Макс Жонсон: Биднийг залилсан монгол компани нөхөн олговор өгөх ёстой | News.MN

Макс Жонсон: Биднийг залилсан монгол компани нөхөн олговор өгөх ёстой

Макс Жонсон: Биднийг залилсан монгол компани нөхөн олговор өгөх ёстой

Макс Жонсон: Биднийг залилсан монгол компани нөхөн олговор өгөх ёстой

Хэвлэл мэдээллээр “Засаг Чандмань Майнз” компани хөрөнгө оруулагчдаа 70 сая ам.доллараар хохироож, улмаар захирал Д.Буянтогтох нь оргон зайлсан гэх мэдээлэл яваад байсан билээ. Тодруулбал, тус компанийн хамгийн том хохирогч нь 31 сая ам.долларын нэхэмжлэл үүсгээд буй гадны “GRF” хөрөнгө оруулалтын сан юм. “GRF”-ийг Английн ерөнхий сайд Борис Жонсоны төрсөн дүү Макс Жонсон төлөөлж буй бөгөөд тэрээр Eguur.mn сайтад саяхан ярилцлага өгчээ.

Тэрбээр “Бидэнд тохиолдсон энэ бэрхшээл өөр хөрөнгө оруулагчдад битгий тохиолдоосой. Мөн гадны хөрөнгө оруулагчдад Монголын бизнесмэнүүд бүгд хулхи, авлига хээл хахуульд баригдсан гэж битгий бодоосой гэсэн үүднээс эдгээр зүйлсийг ярьж байгаа юм шүү. “GRF” нь анх 2015 онд Д.Буянтогтохын эзэмшлийн “Засаг Чандмань Майнз” компанид 19 сая ам.долларын хөрөнгө оруулсан. Одоогоор “GRF” зээлдэгчээс нэг ч долларын хүүгийн буцаан төлөлт аваагүй. Тэр ч байтугай үндсэн зээлээ ч төлөөгүй байгаа. Товчхондоо, бид бүх мөнгөө залилуулсан. Бид энэ хэргээр Монголын хууль хяналтын байгууллагад гомдол гаргасан бөгөөд үнэн бодитоор нь тогтооно гэдэгт найдаж, хүлээж байлаа. Яг үнэнийг хэлэхэд бид Монголын хууль хяналтын байгууллагуудад сэтгэл дундуур байгаа. Өнгөрсөн жил буюу 2019 оны тавдугаар сард миний бие гомдол гаргаж, залилуулсан асуудлаар мэдүүлэг өгсөн. Гэтэл өнөөг хүртэл Монголын Эрүүгийн цагдаагийн эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хэргийг маш удаашралтай шалгаж байна. Албаар удаан шалгаж байгаа юу, эсвэл үнэхээр удаан процесстэй байдаг эсэхэд бид эргэлзэж байна. Мөн Д.Буянтогтох хилийн хоригтой байхдаа шүүгчээр хориогоо цуцлуулж, тэр өдөртөө оргон зайлсан нь биднийг Монголын хууль хяналтын байгууллагуудад сэтгэл дундуур байхад хүргэж байна.

Тэр одоо болтол Монголын хилээс гадуур орогнож, хэргийн мөрдөн шалгалтын явцыг удаашруулж, хойшлуулсаар байна. Энэ нь бидэнд маш таагүй байна. Түүнийг залилан, луйвар болон мөнгө угаах хэргээр Интерполын улаан жагсаалтаар эрэн сурвалжилж байгаа шүү дээ. Мөн Монголд баривчлах тушаал гарсан юм билээ. Гэвч тэр зугтаасаар байгаа. Бид мэдээж түүний хаана байгааг мэдэхгүй. Монголд буцан ирж, хэргээ шалгуулж, Монголын хууль хяналтын байгууллагын ажлыг нь хийлгээсэй гэж хүсч байна. Үүнээс гадна бидний хөрөнгө оруулсан мөнгө хаана зарцуулагдсаныг мэдэхгүй байна. “GRF”-ийн баг Монголд очиж уурхайд үзлэг хийхээр нэг бус удаа очиход зээлийн мөнгийг төсөлд зарцуулаагүй нь маш тодорхой байсан. Уурхай 2015 онд хөрөнгө оруулалт авахдаа ямар байсан, яг тэр чигээрээ л байсан. Бидний 19 сая ам.доллар болон бусад хөрөнгө оруулагчдын мөнгөөр бодит уурхайн хөгжил дэвшилд зарцуулсан өөр ямар ч нотлох зүйл алга.

Ер нь эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хэргийн шалгалтын явцаас харахад “Засаг Чандмань Майнз”-тай хамтарч ажилласан компаниуд нь хамаарал бүхий, илтэд ашиг сонирхлын зөрчилтэй байсан. Тэдгээр хамаарал бүхий компаниуд руу мөнгө шилжүүлсэн нь ашиг сонирхлын зөрчилтэй төдийгүй байгууллагын ёс зүйгүй үйлдлүүд юм. Аудитын тайлангаар энэ нь нотлогдсон. Гэхдээ бид хийж чадах бүхий л зүйлээрээ хөрөнгө оруулалтаа буцаан олгохыг зорьж байгаа. Энэ нэг талдаа залилан болон мөнгө угаах гэмт хэрэг юм. Мөн Монголын “Хөгжлийн банк”, “Нобель Ресурс” болон дотоодын нэг банк нийлж зээлийн гэрээ хийсэн сүлжээний асуудал байгаа. Компанийн хөрөнгийг битүүмжлээгүй байхад бид Д.Буянтогтохтой эвээр асуудлуудаа шийдэх гэж оролдсон боловч, чадаагүй. Монгол Улсын хуулийн дагуу компанийн бүх хөрөнгө битүүмжлэгдсэний дараа Д.Буянтогтох болон бусад хөрөнгө оруулагчдаас “GRF”-ийн зээлийг худалдаж авах санал тавьсан. Бид энэ хэлэлцүүлэгт Д.Буянтогтохтой оролцохоос татгалзсан.

Шуудхан хэлэхэд, бид өөрсдийн аюулгүй байдалдаа санаа зовсон. Өмнө нь асуудлыг эвээр шийдэх гэж Улаанбаатар хотод очиж Д.Буянтогтохоос асуулт асуухад тэр маш таагүйгээр хүлээж авсан. Бид заналхийлсэн нөхцөл байдалд орсон учир өөрсдөө асуудлыг шийдэж чадахгүйгээ мэдсэн хэрэг. Тийм учраас бид Их Британийн Элчин сайдын яам руу хандах болсон. Монгол дахь Английн иргэний эрх ашгийг хамгаалах газар шүү дээ. Мөн Монголын хууль зүй, дотоод хэргийн яам болон Гадаад харилцааны яамнаас туслалцаа хүснэ. Монголын хууль шүүхийн байгууллагууд шударгаар хандана гэдэгт итгэлтэй байна. Бидний гол зорилго бол ердөө л Монголд хүлээсэн алдагдлаа нөхөн олох, нөхөн төлбөр авахыг хүсч байна. Гэхдээ би Монголыг ганцхан жишээгээр төлөөлж муухайгаар бодохгүй байна. Гэвч хэн мөнгөө алдахыг хүсэх билээ. Бид шударга шийдлийг л хүсч байна” гэсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ХарамсалтайХарамсалтай
6
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2020-10-22 202.126.89.230

ene hun zaliluulcn munguu avch l taaraa manaihaac uur oron bol hun a4daa xairladag xamgaaldg oronyyd xezee ngn tsagt angiliin tur mani oronoo. Munguu nehne uguhgui gevl avah argaa n bc bg

Avatar

МОНГОЛ УЛС 2020-10-22 202.179.25.213

ДЭЛХИЙН БҮХ УЛСААС ТҮҮНИЙ ДОТОР АФРИКИЙН ГУЙЛГАЧИДААС Ч МӨНГӨ ГУЙНА. ЗЭЭЛ АВНА. БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ , НЭН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ЭНЭЭ ТЭРЭЭ БОЛ БҮР УТГАА АЛДСАН. ОДОО ДЭЭР НЬ НААШАА ХАРСАН БОЛГОНЫГ ЗАЛИЛНА. ХУУРНА. МЭХЛЭНЭ, ЛУЙВАРДАНА, ДЭЭРЭМДЭНЭ. АШИГЛАНА , ЗАВШИНА.

Avatar

Зочин 2020-10-22 66.181.161.81

Хөгийн н**ш вэ

Avatar

Зочин 2020-10-22 202.179.21.232

Юун сүртэй юм бэ.Эрдэнэтээсээ аваад өгчихнө.Дандаа л тэгдэг

Avatar

Зочин 2020-10-22 202.55.188.42

Энэ бүхний ард УИХ ын гишүүн Дэлгэрсайхан байгаа юм даа

Avatar

Крем 2020-10-22 66.181.187.151

өөрийгөө гоёод баярхаад сагсалзаад явах нь их өлөн зэлмүүн өссөн хүүхдийн зан шүү дээ. Энэ бол сэтгэл судлалаар тогтоогдсон хамгийн энгийн ойлголт юм. Ер нь үр суулгаж амьдрааоай үндэс тасдаж явах их муу уул уурхай бол хамгийн их халтай ажил шүү.

Avatar

зочин 2020-10-22 202.9.46.166

Шүүгчид эрүү үүсгэх хэрэгтэй

Avatar

Зочин 2020-10-22 202.9.46.143

Буянтогтох бол Их Хурлын гишүүн Мөнхбатын эхнэрийн ах. Тэд улс төр, бизнесийн бүлэглэл байгуулж дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдыг луйвардсан. Энэ гэмт бүлэглэлд Мөнхбатаас гадна Хурц, Элбэгдорж, С.Баяр, Сайханбилэг нар оролцсон байдаг.

Avatar

Зочин 2020-10-22 124.158.70.54

Төр засаг нөхөн олговорыг нь эртхэн өгөх хэрэгтэй. Байгалын энэ их баялгаасаа өгөх ёстой. Мөнхбат гишүүн даан ч Хүүкээс гөлөгнөдөг болчихсон байсымаа гээд байна лээ. Монголын хууль шүүх гэж новшийн юмсаар дүүрчихсэн ….

Avatar

Энхмаа 2020-10-22 124.158.70.54

Энэ Буянтогтох гэж ямар өөдгүй н**ш байнаа? Шившиг. Газар доороос ч ухаж байгаад чамайг барина шүү дээ. Зугатана гэдэг бол новшийн зан. Монголынхоо нэр хүндийг баастлаа даа. Шүүх мөнгөнд бөхийсөн байна, тэр шүүгчийг шалгах ёстой.

Avatar

Зураач Лондон 2020-10-22 90.207.128.191

Ёстой шившиг юмаа, бүр өмнөөс нь монгол хүн гэсэндээ ичиж үхэх нь…

Avatar

Зочин 2020-10-22 203.91.112.146

Монголын Цагдаа шүүх прокрорт Буянтогтохоос илүү авилга өгөвөл наадуул чинь хөдөлнө
Энэ байгууллагууд чинь ЗАхиалгаар ажиллаж авилгаар амьдардаг ХХК нууд болоод удаж байгаа шүү

Avatar

Zochin 2020-10-22 103.26.195.27

Manai Business orchin buur umhiirtsen sorry

Avatar

Buyiantogtoh 2020-10-22 174.202.33.17

Tomchuudtai huvaaj ideed tsagdaad hahuuli ogsondoo unaval hamt unaya

Avatar

Зочин 2020-10-22 77.37.225.98

Засагт хааны хөх харцуул хэцүү гэж Итгэлт баян хэлдэг бхаа

Avatar

Зочин 2020-10-22 202.21.107.88

Манай хэд хуваагаад цохичхож дээ янз нь.

Avatar

ZOCHIN 2020-10-22 180.150.83.201

MUNHBAT N ULSIIN IH HURLIIN GISHUUN BOLNO GEED ZARTCUULAA BIZ….

Avatar

Unshigch 2020-10-22 202.9.40.40

Ulsiin ner gargaj zavaan yum hiideg luivariin bayantsaruudiig tur hatuu shiitgehgui bol mongolchuudiin ner hund hetsuudeh baihdaa

Avatar

Зочин 2020-10-22 59.153.112.131

Я.Буянтогтохыг аль улсад орогнож байгааг УИХ-н гишүүн Мөнхбат сайн мэднэ дээ.

Avatar

Зочин 2020-10-22 202.9.46.63

энэ бас ямар луйварчин нь монголын нэрийг баасдаж б.на даа.Хүчний байгууллагууд минь нэр хүндээ бодооч.Энэ хохирогч хуультай орны хүн шүү дээ.Бидэн шиг худал хуулийн дор амьдардаг улс ер бий болов уу???

Avatar

333 2020-10-22 43.228.129.229

Гадаадын хөрөнгө оруулагчид яаж одоо монгол улсад хөрөнгө оруулалт хийх вэ дэ үнэндээ шившиг юмаа… Ерөнхий сайд аа ???ийм юмнуудтай хатуу тэмцээч ээ….

Avatar

Зочин 2020-10-22 202.9.46.139

хаха Английн ерөнхий сайдын дүүг залилцан байна шдээ. лол юмаа. Хөгжлийн банкны нэр бас холбогджээ энэ луйварт.

Avatar

Зочин 2020-10-22 64.119.18.50

Шившигийн төр болжээ энэ улсын төр засаг.

Avatar

Зочин 2020-10-22 64.119.20.43

Аль 2015 онд АН-н Төр засагийн үёд л ийм хэрэг болсон байна.
Аягүй бол Элбэг хуваагаад идчихээ биз!

Avatar

Зочин 2020-10-22 59.153.115.45

ter guliisun xulgaichiig barij mungiig ni olj uguuchee s d a naraa

Avatar

ЗОЧИН 2020-10-22 103.14.39.2

Монгол хүний Монголын компаниудын нэр хүндийг унагасан үйлдэл болжээ. Хуулийн байгууллага холбогдсон гэхэд эргэлзэх зүйл алга. Энгийн иргэдийн хувьдч өдөр тутам тохиолддог зүйл. Төрийн хууль хурдтай хатуу хэрэгждэг , хууль биелүүлэхгүй хүмүүст хатуу байхгүй бол цаашдаа бизнес хийх, амьдрахад хүнд хэцүү байх болно.

Avatar

MGL 2020-10-22 103.229.178.2

Засагчандмань ХХК нь УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын компани юм байна

Avatar

Зочин 2020-10-22 66.181.170.73

засаг чандман майнз гэж нэг сонсогдож байсан нэр бямбацогт билүү мөнхбатын хамаарал бүхийн компани эрдэнэбатыг ерөнхий сайд байхад их өндөр дүнтэй концесс авсан гээд яригдаад байсан даа.

Avatar

Unshigch 2020-10-22 94.16.74.161

Gadnii har mongiig huvaaj ugaah gej baigaad orhison bhoo.

Avatar

Заваарсан юм 2020-10-22 66.181.191.181

Эд нар чинь цаанаа Улсын нэр хүндийг унагана олон асуудал босч ирэх вий дээ

Avatar

Зочин 2020-10-22 202.21.116.94

goy chadsan baina da sortootoi l aaviin huu yum

Avatar

Ter 2020-10-22 139.5.216.172

Ter chadah yah ve tuluus n chinii tatvariin mungu baih bolno…

Avatar

Зочин 2020-10-22 66.181.161.116

малуу чи

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж