“Эрүүл зүрх” өдөрлөг боллоо

Хуучирсан мэдээ: 2016.02.24-нд нийтлэгдсэн

“Эрүүл зүрх” өдөрлөг боллоо

“Эрүүл зүрх” төслийн хүрээнд "Хэрэхийн шалтгаант зүрхний өвчнөөс сэргийлье" өдөрлөг өнөөдөр /2016.02.24/ боллоо. “Эрүүл зүрх” төсөл нь нийслэлийн ерөнхий боловсролын зарим сургуулиудад, тухайлбал, 6, 16, 58 дугаар сургуулидад хэрэгжиж байгаа бөгөөд төслийн танилцуулга өнөөдөр зургадугаар сургуульд боллоо. Өдөрлөгт тус сургуулийн 8-18 насны сурагчид, эцэг эхчүүдээс гадна ЭМСЯ, Люксембургийн Хөгжлийн агентлагийн мэргэжилтнүүд  оролцлоо.

Сүүлийн жилүүдэд үе мөчний өвчин, хэрэхийн шалтгаант зүрхний өвчин ихэссэн нь эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудлын нэг болоод байгаа юм. Тиймээс уг өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаарх мэдлэгийг сургуулийн наснаас нь олгох кампанит ажлыг “Эрүүл зүрх” төслийн хүрээнд эхлүүлж байгаа нь энэ юм.

Дэлхийн хэмжээнд хэрэхийн гаралтай зүрхний өвчтэй 15.6 сая хүн амьдарч байгаа бөгөөд жилд 233 мянган хүн энэ өвчний улмаас нас барж байна гэсэн тоон судалгаа гарчээ. Монгол улсын хувьд ч хэрэхийн шалтгаант зүрхний өвчин буурахгүй байгаагаас хүүхдүүдийг багаас нь эрүүл мэндийн мэдлэг боловсролд сургах үүднээс “Эрүүл зүрх” төслийг хэрэгжүүлж байгаа юм.

Ж.ГҮЕГ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж