Урьдчилгаа төлбөрийг барилгын компани, банк шийднэ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Урьдчилгаа төлбөрийг барилгын компани, банк шийднэ

Хуучирсан мэдээ: 2016.02.24-нд нийтлэгдсэн

Урьдчилгаа төлбөрийг барилгын компани, банк шийднэ

Орон сууцын ипотекийн зээлийн хүүг найм байсныг таван хувь болгон шинэчлэх журмыг Засгийн газар баталсан ч хэзээнээс хэрэгжиж эхлэх нь тодорхойгүй байна. Барилга хот байгуулалтын яамнаас журмыг боловсруулж батлуулсан, журмыг хэрэгжүүлэх ажлыг  Сангийн яам, Монгол банк гардан хариуцна. Ирэх Улсын Их Хурлын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын эхэнд бичигдсэн байгаа. Иймээс дөрөвдүгээр сардаа багтаж, ипотекийн зээлийн хүү наймаас таван хувьд шилжих байх гэсэн бөөрөнхий тайлбарыг З.Баянсэлэнгэ сайд хийлээ. Орон сууцын ипотекийн зээл хэрэгжиж эхэлснээс хойших гурван жилийн хугацаанд нийт 47 мянган өрх тус зээлд хамрагдаж орон сууцад хамрагдсан гэх тооцоо бий. Үнэхээр хавартаа багтаж орон сууцын ипотекийн зээлийн хүү тав болбол эдгээр иргэд хамгийн түрүүнд зээлийн хүүгээ бууруулах боломжтой болно.

Харин өнгөрсөн долдугаар сараас яригдсан орон сууцын урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох асуудлыг барилгын компаниуд, арилжааны банкууд шийднэ гэж Барилга хот байгуулалтын яамныхан өөрсдөөсөө бултуулсан хариултыг өглөө. Монгол банкнаас орон сууцын урьдчилгаа төлбөрийн 30 хувийг хөдөлгөхгүй гэдгээ мэдэгдсэн ч, орон сууц худалдан авагч иргэн, барилгын компани, арилжааны банк гурав хоорондоо тохиролцож чадвал тухайн орон сууцын урьдчилгаа төлбөр 10 хувь болох боломжтой юм байна. Тухайлбал, “Алтай констракшин” компани банктайгаа тохирон “Саруул” хотхоныхоо байрны урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгож хөнгөлжээ.

Зах зээлд өнөөдөр 18 мянга 882 айлын орон сууц ашиглалтад орсон эзнээ хүлээж байгаа бол 50-иас дээш хувийн гүйцэтгэлтэй 22 мянга 303 айлын орон сууц, 50 хувийн гүйцэтгэлтэй 24 мянга 661 айлын орон сууц баригдаж байна. Өөрөөр хэлбэл, энэ онд багтаад нэмж 40 мянга гаруй айлын орон сууц ашиглалтад орох юм. Ийнхүү нийлүүлэлт нь эрэлтээсээ давсан үед цаашид байрны үнэ нэмэгдэхгүй буурна. Ялангуяа хуучин орон сууцны үнэ тогтмол унана. Мөн борлуулагдахгүй болсон байруудын урьдчилгаа төлбөр ч аяндаа 30 хувиас доошилно гэж эдийн засагчид үзэж байлаа.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

hyamral aimar 2016-02-24 212.227.254.122

Zaragdahgui bairaa iim argaal zarahgui bol hench avahgui ni oilgomjtoi. Oiriin 2s-3 jil iim baih bolno. hyamral aimar baigaa gedgee huleen zuvshuuruh heregtei. uridchilgaa tulbur 10 boloh ni oilgomjtoi baisan. tsaashid enenees ch buurj magadgui hagas jiliin daraa

Зочин 2016-02-24 119.40.103.50

59,153,113* гуай та квм нь 5-7 саяын байрнаас тэгээд хэдийг авч чадсан бэ? эсвэл барилгын бюзнессээр овоо хөлжчсөн гаруу? үнэ унахгүй гэж их горьдож байнауу? горьд горьд.

Зочин 2016-02-24 119.40.103.50

59,153,113* гуай та квм нь 5-7 саяын байрнаас тэгээд хэдийг авч чадсан бэ? эсвэл барилгын бюзнессээр овоо хөлжчсөн гаруу? үнэ унахгүй гэж их горьдож байнауу? горьд горьд.

Зочин 2016-02-24 119.40.103.50

59,153,113* гуай та квм нь 5-7 саяын байрнаас тэгээд хэдийг авч чадсан бэ? эсвэл барилгын бюзнессээр овоо хөлжчсөн гаруу? үнэ унахгүй гэж их горьдож байнауу? горьд горьд.

Зочин 2016-02-24 119.40.103.50

Шалдаа *****. шалдаа *****. шалан дээр уна. их тэслээ шүү дээ?

Зочин 2016-02-24 202.70.44.146

яг үнэн шүү төр хаячих. даатгалын хөрөнгө татдаг маш буруу Учир нь барилгын эзэд төрийн дээд албанд байна. ингээд өндөр үнээр нь зарах болох болохгүй аргыг хууль зөрчин хийж байна. үүнийг ард иргэд ойлгох ёстой. махыг хараа биздээ элбэгшээд ирэхээр аяндаа өнгөрсөн намар буусан шүү дээ. орон сууцны үнийг шалдаа буутал битгий ав

Зочин 2016-02-24 150.129.140.136

Монголд байшин барилгын зах зээл дууссан. 3сая хүнд ахадсан барилга босчихлоо. Хая, зүгээр л орхичих. Аманд чинь үнэгүйдээд өөрөө гүйгээд ороод ирнэ. Ухаалагаар тэвч

yag zov 2016-02-24 202.21.118.98

unen helleeeeeeeee

Зочин 2016-02-24 184.188.140.11

Ипотекийн зээл яг жилийн дараа асар том санхүүгийн хямралыг Монголд авчирна гэдгийг энд хамгийн түрүүнд хэлье.... З. Энхболд гэх энэ атигар нөхөр ард түмний өчүүхэн хэрэгцээ нь дээр тоглолт хийж ард түмнийг басамжилсан нүдээр харж, хөөсөрсөн борлогдохгүй байгаа байрыг дахин хөөсрүүлэхээ болиооч гэж чангаар хэлмээр байна..... АН л 16 оны сонгуулиар амьтай голтой тэсч үлдэж байвал ард түмний эрх ашиг хөсөр хаягдсан ч хамаагүй гэж үү? Асудал ипотекийн зээлийн хүүнд байгаа юм биш хөөсөрсөн байрны үнэд байгаа юм гэдгийг энэ атигар нөхөр олж харахгүй байнагэж үү ? Ипотек 5 хувь болох л юм бол дагаад бүх бараа бүт-ний өсөж инфляци 2 оронтой тоонд хүрнэ. Ер нь бол инфляцийг Монгол банк дарсан юм биш Монголын төр, банкны буруу бодлогын хар гайгаар эдийн засгийн гүн хямралын улмаас ард иргэдийн худалдан авах чадвар эрс буурч инфляци нэг оронтой тоо руу орж дефляцийн шинж тэмдгүүд үүсч эхэлсэн юм гэдгийг 10-р ангийн хүүхэд ч ойлгохтойгоо байна.....Энэ зээлийг ард түмэн улстөржүүлээгүй, харин ч яг одоо төрийн бүх шатанд эрх барьж байгаа нам нэг атигар биетэй нөхрийг гадаад руу дэмий сэлгүүцэж, худал хошгируулах гэж хар машины хүчээр дээд суудалд аваачсан гэдгийг тэнэг ч хүн мэдэхтэйгээ байна. Монголын ард түмэн өнөөдөр юунд дургуйцээд байна вэ гэвэл, төр засаг нь эрээ цээргүй хувийн бизнесс руу хутгалдан орж өөрсдийн борлогдохүй байгаа хөөсөрсөн үнэтэй байрыг ард түмэнд бүх насаар нь өрийн дарамтанд өгөх гэж байгаад ард энд дургуйцлээ илэрхийлж байгаа юм. Тиймдээ ч ард түмний нэгээхн хэсэг энд эсрэг сэтгэгдэл бичиж байгаа юм шүү гэдгийг энд зарим хүмүүс ойлгоосой. Ипотекийн 8 хувийн зээл хамгийн анх өөрөө улс төрийн зорилгоор гарч ирсэн эд. Цаашид ч улс төрийн зорилгоор л үүнийг ашигласаар байх болно. Ард түмэн өнөөдөр юуг хүсэж байна вэ гэвэл бодит зах зээлийн үнэ өртөгтэй, чанартай, хүн амьдрах эрүүл орчин бүрдсэн орон сууцыг ямар нэгэн нам, бүлэлглэл, компанийн дарамт, шахалтгүйгээр, үнэ нь ахиж хэзээ унах бол гэсэн айдсгүйгээр авахыг л хүсэж байгаа юм. Өнөөдөр яагаад нэг ч улс төрч, нэг ч нам орон сууцны үнийн хөөсрөлийг ярихгүй байна вэ? Орон гаран ухаантай, ард түмнийг юу ч мэдэхгүй мал гэж боддог нөхдүүд энэ нам гэх МАНАН, МАХН,ИЗН, ХҮН-д л байна. Хэрэв ард түмэн мартаагүй бол анх 2012 онд МАН ипотекийн зээлийг 6 хувь болгож, зөвхөн анх удаа байр авч хүмүүст өгч эхлэхэд АН-хан 6 хувь бол хэзээ ч бүтэхгүй, ийм байж болохгүй гэж эсэргүүцээд болиулсан түүхтэй юм. Одоо болохоор бүр 5 хувь болгох боломжтой гэж ард түмний тархи угаасан мэдэгдэл хийж байна....Байрны үнийн хөөсийг хагалахгүй гэж энэ дээр байгаа луйварчид мөн ч их тэмцэж байна даа, уучлаарай та нарын санаснаар болохгүй гэдгийг мэргэжлийн судлаач хүний хувьд хэлчихье. Нэмэгдэхүүний байрыг хичнээн ч солиод нийлбэр өөрчлөгдөхгүй гэдгийг тэнэг хүн ч мэдэхтэйгээ байна, яг одоогоор ипотекийн хүүгээс илүүтэйгээр байрны үнэ гэдэг зүйл өөрөө хамгийн гол авч үзэх ёстой шалгуур нөхцөл болчихоод байна. Байрны үнийн хөөс хагарахгүйгээр хүү бага хэт хөөсөрсөн үнэтэй байр аваад ямар ч ашиггүй шүү дээ..... Яг үнэндээ ипотекийн зээл юунаас болж зогсон вэ гэвэл, ямар ч тооцоо судалгаагүй олгосон ипотекийн зээл нь байрны үнийн хөөсрөлийг бий болгож эргээд энэ нь эдийн засагт асар том хөөс үүсгээд одоо тэр хөөс нь хагарчих гээд барилгын болоод банкны бизнес эрхэлдэг Монголын луйварчдыг өмдөнд нь чацга алдуулахад хүргэж байгаад гол асуудал нь байгаа юм. Тэрнээс биш яг одоо ипотекийн зээлээс илүүтэйгээр байрны үнийн хөөс хэзээ хагарч нийт ард түмэн бодит зах зээлийн үнэ ханштай байрыг бэлнээр болон зээлээр ямар нэгэн авилгалгүйгээр, дараа нь ахиж үнэ нь унах вий гэсэн айдасгүйгээр авч чадах уу гэдэг асуудал олон түмний санааг зовоож байгаа юм аа. Эдийн засагч, судлаач хүний хувьд асуудалд обьектив талаас нь хандаж, эрүүл саруул дүгнэлт хийвэл доорх зүйлийг хэлж болохоор байна. Нэгдүгээрт ипотекийн 8%-н зээл гэж өөрөө юу вэ? Гол зорилго болон гаргах болсон шалтгаан нь юу байсан вэ? Ерөнхийлөгчийн сонгуулиар Ардчилсан Нам Элбэгдоржийг 2013 онд ямар ч үнээр хамаагүй улайран гаргаж ирэхийн тулд ипотекийн 8%-н зээл гэгчийг бодож олж, яг Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болохоос 20-оод хоногийн өмнө түүхий шийдвэр батлан гаргасан юм. Уул нь бол ипотекийн 8%-н зээлийн гол зорилго нь бага дунд орлоготой өрхийг дэмжих замаар УБ хотын утааг бууруулах гэсэн 2 гол зорилготой байсан. Гэвч энэхүү зорилгоо огтхон ч хангаж чадаагүйгээр үл барам орон сууцны үнийг хөөсрүүлснээс одоо барилгын салбар мөн банкны салбар элгээрээ мөлхөж эхэлж байна. Өөрөөр хэлбэл ямар ч тооцоо судалгаагүй, шударга бус шийдвэр өөрөө эдийн засгийг боомилсон болно. Ипотекийн 8%-н зээлийн хамгийн гол ололт гэвэл санал луйварддаг машинаар элбэгдорж дахин сонгогдож, барилгын компани, банкныхан болоод үл хөдлөх хөрөнгийн компани, ченжүүд 2.5 триллион төгрөг буюу ойролцоогоор 1.25 МИЛЛИАРД доллараар гараа угаасан болно. Түүгээр үл барам ипотекийн зээлийн бас нэг давхар гол зорилго нь иргэдийг намын (МАНАН, МАХН-н) болоод банкны дарамтанд бүх насаар нь байлгах гэсэн Монгол Улсын Үндсэн Хуулийн Хүний Эрхийн тухай зүйл заалтыг ноцтой зөрчсөн зорилгыг агуулж байсан болно. Энэ нь ч өөрөө бодит үнэн гэдэг нь өдөр ирэх тутам тодорхой болсоор байна. Асуудлыг зөвхөн нэг талаас нь харж бичиж байна гэж хүмүүс намайг шүүмжилж магад. Ипотекийн зээл өөрөө ард түмэнд хэрэгтэй юу ? Мэдээж хэрэгтэй, ганц ипотек гэлтгүй бусад төрлийн санхүүгийн зээлийн үйлчилгээ ард түмэнд агаар ус шиг хэрэгтэй. Гэхдээ хамгийн гол нь эдгээр санхүүгийн үйлчилгээ нь иргэдэд жигд, тэгш хүртээмжтэй, шударга, эрсдэл бага байх ёстой. Ипотекийн 8%-н зээл нь эдгээр шаардлага нөхцлийн алиныг нь хангаж чадаагүй болно. Нийгмийн тодорхой нэг хэсэг шинэ болоод хуучин байранд орсныг үйгүйсгэхгүй, гэхдээ эд бүгд хөөсөрсөн үнэтэй байрыг бүх насаараа банкны болоод намын дарамтанд орж авсан гэдгийг хүмүүс одоо л ойлгож байна. Найман хувийн зээл гарснаар орон сууцны үнэ 50-200 хувиар шууд өссөн. 2013 оны 4 сард дунджаар шинэ байр мкв нь 1,5 сая хуучин байр 1 сая байсан бол тус бүрийн үнэ 2-оос 2,5 сая хүртэл хөөсөрсөн. Яг үнэндээ бол 8%-н ипотекийн зээл анх удаа бодит эзэддээ очсон нь “Буянт-Ухаа-1” хороолол дээр байлаа бусад нь бол дан үл хөдлөхийнхөн болон байрны ченжүүдэд очиж байсан юм шүү. Ер нь бол нийт 8%-н ипотекийн зээлийн 20 хувь орчим нь жинхэнэ зорилтот бүлэгтээ очсон, бусад нь бол дан 2 дахь 3 дахь байраа авч байгаа, ах дүүгийнхээ байрыг бие биендээ зарсан болж жүжиглэсэн тоглоом байсан юм шүү, тиймдээ ч яг одоохондоо 8%-н ипотекийн зээлд эзлэх чанаргүй зээл 1 орчим хувьтай байна. Хамгийн зөв шийдэл бол анх 8%-н зээл гарахад л яг энэ “Буянт-Ухаа-1” хороололд тавьсан “1м2-ын үнэ 1.280 сая төгрөг байна. Иргэд худалдан авсан байраа бусдад түрээслүүлэх, 15 жилийн хугацаанд худалдахгүй байх үүрэг хүлээнэ. Хэрвээ энэ хугацаанд заавал худалдах шаардлага гарвал зөвхөн Төрийн орон сууцны корпорациас зах зээлд нийлүүлж байгаа орон сууцны тухайн үеийн нэгж м2-ийн үнэ ханшаар буцаан борлуулах учиртай” журмыг тавих байсан юм. Тэгсэн бол одоонийх шиг орон сууцны үнэ ингэж их хөөсрөхгүй байсан. Яг одоо бол энэ хөөсөрч балайрсан үнэтэй байрыг авах нэг ч хүн алга. 8 %-н зээл зогсолтын байдалд ороод байрны үнийн хөөс хагарч, байрны үнэ өдрөөс өдөрт унаж байхад ямар эргүү дебил нь хөөсөрсөн үнэтэй байр авах вэ дээ. Хотын төвийн шинэ байр м2 нь 1 сая 200-д зарна гэхэд бэлэн авах хүн алга. Хотын төвийн шинэ байр мкв нь 1 саяд захиалга авъяа гэхэл захиалга өгөх хүн алга. 8%-н зээл хүссэн хүсээгүй бүрэн гацаанд орох болно. Яагаад зогсоохгүй хүчээр бариаад, хамаг мөнгөө хаяаад байсан вэ гэвэл төр засгийн эрх барьж байгаа нөхдүүдийн барилгын компанийг дэмжихийн тулд л хамаг мөнгийг ийш нь цутгаж байсан болно. Цаашид байдал хаашаа эргэх вэ гэвэл, улс төр болоод эдийн засагт үүссэн хүндрэл ойрын 5-10 жилд арилахгүй гэж үзэж байна. Иймд ипотекийн 8%-н зээл гацаанаасаа хэсэгтээ гарахгүй ирэх оны сонгууль хүртэл үргэлжлэх болно. Эдийн засагт бүрэн хүндрэл үүсчихээд байгаа энэ үед байрны үнэ бодит эрүүл түвшиндээ буюу хотын төвийн шинэ байр мкв нь 700.000-аас 950.000 төгрөгт хүрэх болно... Төр засаг 8 хувийн зээлийг дараа дахин үргэлжлүүлэн олгосон ч тэр нөхцөл шаардлагыг хангах хүн байхгүй тэгээд ч орон сууцны үнийн хөөс эдийн засгийн санхүүгийн хүндрэл, зах зээлийн эрэлт нийлүүлттэй уялдан хүссэн хүсээгүй 2016 оны 2-р хагас гэхэд аяндаа үнийн хөөс хагарч хотын төвийн шинэ байр мкв нь 700.000-аас 950.000 төгрөгт хүрэх болно... Иймдээ ч өнөөдөр олон зун мянган Монголчууд орон сууцны үнийн хөөс хагарахыг хүлээж байна.... Төр засгийн шийдвэр нь бодит амьдралтайгаа нийцсэн, шударга, зах зээлд ирээдүйд үүсч болох эрсдлийг бүрэн тооцсон ухаалаг байх болтугай.

Зээлийн дарамтад орно шүү 2016-02-24 103.26.194.70

байранд амьдрах гэж л амьдарч байгаатай адил болно шүү, насаараа зээл төлнө, төлөөд дуусах үед байр ч хуучирна, нас ч талийна

иргэн 2016-02-24 202.72.245.236

орон сууцны урчилгаагаа 10% болговол маш сайн тэгвэл залуу гэр бүл орох хүсэл маш их байна

Зочин 2016-02-24 202.21.110.186

Дампуурахгүй ээ, 3 дахин ашиг бодож гаргасан тооцоо. Компани жилд ганц байр барихад л жилийн ашиг орлогоо хийчдэг юм

банкныхаан гэж.... 2016-02-24 202.21.106.113

аймаар улсууд шүү. хажууд нь ломбард сайн ажиллаад болоод л байна ш дээ

Зочин 2016-02-24 202.9.41.150

sergelenguud ni uridchilgaagaa buulgaad zaraad bna busad ni dampuurnaaa $ 2100 hurne hyamral ur geed uudtei yum alga

Цэвлээ 2016-02-24 202.180.220.35

байрны үнээ бууруулахгүй байж байгаад барилгын компаниуд дампуурах байх шүү,байрны үнэ 950,0-1000,0 байх боломж байгаа ш дээ,үүнд төрийн бодлого бас баймаараа

kk 2016-02-24 162.200.148.200

ted dampuurval taarna. yamar ch undeslelgui erelt ihseed irenguut unee huurgudsun. tegeed tailbar ni barilgiin materialiin uniin usult, tugrugiin hanshiin ynalt. Hohi ni enerengui capitalism shuu dee. Ashigguig ni hezee negen tsagt huus ni hagarahiig medseer baij shuladaa diildeed unee undeslelgui nemsen. uilee edleg. 2008 onii ediin zasgiin hyamral yag l uun shig baisan yum daa. mongold hojim irj baina. Hezee hen negnii aldaan deer dugnelt hiij syrah humuus ym ***** med.

зочин 2016-02-24 180.149.98.74

урьчилгаа 10 хувь болчихвол орон сууцанд орох залуу гэр бүл үнэхээр их байна ш дээ

Зочин 2016-02-24 162.200.148.200

10 hubi bolgoh bol bolomjui asyydal. Songuuliin show ene Enkhbayariin oimsond havchyylagdsan amitan ediin zasgiin engiin medleggui humuusiin hiisen show. Zeel olgogch ni bank. Bank ersdelee tootsoh estoi. uneheer zeeldegch morgeijiin zeelee tulj diileh eseh end hamaagui bank l ersdelgui baih estoi.

Зочин 2016-02-24 202.55.191.76

urdchilgaga yadaj 20 bolgoochee

Зочин 2016-02-24 59.153.113.193

Ene hyamrald shine oron suuts l urtuh ni oilgomjtoi. Huuchin oron suutsnii ezen ur zeelend l barigdaagui bol yu gej hyamd zarah ve dee. Tednii huvid zugeer l tur zogsoltond l orj bgaa yum shuu dee. Hohirood bh yumgui.

Зочин 2016-02-24 59.153.113.193

Huuchin oron suuts unana gedegch yu l bol. Setguulchin hooson hiirhel yum daa. Ded butets, hotin tuvin barilgin une tsene shine huuchin geltgui usenuu. Hotin tuvd unuudur shineer barigdaj bui oron suutsnii 1mkv une 4,5-7 sayatai bna shuu dee.

Зочин 2016-02-24 49.0.161.73

нээрээ байрны үнэ нилээн унаж байна шүү. дампуурах аюул нүүрлэх вий дээ.