Ким Кардашиан реалити шоунаас илүү инстаграмаас мөнгө олдог

Хуучирсан мэдээ: 2020.10.22-нд нийтлэгдсэн

Ким Кардашиан реалити шоунаас илүү инстаграмаас мөнгө олдог

Ким Кардашиан реалити шоунаас илүү инстаграмаас мөнгө олдог

АНУ-ын телевизийн “Кардашианынхантай хамт” реалити шоугаар олонд танигдсан Ким Кардашиан өдгөө 39 настай. Тэрбээр сүүлд телевизэд өгсөн ярилцлагадаа реалити шоунаасаа илүү Инстаграмаас мөнгө олдог тухайгаа ярьжээ.  Тэрбээр “Дэвид Лэттирмений хөтлөн явуулдаг  Netflix” –ийн “Манай зочныг танилцуулах шаардлагаггүй” нэртэй  цуврал ярилцлагын шоунд өчигдөр уригдан оролцсон аж.

Ким Кардашиан өөрийн орлогоо нийтэд зарлаагүй. Гэхдээ  “Us Weekly” сайтад мэдээлснээр Ким Кардашиан цахим сүлжээний нэг постоос 300-500 мянган ам.долларыг олдог бөгөөд заримдаа нэг сая ам.долларт хүрдэг гэж мэдээлж байв. Харин “StyleCaster” сайтад мэдээлснээр “Кардашианынхантай хамт” реалити шоуны нэг улирлын орлого 4.5 сая ам.долларт байсан аж.  Тус шоу ирэх 2021 оны сүүлчээр 20 дахь улирлаа цацсанаар бүрэн төгсөх юм.

Эх сурвалж: Instyle

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж