Хилээр орж ирсэн хятад иргэн өндөр халуурсан учраас буцаажээ

Хуучирсан мэдээ: 2020.10.22-нд нийтлэгдсэн

Хилээр орж ирсэн хятад иргэн өндөр халуурсан учраас буцаажээ

Хилээр орж ирсэн хятад иргэн өндөр халуурсан учраас буцаажээ

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр Налайх, Дарханы замын бүтээн байгуулалтад нэн яаралтай ажиллуулах Хятадын 74 инженер, техникийн ажилтнуудыг өчигдөр /2020.10.21/ зохих журмын дагуу хяналт шалтгалт хийж хилээр нэвтрүүлжээ. Нийт 100 хүн хил нэвтрэхээс нэг иргэн автобусанд 37 хэм хүрч, өндөр халуурсан тул түүнтэй ойр байсан 26 хүнийг нутаг буцааж, үлдсэн  74-ийг  нь хилээр нэвтрүүлсэн аж.  Хил нэвтэрсэн 74 иргэнийг 21 хоногийн хугацаанд тусгаарлах юм. Хил хааснаас хойш өнгөрсөн хугацаанд Хятадаас 1000 орчим инженер, техникийн ажилтан орж ирсэн байна.

Мөн Хятадын зарим мэдээллийн сайтад өчигдөр “аравдугаар сарын 14-ний өдөр "МИАТ" компанийн Хөх хот руу хийсэн OM223 дугаартай нислэгээр ирсэн таван хүнээс коронавирус илэрсэн” гэх мэдээлэл гарчээ. Харин Эрүүл мэндийн яамнаас “Москвагаас Хөх хот руу дамжин нислэг үйлдсэнийг хүмүүс буруу ойлгоод байна. Тухайн онгоц Монголд түлш цэнэглээд хөөрсөн. Манай улс Бээжин рүү нислэг үйлдээгүй” гэсэн хариулт өглөө.

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК нь Хятадын аж ахуй нэгжүүдийн хүсэлтийн дагуу 2020 оны аравдугаар сарын 14-ний өдөр Москва-Улаанбаатар-Хөх хот-Бээжин чиглэлд Орост саатсан БНХАУ-ын иргэдийг нутаг буцаах захиалгат нислэгийг үйлдсэн.
Энэхүү нислэгийг Боинг 767 маягийн агаарын хөлгөөр үйлдэж “Буянт-Ухаа” ОУНБ-д түлш цэнэглэсэн бөгөөд энэ хугацаанд ямар нэгэн зорчигч тус агаарын хөлгөөс буухгүй байхаар зохион байгуулагдсан. Мөн зорчигчдод ОХУ-д шинжилгээ хийлгэсэн байх шаардлага тавьсан боловч Хөх хотод Ковид-19 вирусийн шинжилгээ авахад Хятадын таван иргэнээс халдвар илэрсэн байна.
Энэ төрлийн нислэгийг Хятадын Иргэний нисэхийн ерөнхий газрын зөвшөөрлөөр хийгддэг ба одоогийн байдлаар нислэг үйлдэж байгаа компаниудаас Ковид-19 халдвартай зорчигч илэрсэн гэсэн үндэслэлээр Ethiopian Airlines (5 долоо хоног), China southern (5 долоо хоног), Saudi Arabian Airlines (1 долоо хоног), Vietnam Airlines (1 долоо хоног) болон МИАТ Mongolian Airlines (1 долоо хоног)-ийн нислэгүүдийг түр хугацаагаар зогсоосон.
МИАТ ТӨХК нь Ковид-19 вирусийн халдвар илэрснээс хойш үйлдэж буй бүх захиалгат болон тусгай үүргийн нислэг бүрийн дараа агаарын хөлгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Монгол Улсын ХӨСҮТ болон Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо (IATA)-ноос гаргасан зөвлөмжийн дагуу Монгол Улсын ХӨСҮТ, ЗӨСҮТ-ээр ариутгал, халдваргүйжүүлэлтийн зохих дүрэм, журмын дагуу ариутгал халдваргүйжүүлэлт хийж, жирийн үед 6 сар тутамд сольдог агаарын хөлгийн шүүлтүүрийг нислэг тутамд солин өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.
Дээрх нислэгт ажилласан МИАТ ТӨХК-ийн нисэх бүрэлдэхүүн Ковид-19 шинжилгээ өгч халдваргүй гарсан болохыг Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХ мэдээллээ.

Э.Бурам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж