Газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2016.02.24-нд нийтлэгдсэн

Газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх Хороо, ажлын хэсэг байгуулах тухай” А/140 дугаар гаргалаа. Захирамжаар Азийн хөгжлийн банкны МОН 3098 зээл/3099-МOН (тусгайлсан) болон МОН 0380 буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн зээлийн 1 дүгээр үе шатанд  хэрэгжүүлэх Сэлбэ, Баянхошуу дэд төвд баригдах барилга байгууламж, зам болон инженерийн дэд бүтцийн газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг удирдан зохион байгуулах Хорооны бүрэлдэхүүнийг баталлаа. Мөн Чингэлтэй дүүргийн 14,18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 28 дугаар хороодын нутаг дэвсгэрт газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэх Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг  баталлаа. Сэлбэ, Баянхошуу дэд төвд баригдах барилга байгууламж, зам болон инженерийн дэд бүтцийн газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг удирдан зохион байгуулах Хорооны даргаар Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат ажиллана.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж