“Тэшиг-2016” гүйлтийн цанын улсын аваргууд тодров

Хуучирсан мэдээ: 2016.02.24-нд нийтлэгдсэн

“Тэшиг-2016” гүйлтийн цанын улсын аваргууд тодров

Булган аймгийн Тэшиг суманд хоёрдугаар сарын 19-21-ний өдрүүдэд өсвөрийн цаначдын улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа. Тэмцээнд 11 аймгийн 22 багийн 129 тамирчин, 26 дасгалжуулагч болон албаны зочид төлөөлөгчид оролцлоо.

ДҮН:

1 дүгээр байранд  П.Баярсайхан дасгалжуулагчтай Булган аймгийн 1-р баг

2 дугаар байранд Я.Мөнхдулам  дасгалжуулагчтай  Увс аймгийн 1-р баг

3 дугаар байранд Ю.Соёлмаа дасгалжуулагчтай Булган аймгийн 2-р баг

4 дүгээр байранд  Д.Ичинхорлоо дасгалжуулагчтай Төв аймгийн 1-р баг

5 дугаар байранд  Идэрхүү дасгалжуулагчтай Увс аймгийн 2-р баг  тус тус  эзэллээ.

            Тэмцээнд оролцсон аймгийн багууд

  1. Архангай                    1 баг               Л.Дорж, Бүрэнтогтох
  2. Булган                         4 баг               П.Баярсайхан, Ю.Соёлмаа
  3. Дархан                        1 баг               Б.Ховор-Эрдэнэ
  4. Завхан                        2 баг               Баярсайхан, Бүрэнтогтох, Мишигбат
  5. Орхон                         2 баг               О.Хүрэлбаатар, Энхжаргал
  6. Өвөрхангай                1 баг               Б.Батдорж
  7. Сэлэнгэ                      1 баг               Б.Ганбат        
  8. Төв                              2 баг               Д.Ичинхорлоо, Батсүх, Л.Чинцэцэг
  9. Увс                              3 баг               Н.Пүрэвжав, Мөнхдулам, Идэрхүү, Баттогтох
  10. Хөвсгөл                      3 баг               Лхагва, Б.Энхбаяр
  11. Хэнтий                    2 баг          Я.Сүхбаатар, Б.Энхбаяр багийн  нийлбэр  дүнгээр

2016 оны өсвөрийн цаначдын улсын аварга шалгаруулах тэмцээний зааварт 11 хүртэл насны ангиллыг нэмж оруулсан нь онцлог шинэ төрөл байлаа. Энэ насны ангилалд тамирчдын оролцоо бусад насны ангилалд оролцогчдын тооноос дутуугүй байснаас харахад цаашид хөгжүүлэхэд боломжтой гэдэг нь харагдсан. Тэмцээний үеэр Монголын Цанын холбооны урилгаар “Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургууль, Батлан хамгаалах их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Үндэсний биеийн тамирын дээд сургууль, Аварга биеийн тамирын дээд сургууль, Монгол улсын боловсролын их сургуулийн биеийн тамир, урлагийн сургуулийн багш нар тэмцээний үйл ажиллагаанд өөрийн сургуульдаа сайн тамирчин оюутан элсүүлэх зорилготой оролцож, 16-17 насны олон тамирчин хүүхдүүдэд Их дээд сургуулийн урилгыг гардуулав. Энэ нь цанын спортоор хичээллэх сонирхолтой хүүхдүүдэд ихээхэн дэмжлэг болсон юм. Энэ удаагийн тэмцээнд Тэшиг сумаас ихээхэн анхаарал тавин оролцсон.

Тус сумын Тамгын газар, Засаг дарга, аж ахуй нэгж байгууллага, Хилийн цэргийн 0258-р анги, хувийн хэвшлийн пүүс компаниуд, нийт зон олон өргөн хүрээгээр оролцож тамирчдын байр хоол, тэмцээний зам талбай, ерөнхий төлөвлөлт сумын хэмжээнд маш сайн зохион байгуулагдсан гэж хөдөө орон нутгийн багш дасгалжуулагчид, эцэг эхийн төлөөлөл, уригдаж ирсэн зочид төлөөлөгчид дүгнэлээ. Энэ үеэр Монголын цанын холбооны зүгээс Тэшиг сумын Засга дарга Ж.Гансүх-д ТАЛАРХАЛ, Булган аймгийн дасгалжуулагч П.Баярсайхан, Ю.Соёлмаа нарт "ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ"  гардуулан өглөө. Тэмцээний урлаг соёлын хөтөлбөрт олон арга хэмжээ багтсан. Үүнд Тэшиг сумын сургуулийн сурагчдын урлагийн тоглолт тамирчдын танилцах үдэшлэг, Булган аймгийн хөгжимт бүжгийн театрын уран бүтээлчдийн тоглолт, Хилийн цэргийн уран бүтээлчдийн тоглолт, тэмцээний хаалтын ажиллагаа болгон Сумын төв талбайд Галын наадам зохион байгуулж, Буриад үндэстний нийтийн бүжиг болох ёохор хатиран хурсан олныг уйдах завгүй хөгжөөн сэтгэл дүүрэн үдсэн.

Тэмцээн явагдах үеэр цаг агаарын байдал тогтуун байж, – 6-16 хэмийн хүйтэн байсан нь тамирчин хүүхдүүдийн уралдааны явцад  хөлдөлт бэртэлт гараагүй бөгөөд тэмцээний урд өдөр буюу техникийн зөвөлгөөний үеэр тамирчин бүрт витамины багц өгч, багш дасгалжуулагч нарт хүүхдийн хөгжил сантай хамтран хүүхэдтэй харицах зөв боловсон харилцаа, түүний талаар санамж өгч ажиллаа.

Булган аймгийн эрүүл мэндийн төвийн хамт олон бүрэн бүрэлдэхүүнээр үйлчилж гараанд гарах тамирчдын нүүр гар болон ил гарсан хэсгүүдэд цэвэр спирт түрхэж, барианд орж ирсэн тамирчин бүрийн  хөлдөлт, биеийн байдалд анхаарсан төдийгүй, уналт ихтэй уруу газар замын дэргэд зогсож тамирчин бэртэж гэмтэхэд яаралтай түргэн тусламж үзүүлэхэд өндөржүүлэн бэлсэн байдалд ажилласан нь сайшаалтай байлаа.

Тэмцээн зохион байгуулагдах гурван өдрийн турш Ахмад Мөнхжаргал даргатай Булган аймгийн сум дундын цагдаагийн хэлтэс хэв журам, машин  тээврийн аюулгүй байдлыг ханган урьдчилсан анхааруулга, санамж өгч ажиллав.

Тэмцээнийг удирдан зохион байгуулахад

  1. Ерөнхий шүүгчээр              ОУХМ Ч.Гантөмөр
  2. Нарийн бичгээр                  СМ Б.Нарантуяа
  3. туслах нарийн бичгээр      СМ Д.Хишигдорж
  4. Цагчин шүүгчээр                ОУХМ Д.Баттулга
  5. Замын шүүгчээр                 ОУХМ Б.Гэрэлт-Од
  6. Замын шүүгчээр                 СМ Х.Гийх-Оргил
  7. Номерын шүүгчээр         СМ Г.Гансүх нар болон Ханддорж дарга аймгийн Биеийн тамир, спортын газрын хамт олон бүрэн бүрэлдэхүүнээр ажиллан тэмцээнийг шүүн явууллаа гэж Монголын цанын холбооноос мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж