Гуантанамогийн шоронг хаахаар сүүлчийн удаа зүтгэв

Хуучирсан мэдээ: 2016.02.24-нд нийтлэгдсэн

Гуантанамогийн шоронг хаахаар сүүлчийн удаа зүтгэв

 

АНУ-ын ерөнхийлөгч  Барак Обама 2009 онд тангараг өргөснийхөө дараа гарын үсэг зурсан зарлигийн нэг нь Кубын Гуантанамо шоронг нэг жилийн дотор хааж, хоригдсон алан хядагчдыг АНУ-д аваачих тухай байв.

 

Барак Обама бүрэн эрхийнхээ хүрээнд долоон жилийн дараа уг асуудлыг дахин Конгресст оруулсан ч дэмжлэг авч чадахгүй нь тодорхой болж байна.

 

Пентагон Куб дах эл шоронг хаах тухай саналыг Конгресст өргөн барьсны дараа Цагаан ордонд мэдэгдэл хийхдээ АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама “Гуантанамогийн шорон манай үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлж чадахгүй гэдэг нь өнгөрсөн жилүүдэд тодорхой боллоо” хэмээн хэлсэн байна.

 

Тэдгээр хоригдлуудыг АНУ-д аваачиж хорихыг хориглосон хуулинд өөрчлөлт оруулах тухай 21 хуудас хуулийн төслийг Конгресс нааштай хүлээж авсангүй.

 

Бүгд найрамдахчууд давамгайлсан Конгресс төслийг батлахаас татгалзвал 11 сарын дараа бүрэн эрх нь дуусгавар болох Барак Обамагийн сонгуулийн гол амлалт талаар болох юм.

 

Конгресс Гуантанамогийн шоронг хаах тухай асуудалд “Барак Обамагийн төлөвлөгөө хүний эрхийн тухай ийм асуудлыг илүү үр дүнтэй, аюулгүй, хүнлэг замаар шийдэх арга байгаа гэдгийг батлан харуулж байна.” Гэсэн байр суурь илэрхийлжээ. 2002 оны байдлаар Гуантанамогийн шоронд 2-3 метрийн харьцаатай камеруудад 300-аад хоригдол хоригдож байсан тоо бий.

 

АНУ-ын цэргийнхэн тус шоронд 300-аад алан хядагч хоригдож байгаа гэдэг боловч хичнээн хүн хоригдож байгаа нь маргааны сэдэв болж байдаг.  Барак Обама Гуантанамог хааж, хоригдлуудыг нүүлгэн шилжүүлэхэд 475 сая ам.доллар зарцуулахаар тооцсон бөгөөд хоригдлуудын заримыг цэргийн шүүхээр оруулж, бусдыг нь үргэлжлүүлэн хорих тухай төлөвлөгөөндөө тусгажээ.

 

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж