Хуучирсан мэдээ: 2016.02.24-нд нийтлэгдсэн

Ганц кадр
Фото: Жастин Тэллинс, Агентство AFP / East News

Жил бүр дэлхийн гэрэл зургийн агентлагууд  шилдэг гэрэл зургуудаа шалгаруулдаг уламжлалтай.  Энэ кадр 2015 оны  алдартай зургийн нэг болсон юм.

“Оддын дайн” киноны баатрууд энэ цувралын долоо дахь шинэ анги дэлгэцнээ гарахын өмнө Лондон хотын мадам Тюссогийн лааны тосон баримлын музейд  гарч иржээ.

Нийт 16 лааны тосон баримлыг бүтээх ажиллагаанд 180 мастер жил гаруй хугацаа болон 2,5 сая фунт стерлингийг зарцуулсан байна.

Хамгийн ээдрээтэй ажиллагааг “Мянган жилийн харцага” нэртэй од хоорондын нислэгийн хөлгийн удирдлагын самбарын ард суугаа Чубаккийн дүрс болжээ. Түүний ноосыг сарлагийн үсээр бүтээсэн юм. Тэр үсийг нь суулгахад мастерууд 1000 гаруй цагаа зарцуулжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж