Өмнөд Солонгост томуугийн вакцин хийлгэсэн 13 хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2020.10.22-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгост томуугийн вакцин хийлгэсэн 13 хүн нас баржээ

Өмнөд Солонгост томуугийн вакцин хийлгэсэн 13 хүн нас баржээ

Өмнөд Солонгос даяар улирлын ханиад томууны эсрэг вакцинжуулалтын аян үргэлжилж байна. Гэвч томуугийн эсрэг вакцин хийлгэсэн олон хүн нас барсан нь Өмнөд Солонгосын нийгмийг түгшээжээ. Томуугийн вакцин хийлгэсний дараа нас барсан хүний тоо өнөөдрийн байдлаар 13-т хүрчээ. Үүнээс өмнө тус улсад 2005 онд вакцинтай холбоотой хамгийн өндөр нас баралт бүртгэгдэж байжээ. Тухайн жил зургаан хүн вакцин хийлгэсний дараа нас барж байсан аж.

Тус улсын Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төвөөс эдгээр 13 хүний нас баралтын шалтгааныг тодруулахаар нарийвчлан шалгаж эхэлжээ. Гэхдээ урьдчилсан шатны дүгнэлтээр дээрх хүмүүсийн нас баралт томуугийн вакцинтай шууд холбоогүй гэж гарсан учир вакцинжуулалтыг зогсоохгүй үргэлжлүүлэхээр болжээ.

Нас барагсдын насны хувьд 17-78 насныхан байгаа бөгөөд хоёр нь “anaphylaxis shock” буюу дархлаа тогтсоны дараах харшлын гаралтай хариу урвалаас болж нас барсан байж болзошгүй байна. Мөн дээрх 13 хүний зарим нь архаг хууч өвчтэй байсан гэнэ.

Өмнөд Солонгосын засгийн газрын хэрэгжүүлж буй вакцинжуулалтын аянд өчигдрийн байдлаар 8.36 сая хүн хамрагдсан бөгөөд үүнээс 350 оричм хүнд хариу урвал илэрсэн байна. Тус улсын Засгийн газраас нийт 19 сая орчим хүнийг томуугийн вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөөд байгаа юм. Нас барсан иргэд “Korea Vaccine”, “Boryung Biopharma”, “LG Chem”, “SK Bioscience” компаниудын үйлдвэрлэсэн вакциныг хийлгэжээ.

Эх сурвалж: Korea Times

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж