Хавдартай таван хүүхдийг аврах хандивын данс нээлээ

Хуучирсан мэдээ: 2020.10.22-нд нийтлэгдсэн

Хавдартай таван хүүхдийг аврах хандивын данс нээлээ

Хавдартай таван хүүхдийг аврах хандивын данс нээлээ

Хорт хавдар туссан таван хүүхдийн гэр бүл хамтран "Нэг тус-Таван амь" хандивын аяныг өрнүүлж эхэлснээ өнөөдөр (2020.10.22) мэдэгдлээ. Хаан банкны 5058599703 дансанд хандив өргөснөөр таван хүүхдийн амь насыг аварч, ирээдүйд эмч, эдийн засагч, уул уурхайн инженер болоход нь та туслах юм хэмээн хандивын аяныг зохион байгуулагчдын төлөөлөл мэдэгдсэн юм.

ХОРТ ХАВДАРТАЙГАА ТЭМЦЭЖ БУЙ ХҮҮХДҮҮД:

  • Зургаан настай М.Сондор цусны улаан эсийн төлжилтгүй хэмээх оноштой
  • 14 настай Ч.Ганзориг ясны хорт хавдартай
  • Хоёр настай С.Төгөлдөрсайхан цусны улаан эсийн хорт хавдартай
  • Хоёр настай Г.Гүн-Итгэл цусны цагаан хорт хавдартай
  • Хоёр настай Б.Дүүрэнбаяр мэдрэлийн эсийн гаралтай хорт хавдартай.

Төрөөс хүүхдүүдийнхээ төлөө жаахан ч гэсэн анхаарахыг хүсэж байна. Нэг хүүхэд өвдөхөд тэр айлын амьдрал бараг зогсдог. Хүүхдээ эдгээхийн төлөө асарч, ажил ч хийж чаддаггүй гэдгийг тэд учирлаж байна.  Түүнчлэн хавдартай хүүхдүүдэд группийн мөнгө л олгодог ч эм тарианд их хэмжээний зардал шаарддаг. Төр засаг анхаарахгүй байгаа тул ард түмэн минь туслаач гэж гуйж байна. Эх орон минь үр хүүхдээ хамгаалаач. Ээж, аав шиг нь чин сэтгэлээсээ хайрлаач хэмээн мэдэгдлээ.

Б.ТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж