МҮХАҮТ, Олон суваг дамжуулагчдын холбоотой хамтарч ажиллана

Хуучирсан мэдээ: 2020.10.22-нд нийтлэгдсэн

МҮХАҮТ, Олон суваг дамжуулагчдын холбоотой хамтарч ажиллана

МҮХАҮТ, Олон суваг дамжуулагчдын холбоотой хамтарч ажиллана

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/, Монголын олон суваг дамжуулагчдын холбоо ТББ /МОСДХ/ хооронд харилцан хууль эрхзүйн хүрээнд бие биенээ дэмжиж, хамтарч ажиллах зорилгоор энэхүү “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т үзэглэлээ. Хоёр байгууллага харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын хөгжлийг үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт түгээх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нягт уялдаагаар дэмжин ажиллах, харилцан бизнесийн болон бусад мэдээлэл солилцох, гишүүн байгууллагууд, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалж, үйл ажиллагааг нь сурталчилан таниулах зорилгын хүрээнд хамтран ажиллах юм.

Өнөөдрийн санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагааны талаар МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн “Бид мэдээллийн эрин зуунд амьдарч байна. Мэдээллийг зөв цэгцтэй хүргэх нь ямар чухал вэ гэдгийг хүн бүр мэдэрч байгаа. Монголын олон суваг дамжуулагчдын холбоотой хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр мэдээллийг хэрхэн зөв цэгцтэй хүргэх, энэ чиглэлд эрх зүйн орчныг сайжруулах тал дээр анхаарч, хамтарч ажиллах нөхцөл боломж нээгдэж байна. Танхимын хувьд хууль эрх зүйн орчныг сайжруулах тал дээр анхаарч ажиллах зорилго. Мөн олон сувгийн үйлчилгээгээр дамжуулж танхимын гишүүдийнхээ мэдээллийг хэрхэн зөв оновчтой хүргэж ажиллах вэ гэдэгт анхаарч ажиллах болно” гэж сэтгэгдлээ илэрхийллээ.

Харин МОСДХ-ны УЗ-ийн гишүүн Ц.Пүрэвням “Олон суваг дамжуулах үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагууд бол харилцаа холбооны салбарт бизнес эрхлэгчид юм. Бидний зүгээс танхимтай хамтран ажилласнаар ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах чухал үүд хаалгыг нээлээ гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл олон суваг дамжуулагчдын нийтлэг эрх ашгийг хамгаална. Мөн олон суваг дамжуулах үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд бусад төрлийн бизнесийн байгууллага болон төрийн байгууллагуудтай хамтран ажиллахад худалдаа аж үйлдвэрийн танхим холбогч гүүр болно гэж үзэж өнөөдөр санамж бичигт гарын үсэг зурлаа” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж