Анх удаа эмэгтэй гишүүн чуулганы хуралдааныг даргалж байна

Хуучирсан мэдээ: 2020.10.22-нд нийтлэгдсэн

Анх удаа эмэгтэй гишүүн чуулганы хуралдааныг даргалж байна

Анх удаа эмэгтэй гишүүн чуулганы хуралдааныг даргалж байна

УИХ-ын чуулганы хуралдааныг өнөөдөр /2020.10.22/ анх удаа эмэгтэй дарга удирдаж байгаа нь парламентын хувьд түүхэн тохиолдол болж байна.

Тодруулбал, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа чуулганы хуралдааныг даргалж буй анхны эмэгтэй гишүүн болов. Өмнө нь  УИХ-ын дэд даргаар УИХ-ын гишүүн С.Оюун ажиллаж байсан ч чуулган даргалж байгаагүй.

С.Одонтуяа нь УИХ-ын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдсон. УИХ-ын дарга чуулганы хуралдааны хугацаанд өөр албан ажилтай болсон үед УИХ-ын дэд дарга нар хурал удирдан явуулах хуультай.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын дэд даргыг Улсын Их Хурлын тухайн сонгуулийн дүнд бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс нэр дэвшүүлэн, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар Улсын Их Хурлын дэд дарга дараах чиг үүргийг хэрэгжүүлдэг. Үүнд:

-Байнгын, дэд, түр хороо, нам, эвслийн бүлгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;

-Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны ирц бүрдүүлэх ажлыг зохион байгуулах;

-Улсын Их Хурлын үйл ажиллагааны дэг, гишүүний ёс зүйн хэм хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих;

-Улсын Их Хурлын даргаас  хуваарилсан болон даалгасан чиг үүрэг;

-хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг;

-Улсын Их Хурлын даргын түр эзгүйд түүний даалгаснаар дэд дарга үүргийг нь хэрэгжүүлэхээр заажээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж