамны бүтэц зохион байгуулалттай танилцуулав.

Эх сурвалж: ГХЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж