Монголын ууган компанийн нэг болох “Гутал” ХК нь 2015 оны тайлант хугацаанд 1.96 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Энэ дүн нь өмнөх оноос 505.7 сая төгрөгөөр өссөн үзүүлэлт юм.
Тус компанийн 2016 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар нэгж хувьцаанд 749 /долоон зуун дөчин есөн/ төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг 2016 оны гуравдугаар сарын 16-ны өдрөөр тасалбар болгон гаргаж, ногдол ашгийг 2016 оны наймдугаар сарын 1–ний өдрөөс эхлэн долоо хоног бүрийн Баасан гарагт компанийн байранд олгохоор болжээ.
ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ