“Д.Сумъяабазар иргэдийн төлөө бус намынхаа төлөө ажиллана” | News.MN

“Д.Сумъяабазар иргэдийн төлөө бус намынхаа төлөө ажиллана”

“Д.Сумъяабазар иргэдийн төлөө бус намынхаа төлөө ажиллана”

“Д.Сумъяабазар иргэдийн төлөө бус намынхаа төлөө ажиллана”

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөдөр /2020.10.22/ Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээсэн. Энэ үеэр Нийслэлийн ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Пүрэвдаваагаас сэтгүүлчид зарим зүйлийг тодрууллаа.


-Баянгол дүүргийн МАН-ын дарга, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар МАХН-аас сонгогдсон Э.Магнайбаяртай тохирч, өөрийн намдаа элсүүлсэн нь олон хүний шүүмжлэлийг дагуулаад байна. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Миний байр суурь бусадтай адил. Энэ бол ёс зүйгүй үйлдэл. Улс төрийн соёл гэж байх ёстой. Хэрвээ олон намын төлөөлөл иргэдийн төлөөлөгчдийн хурал юм уу, парламентад бүрдсэн бол хамтран Засгийн газар, эвслээ байгуулах шийдэл нь хуулийн орчинд бий. Гэтэл иргэдээс санал авч сонгогдсоны дараа зөвхөн хувийн эрх ашгаа бодож, намаа сольж байгаа нь иргэдийн саналыг үнэгүйдүүлж байгаагийн илэрхийлэл гэж харж байна. Маш харамсалтай санагдаж байна. МАХН-ын нэг гишүүн Ардчилсан намтай эсвэл Монгол ардын намтайгаа ч юм уу эвсэж, хамтарсан Засгийн газар байгуулж болно шүү дээ. Энэ бол улс төрийн ёс зүй, соёл. Гэтэл хамгийн соёлгүй нөхөр сонгогдож, өөрөө тийм ёс зүйгүй шийдвэр гаргаж байгаа нь маш харамсалтай. Тэр гишүүнээс илүүтэй МАХН-ын хороо харамсаж байгаа болов уу.

-Монгол Улсын экс ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээж байна. Түүний энэ үйлдлийг ирэх 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь гэж харж болох уу?

-Ардчилсан намын үйлчилж буй дүрмийн хүрээнд намаасаа гарсан залуус буцаад элсч орох тохиолдол байгаа. Өнөөдөр хэн ч Ардчилсан намын гишүүнээр элсэхэд бүрэн нээлттэй. Ямар нэгэн сахилгын шийтгэл, дүрмийн зөрчил гаргаж, тодорхой хугацаатайгаар намдаа эргэн орох нөхцөл тавиагүй л  бол гишүүнчлэлээ сэргээх эрх нь нээлттэй байдаг.

-Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар чуулган маргааш /2020.10.23/ болно. Ардчилсан нам энэ удаагийн орон нутгийн сонгуульд найман суудал авсан. Хэр хүчтэй сөрөг хүчин байж чадах вэ?

-Нийслэлийн ардчилсан намын төлөөлөгчдийн тоо 11 байснаа найм болж буурсан. Үүнд маш олон хүчин зүйл нөлөөлсөн. Нийслэлийн хэмжээнд нийт 900 орчим мянган сонгогчид байдаг. Үүний 22 хувийн саналыг авсан улс төрийн хүчин маань 100 хувийн эрхийг авч байна гэсэн үг. Нэгдүгээрт, иргэд сонгуульд маш идэвхтэй оролцсонгүй. Хоёрдугаарт, сонгуулийн тухай хуульд эрх баригч нам маш сайн тооцоолол хийж, өөрсдөдөө давуу байдлыг бий болгож байна.

Жишээлбэл, орон нутгийн сонгуулийн дуусах хугацаа оройн 22.00 цаг байсныг 20.00 цаг болгосон, ирцийн 50 хувийг болиулж, хуульд өөрчлөлт орууллаа. Мөн дээрээс нь дүүрэг, нийслэлд нэр дэвшиж байгаа нэр дэвшигч нь Улсын их хуралд нэр дэвшигчдээс хамаагүй бага мэдээлэл авах эрхтэйгээр хуульчилсан. Тиймээс төр барьж байгаа нам өөрсдөдөө давуу байдлыг үүсгэж, орон нутгийн сонгуулийг намар зохион байгуулсан нь давуу тал болсон гэж харж байна.

-Хотын даргыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Эрх баригч намаас шинэ хотын даргаар УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг нэр дэвшүүллээ. Таны хувьд хотын даргын томилгоог юу гэж харж байна вэ?

-УИХ-ын гишүүн хотын даргын албыг хийх давхар хийх хууль эрх зүйн боломж байхгүй. Хотын даргаар томилогдвол УИХ-ын гишүүнээсээ татгалзах болох байх. Ингэснээр Сонгинохайрхан дүүрэгт нөхөн сонгуулийг зохион байгуулах ёстой болно. Иргэд тухайн тойргийнхоо сонгогдсон төлөөлөгчөөрөө дамжуулан өөрсдийнхөө дуу хоолойг хүргэх ёстой. Гэтэл өнөөдөр Монгол Улсад нам төвтэй төр бий болчихжээ.

Та бүхэн санаж байгаа бол 2016 онд МАН нийслэлд үнэмлэхүй ялалт байгуулж, нийслэлийн нэг ч хүнээс сонгогдоогүй хүнийг хотын даргаар томилж байсан. Түүнтэй адил Д.Сумъяабазар гишүүн Улсын их хуралд сонгогдсон ч орон нутгийн сонгуульд өрсөлдөж, мөрийн хөтөлбөрийн гарц шийдлээ танилцуулаагүй. Монгол Улсад жинхэнэ ардчилал алга. Хуучин коммунизмын тогтолцоотой адилхан намын шийдвэрээр хүмүүс нь томилогдож байна. Өмнө нь Су.Батболд гэж хүнийг МАН-аас Хотын даргаар томилсон. Тэр хүн иргэд рүүгээ ажиллаагүй, намдаа ажилласан. Одоо Д.Сумъяабазар намынхаа Удирдах зөвлөлөөр томилогдоод орж ирвэл иргэдийн төлөө ажиллах хөшүүрэггүй болно.

-Орон нутгийн сонгуульд Ардчилсан нам ялалт байгуулж чадсангүй. Намын даргын хувьд хариуцлага хүлээх үү?

-Намын дарга, үүрэг гүйцэтгэгч гэж хоёр ялгаатай ойлголт. Манай намын дүрмээр бүх гишүүдээсээ сонгогдсон намын дарга дөрвөн жилийн хугацаатай бүрэн эрхээ  хэрэгжүүлдэг. Миний хувьд хоёр сарын хугацаатай үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон. Ардчилсан намын их хурал арваннэгдүгээр сарын 16-нд их хурлаа зохион байгуулж, дүрэмдээ өөрчлөлт оруулна. Тэр дүрмээрээ хэрвээ үүрэг гүйцэтгээд муу үр дүн авч ирсэн дарга дахин нэр дэвших эрхгүй гэвэл тэр дүрмээрээ л явна.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

49 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

мисс 2020-10-22 66.181.190.112

мисс авгайгүй бол хотын даргад санаархаад хэрэггүй, бусад нь

Avatar

зочин 2020-10-22 202.126.90.64

Үндэсний хөрөнгө оруулалтын банк дампуурлын ирмэгт байсан улсын циркийг буцааж авья хөдөлгөөн хүчтэй эхлэлтэй болсон үед Сумъяабазар бөх нийслэлийг авна гэж зүтгэв.Энэ хүн банк, дүүгийнхээ бизнесийг аврахаар улайрлаа. хэрвээ үнэхээр нийслэлчүүдийн төлөө чөмгөө дундартал зүтгэнэ / ийм зүйл зохиолд л гардаг / гэвэл банкинд нийслэлийн төрийн нэг ч байгуулагын данс нээхгүй гэж тушаал гарга, мөн циркийг улсад нь буцааж өгөхийг хотын захиргаа дэмжиж байгаагаа хэвлэлээр илэрхийл.

Avatar

Зочин 2020-10-22 202.21.108.238

За ингээд сумьяа дарга болсноор Улсын цирк бүр мөсөн даший шог боллоо, араас нь юу байгаа нь таашгүй

Avatar

Зочин 2020-10-22 150.129.142.241

АН гэх наад өмхийрч дууссан яйжиг модон жорлонгоо дарж устгаад шинэ модоор амбаар ч гэсэн барьчихаад том том юм яривал арай үнэмшилтэй баймаар бн?! Яах уу?

Avatar

Дорнод 2020-10-22 64.119.24.58

Дорнод аймаг ххүг ын дарга мөнхгэрэл аймгийн засаг даргатайгаа хамтарч авлига хээл хахууль авдаг, охид хүүхэн зөөдөг өвөрт нь оруулдаг …. хууль бус үйлдлүүдээ хийсээр байх уу.

Avatar

Зочин 2020-10-22 139.59.85.11

33-р сургуулийг улсын жишиг сургууль болгож чадсан залуу даа.

Avatar

Зочин 2020-10-22 103.212.118.119

дүүрэгтээ маш олон зүйл хийсэн залуу. Амжилт

Avatar

зочин-2 2020-10-22 103.212.116.204

Тодорхой хийж бүтээсэн юмгүй намын нэр барьсан томилогоо болж байх шиг. Энэ нөхөр банк ч байгуулж нэг үзээд, уул уурхайн сайд ч хийж нэг үзээд тэр бүр нь ямар үр дүн дагуулсныг мэдэхгүй. Осолдохгүй СХД-т дэвшсэн. Энэ дүүрэгт хийсэн ажилтай хүн чинь харин Учрал гишүүн байх шүү. МАН албан тушаалыг наймаа, шагнал, хахууль болгодог учраас өрнөөсөө ингэж салж байгаа байх даа.

Avatar

Зочин 2020-10-22 66.181.161.31

92 хувь аз жаргалтай байгаа хоёр дугаар ангиа үз дээ

Avatar

Зочин 2020-10-22 66.181.161.31

Сумъяа нохой зодооноо хийгээд л явж байсан нь зөв

Avatar

Зочин 2020-10-22 66.181.161.31

Зөв зүйл хэлсэн байна. МАНгарууд боож үхэх нь ээ.

Avatar

Гунгаа 2020-10-22 103.26.193.25

Энэ естой ард иргэдийг доромжилсон нэг намийн шийдвэр шуу дээ ингэж болохгуй хотоос хун тавих бсан юм даа

Avatar

Зочин 2020-10-22 202.55.188.84

Хотын дарга нь илуу идэнгэтэй юм байна л даа. Хотын херенгийг аваачиж еерийнхее банкинд хийж дампууруулаад завших нь, АСА циркийн хэл амыг зад дарж бат араандаа хийж авах нь, Хангарьд ордныг хувьдаа авах нь …

Avatar

Зочин 2020-10-22 203.91.115.50

Хотын дарга байснаас Улсын Их Хурлын гишүүн байх нь хамаагүй дээр. Сумъяабазар хотын дарга болно гэж УИХ гишүүн болоогүйг санах хэрэгтэй. Сумъяабазар өөрөө зөвшөөрөхгүй байхад хотын дарга болгох гэж байгаа бол МАН сөнөх аюултай.

Avatar

Зочин 2020-10-22 122.201.24.84

АН ялсан бол хуулийн дагуу ард түмний сонголт гээд л ярина одоо бүх юм нэг иймэрхүү аргацаасан үг яриатай болсон шүү дээ ,ёстой ард түмэн сонгосоноос хойш энэ намыг та бид бүгд л дэмжих хэрэгтэй элдвийн бусармаг явцгүй үг яриа хэрэггүй та намынхаа эрх ашгийн төлөө тэмцэхгүй байх байсан уу элий балай юм бүү ярь

Avatar

ЗАРАГЧ 2020-10-22 192.82.64.190

НАМААС НЭРИЙГ НЬ ДЭВШҮҮЛЖ НИЙСЛЭЛ, ДҮҮРЭГТ СОНГОГДСОН ХҮН НАМААС ТАВЬСАН ЗОРИЛТ, ХӨТӨЛБӨРИЙГ БИЕЛҮҮЛЭХ НЬ ПАРЛАМЕНТЫН ЗАСАГЛАЛТАЙ МОНГОЛ УЛСЫН УЛС ТӨРИЙН НАМУУДЫН НЭН ЧУХАЛ ЗОРИЛТ Л ДОО ,,,,ЯМАР БҮХ ИРГЭДЭЭС СОНГОГДСОН ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙГАА БИШ ,,,,,,,,,,ЭНЭ АН НАМЫН ПҮРЭВДАВАА ГЭДЭГ ХҮН ЮУ Ч МЭДЭДГҮЙ ЮУ ЯРИАНА ВЭ ,,,,,,,,ПҮРЭВДАВААГ НАМ НЬ СОНГУУЛЬД НЭР ДЭВШҮҮЛСЭН САНАГДАХ ЮМ ,,,,,,,ЙИМ УЛСУУД МОНГОЛЛЫГ БОДОХГҮЙ Л ДЭЭ ,,,,ТЭДЭНД НАМЫН ҮНЭТ ЗҮЙЛ ЗАРЧИМ САХИЛГА БАЙХГҮЙ БАЙДАГ ЮМ ,,,,,,,,,

Avatar

Zochin 2020-10-22 66.181.186.226

Sumyabazar bagaaraa sain ajilnaa Amjilt hotin dargaa👏👏👏

Avatar

Zochin 2020-10-22 66.181.186.226

Sumiabazar estoi bagaaraa sain ajilnaa itgej baina Amjilt Hotin dargaa👏👏👏

Avatar

Зочин 2020-10-22 203.91.115.50

Сумъяабазар өөрөө зөвшөөрөхгүй. Хотын дарга болох хүн орон нутгийн сонгуульд нэр дэвших учиртай. Иймд өөр нэг хүн хотын дарга болно. Монгол ардын намын тэнэгүүдээ хувь хүний үзлийг хүндэтгэж бай.

Avatar

ЗОЧИН 2020-10-22 202.126.90.160

ТАРВАГА АН – ЫГ МАНАН БОЛГОЖ СҮЙРҮҮЛСЭН !!! ОДОО БУЛШИЛАХ НЬ ДЭЭ. !!! ДУУСАА !!!

Avatar

Зочин 2020-10-22 66.181.161.77

Холион бантан худгадаг хүүрнүүд юмаа газрын гаваар далд орцгоовол таарна

Avatar

Зочин 2020-10-22 66.181.190.218

Орон нутгийн сонгуулийн ирц чамлалтгүй сайн бсан,бүх аймагт 50 дээш хувьтай бсан бхаа,нийслэлд л 50 хувь хүрээгүй бх,боломжийн ирцтэй байсан шүү.

Avatar

Зочин 2020-10-22 103.14.36.18

Учрал нь дээр бсан шүү дээ.

Avatar

Зочин 2020-10-22 202.126.89.236

ТЭГЭЛГҮЙ ЯАХАВ

Avatar

Зочин 2020-10-22 43.252.112.172

Хотын даргыг намаас биш иргэдн сонгдог болмоор байна тэгэхгүй энэ хот хөгжихгүй байна дээрээсн сумьяабазар мэтийн нөхдөөр бүүр биш шүү

Avatar

Зочин 2020-10-22 202.126.89.236

Көь зөв

Avatar

Зочин 2020-10-22 43.252.112.172

За энэ улс мэдлэг боловсрол муутай мафийхний гарт орлоо одоо яаанаа энэ ардын намд өөр бодлого гэж юм өайдаггүй юмуу хамгийн тэнэгээ хотын даргад үзүүлж нөгөөхн хүчэнр авна

Avatar

Зочин 2020-10-22 66.181.180.28

Сумьяа тэнэг, манагар байх нь дүүрч. Харин МАН энэ нөхрөөр хотын даргын ажлыг хийлгүүлэх төлөвлөж байсийн бол яах гэж УИХ оруулсан юм бэ. Одоо татварын мөнгөөр дахин сонгууль хийнэ. МАН-ын өөр хүн өнгөрсөн хавар УИХ-д нэр дэвшээд, Сумьяа нь орон нутагт нам авч орж ялалт хийгээд хотын дарга болж байгаа бүх юм логик дараалал итгэл үнэмшилтэй байхсан ж. Одоо ямар хардалт төрж байгаа гээч…. Хот бол их мөнгө хяналт багатай эргэлддэг газар. УИХ-ын гишүүн мөнгө зарцуулах, албан тушаал хувиарладаггүй

Avatar

Зочин 2020-10-22 202.9.47.5

дорвитой ажил хийхгүйлдээ мэдлэг боловсрол хүрэхгүйгээс гадна сэтгэл дутна ёстойл намынхаа төлөө л ажилланадаа

Avatar

ZOCHIN 2020-10-22 119.40.98.177

Ажлаа хийж эхлээгүй байхад энэ тэнэг юу яриад байгаа нь. Өөрөө юу хийсэн нөхөр вэ

Avatar

Зочин 2020-10-22 192.82.72.204

ene hun hiiwel sn hiine gd bnaa

Avatar

Зочин 2020-10-22 124.158.107.35

p
Пүрэвдаваа БЗДд байхдаа иргэдийн төлөө юу ч хийгээгүй

Avatar

зочин 2020-10-22 122.201.23.226

Сумьяабазараас 5-р ангийн математикын өгүүлбэртэй бодлого мөн мэдлэг чадвар үнэлэдэг энгийн тестээр сорилго авахад унана

Avatar

Зочин 2020-10-22 202.126.89.217

5-r angiinh arai hvdednee, 3-r angiin tooni shalgalt l avaad vz.

Avatar

Зочин 2020-10-22 64.119.25.28

Туваан Пүрэвбаатар нараар удирдуулсан баг Орон нутгийн сонгуульд орсон. Туваан Төв аймгаас өөрөө сонгогдсон атлаа аймгийнхаа намыг ялуулж чадаагүй атлаа юун улсын хэмжээний намын байгууллагын менежер хийж чадах вэ дээ. Пүрэвбаатар Баянзүрхэд азрага шиг мухайрлаж байдаг шигээ нийслэлийг менежерлэнэ гэж юу байхав дээ. Намд өнөөдөр х** ухна л байгаа болохоос биш манлайлагч лидергүй байна. Энэ янзаараа байвал юун 2021 оны ерөнхийлөгчийн сонгууль. Тэгсэн хирнээ хүний нам дүгнэх

Avatar

зочин 2020-10-22 64.119.24.217

Тэнэг л биш бол иргэдийн төлөө ажилладаг хүн гэж хаана байна, чи өөрөө ажиллаж байсан уу

Avatar

Amisgaa 2020-10-22 150.129.140.250

Guliisun alkash chin you gen up, zailarai chi

Avatar

777 2020-10-22 202.131.234.194

Энэ гөлөг БЗД байх даа яг юу хийсэн юм бол доо / Элбэгдоржийг дагаж салбагана бас Батлагыг гөлөг шиг дагаад эхэлсэн хөгийн …да

Avatar

Зочин 2020-10-22 150.129.142.133

Идэмхий тэнэгийг сонгоогүй нь яамай. ёстой ардчилал байна

Avatar

Зочин 2020-10-22 122.201.21.120

Ардчиллынхан олон түмэнд тустай, хэрэгтэй зүйл санал болгохгүй дээ. Хорлохийг л бодно. Мэдээллийн хэрэгсэлүүд бараг бүгд тэдний гарт орсон, эдгээр нь орчин үеийн дайны хамгийн гол хэрэгсэл, нийгмийг хорлох үндсэн төхөөрөмж. Улс төрийн нэг томоохон зүтгэлтнээс манай хамгийн аюултай дайсан юу вэ гэж асуухад энэ гээд микрофоныг заагаад байсан санагдаж байна.

Avatar

Зочин 2020-10-22 202.21.108.146

Энэ их бүтэхгүй хүн юм даа МАХН-тай нэгдэл сонгуульд орно гэж яаж толгойд нь оров доо Улс төрийн мэдрэмжгүй боловсролгүй жижигхэн тархитай хүн юм даа

Avatar

Зочин 2020-10-22 150.129.142.241

Та нарын ёс зүй гэж юу г хэлээд бн? Ккк.АН-н ацнууд бусадтай ёс зүй ярих хүмүүс мөн үү?? Бусад хүмүүс бол яахав гэхсэн!

Avatar

Зочин 2020-10-22 66.181.166.134

anhnaasaa uhsnee hiij buh turd oruulsan ym mongolchuud nre

Avatar

Зочин 2020-10-22 66.181.181.65

yag vnen shdeeee

Avatar

УБ н оршин суугч 2020-10-22 66.181.189.230

хотын даргыг намаас шийдэг биш нийт оршин суугчдаас дэмжигдсэн хүнийг сонгодог баймаар байна

Avatar

Зочин 2020-10-22 103.111.68.3

Yu h*****d baigaa tembuu ve

Avatar

Зочин 2020-10-22 202.126.89.219

Чиний мэргэн санаагаар МАХН гэдэг нэг хүний намтай нэгдсэн. Партизанууд болохгүй гэж хэлсээр байтал боловсролгүй бүдүүлэг чи үүнийг хийсэн. Одоо хэдэн жил намаас хол бай!

Avatar

Зочин 2020-10-22 203.91.112.22

za chi ooriigoo khichee muu s****t emegtei khun zoddog archaagui gar

Avatar

Atsad 2020-10-22 202.126.89.244

Semjeer chin nuuriig chin buteej Sevseer chin shavij bordono shuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж