Трамп АНУ-ыг дүрвэгч, цагаачдаас цэвэрлэнэ | News.MN

Трамп АНУ-ыг дүрвэгч, цагаачдаас цэвэрлэнэ

Трамп АНУ-ыг дүрвэгч, цагаачдаас цэвэрлэнэ

Трамп АНУ-ыг дүрвэгч, цагаачдаас цэвэрлэнэ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2016 онд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхдаа хууль бус дүрвэгч, цагаачдыг цэгцлэхийг гол бодлогоо болгоно гэж амлаж байв. Ялангуяа тэрбээр Мексикээс ирж буй хууль бус цагаачдыг гэмт хэрэг, хар тамхины хэргийн гол буруутнууд гэж үздэг юм. Ингээд Дональд Трампын үед буюу өнгөрсөн дөрвөн жилд АНУ-ын Цагаач, дүрвэгчдийн бодлогод ямар өөрчлөлт гарсан талаар авч үзье.

АНУ-д амьдардаг гадаадын иргэдийн тоо Трампыг сонгогдохоос өмнө 43,7 сая байсан бол өнгөрсөн жилийн байдлаар энэ тоо 45 орчим сая болж гурван хувиар өссөн байна. Гэхдээ Трампын үед АНУ дахь гадаад иргэдийн тоо хамгийн бага хувиар өссөн нь энэ юм. Тэр тусмаа Мексикээс АНУ рүү цагаачлан ирэх хүмүүсийн тоо Трампын үед хамгийн бага түвшинд хүрээд байна. Латин Америк, Карибын тэнгисийн бусад орнуудаас АНУ-ыг зорих иргэдийн тоо харин эсрэгээрээ нэмэгджээ.

Дональд Трампын засаг захиргаа АНУ-д ажиллахаар түр хугацаанд амьдрах иргэдийн тоог нэмэгдүүлсэн ч тус улсад байнгын оршин суух визний журмыг чангалсан юм. Байнгын виз олголтыг 2016 онд 1.2 сая орчим байсныг 2019 онд нэг сая орчим болгон бууруулсан.Мөн оюутны виз олголтыг хоёр хувиар бууруулсан байна.

Жил бүр АНУ-д дүрвэн ирэх иргэдийн тоог квотын системээр тодорхойлдог бөгөөд энэхүү квотыг Ерөнхийлөгч эцэслэн тогтоодог. АНУ руу дүрвэн суурьших хүсэлтэй хүмүүс эхлээд өргөдлөө гаргаж, АНУ-ын Цагаачлалын албаныханд эх орондоо ямар нэг байдлаар хавчлагад өртөж байгаагаа нотлох ёстой байдаг.

Дональд Трампын хувьд исламын шашинтай орнуудаас дүрвэгч хүлээн авах явдлыг бүрэн зогсооно хэмээн амлаж байсан ч шууд хориглож чадалгүй эхний ээлжинд квотыг нь бууруулах арга хэмжээг авсан. Тэдгээр дүрвэгчдийг шууд хориглох нь хууль эрх зүйн хэд хэдэн асуудалтай тулгарсан юм. Үүний үр дүнд Ирак, Сомали, Иран, Сири зэрэг мусульман шашинтай орнуудаас ирэх дүрвэгчдийн тоо үнэмлэхүй хэмжээгээр буурсан.

Виз болон дүрвэгсдийн квотыг багасгах нь тус улсад нэвтрэх гадаадын иргэдийн тоог бууруулах цорын ганц арга зам биш бөгөөд Трамп цаашдаа энэ бодлогыг улам төгс болгож, дүрвэгчдийн тоог бууруулахыг эрмэлзсээр байгаа. Гэсэн хэдий ч энэ асуудал бодит байдал дээр шууд шийдэхэд маш хэцүү асуудал юм.

Эх орноосоо шүүхийн шийдвэрээр “хөөгдсөн” гадаадын иргэд болон АНУ-аас албадан гаргасан ч эргэж тус улс руу нэвтрэхээр завдсан хүмүүсийг хил нэвтрэхийг нь удаан хугацаагаар хориглодог. Гэсэн ч тэдгээр хүмүүс эргэн ирсээр, АНУ-руу дахин нэвтрэхээр оролдсоор байдаг. Ерөнхийлөгч Обамагийн үед тэрбээр өмнөх Ерөнхийлөгч Жорж В.Бушийн бодлогыгүргэлжлүүлж, эрүүгийн хэрэгт буруутгагдаж, ял шийтгэгдсэн хүмүүсийг улсаасаа албадан гаргах бодлогыг эрчимжүүлсэн. Харин Ерөнхийлөгч Трампын үед албадан гаргах хүмүүсийн тоо өмнөх Ерөнхийлөгч нартай харьцуулахад дорвитой өөрчлөлт ороогүй байна. Ерөнхийдөө Трампын цагаачлал, дүрвэгчдийн талаархи хатуу байр суурь түүний пи-арын гол хэрэгсэл хэвээр байгаа юу гэвэл тийм гэж хэлж болно.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-22 192.82.70.248

уугуул индианчууд л үлдэх нь. бүгдээрээ цагаач

Avatar

Иргэн 2020-10-22 66.181.183.160

Ашгүй дээ. Үнэн бол АНУ-д зөвхөн ИНДИАНЧУУД л үлдэх юм байна. Трампын өвөг дээдэс ч бас л ЦАГААЧ.

Avatar

Зочин 2020-10-22 202.9.40.89

Монгол цагаачдын аав ээж нар нь юу бодож байдаг юм болдоо. АНУ-д олон цагаач монгол гэмт халдлагад өртөж амь насаа алдсан. Монгол хүн болж төрчихөөд гадаад улсад ясаа тавина гэдэг гунигтай хувь тавилан. Бор гэртээ богд гэсэн үг байдагдаа. АНУ руу явсан хүмүүсийн 80 хувь нь гэр бүлээ цуцлуулдаг

Avatar

Зочин 2020-10-22 202.9.40.37

chi bas tsagaach bizdee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж