"Буухиа, мини автобусаар түгжрэлийг 60 хувь бууруулна"

Хуучирсан мэдээ: 2020.10.22-нд нийтлэгдсэн

"Буухиа, мини автобусаар түгжрэлийг 60 хувь бууруулна"

"Буухиа, мини автобусаар түгжрэлийг 60 хувь бууруулна"

“Бизнес эрхлэгчдийн хамтач холбоо” төрийн бус байгууллагаас Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг 40-60 хувь бууруулах зорилгоор гаргаж буй нийтийн тээврийн  шинэ үйлчилгээний талаар өнөөдөр /2020.10.22/ мэдээлэл хийлээ.


Д.ЭРДЭНЭЦОГТ:

-Улаанбаатар хотын нийтийн тээвэрт өдөрт 900 ширхэг автобус 500 мянган зорчигчдод үйлчилж байгаа бол 300 мянган автомашинаар 700 мянган хүн зорчиж байна.  Нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулснаар түгжрэл буюу автомашины  хэт хэрэглээ буурах боломжтой юм. Хамгийн чухал нь иргэдийн шаардлагад нийцсэн үйлчилгээг санал болгох хэрэгтэй. Тухайлбал, автобус нь хурдан байвал иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэхэд бэлэн.

БИДНИЙ ЗҮГЭЭС ДАРААХ ГУРВАН ШИНЭ ҮЙЛЧИЛГЭЭГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА:

  1. Хоёр зогсоолт буухиа автобус. Энэ нь том, том хорооллуудаас  шууд хотын төвд буюу их тойруу, бага тойрууд дөхүүлж өгөөд буцах автобус юм. Хотын төвийн түгжрэлд оролгүй буцаж эргэнэ гэсэн үг. Өглөөний нэг урсгалд түгжрэл үүсдэг учраас зарим зам дээр эсрэг урсгалийн нэг эгнээгээр буухиа автобус явах боломжийг бий болгож эцсийн зогсоолыг  зөв тооцсоноор  энэхүү автобус  хурдан эргэлттэй болно. Жишээ нь,  чиглэл нь Зайсан-Баянгол зочид буудал, Хүннү молл- Баянгол зочид буудал, Ривер Гарден-Шангрила, Home plaza-Шангрила, Содон хороолол-Баруун дөрвөн зам, 7 буудал-Урлан бүтээх төв, Шархад-ШУТИС, Дарь эх-ШУТИС гэх  мэт.
  2. Таксиг орлох хурдан тойрдог мини бус үйлчилгээ. Улаанбаатар хотын бага тойрог, их тойрог замууд болон албан байгууллагуудын байршлыг зөв тооцоолж такси хамгийн их явдаг замуудаар мини бус явуулж хүн нь дүүрэхээр том, том хороолол руу шууд явна.  Өөрөөр хэлбэл, том 18-20 хүний суудалтай такси гэсэн үг. Гараа өргөөд сууж болно. Тухайлбал, Нисэх яармагаас Сонсголон, Ривер гарден, Цэцэрлэгт хүрээлэн, Зайсан, Шархад 15-Ботаник, Чингэлтэй 5 буудал, Хайлааст гэх мэт. Энэ үйлчилгээг хэрэгжүүлснээр 30 мянган хувиараа такси эрхлэгчдийн тоог 10 мянга болгож бууруулах боломжтой.
  3. Ухаалаг системд суурилсан том, дунд, жижиг автобусны үйлчилгээ. Ухаалаг  аппликейшны тусламжтайгаар урьдчилсан тасалбар авч тусгай чиглэлийн автобусанд захиалга өгч болдог программ юм. Жишээлбэл, маргааш өглөө нисэх буудал явах хүмүүс аппликейшнээрээ орж тасалбар аваад өөрт ойрхон автобусны буудлаас суух боломжтой. Драгон, Вокзал, Цэцэрлэгт хүрээлэн, Нарантуул, Техникийн зах болон иргэдийн урсгал нэмэгддэг худалдаа үйлчилгээний төвүүд рүү шууд хүргэх буухиа автобус юм. Нэг ёсондоо  онгоц, вагонд суух хүмүүст үйлчлэх жижиг машинуудыг орлох үйлчилгээ гэж ойлгож болно. Онгоцонд суухын тулд 200 хүн 200 автомашинаар хүргүүлдэг байдлыг бууруулна.

Дээрх үйлчилгээнүүдийг нийтийн тээвэрт нэвтрүүлж чадвал иргэд хувийн автомашинаас татгалзаж нийтийн тээврийг сонгоно гэдэгт итгэлтэй байна. Дарга нарын ярьж буйтай адил метро, дүүжин зам, давхар зам, тусгай зам зэрэг хөрөнгө мөнгө, цаг хугацаа ихээр шаардсан биелэх боломжгүй шийдлүүдийг хүлээж суух нь хохиролтой байна” гэлээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж