МИНИЙ ДЭЛГҮҮР ХХК-иас төгсөгчдийг удирдах түвшний менежерт бэлтгэх, хөгжүүлэх хөтөлбөр зарласан нь олон залуусын сонирхлыг ихээхэн татсан юм. Нэг жилийн хугацаанд туршлага харгалзахгүй үргэлжлэх хөтөлбөр нь төгсөгчдийг Миний дэлгүүрийн хамтрагчаас авахуулаад удирдах түвшний менежер хүртэлх бүхий л албан тушаалд ажиллуулж сургахын зэрэгцээ Дэлгүүрийн үйл ажиллагааны менежмент, Худалдан авалтын менежмент, Санхүүгийн менежмент, IT/ Мэдээлэл технологи/ болон Data Science /Дата шинжээч/ чиглэлээр компанидаа ажиллахад нь тусгайлан бэлтгэх юм.
Хөтөлбөрт шинэхэн төгсөгчдийг туршлага, мэргэжил үл харгалзан зөв хандлага, манлайлах чадвар, сэтгэн бодох чадвар зэрэг үзүүлэлтээр шалгаруулснаас 2020 оны хөтөлбөрт төрөл бүрийн мэргэжилтэй, өөр өөр авьяас чадвартай залуус шалгарч үлджээ. Харин худалдааны салбарт карьераа өсгөх сонирхолтой, өөрсдийн чадамжаа сорих эрмэлзэлтэй гэдгээрээ тэд нийтлэг. Ийнхүү Миний дэлгүүрийн хамтрагч, төгсөгч С.Соёлмаагаас хөтөлбөрийн талаар сэтгэгдлийг нь тодруулан ярицлагаа ийнхүү эхэллээ.
"Туршлагажих гээд ажил хайвч туршлагагүй байх цаг дор бүтэн нэг жилийг алдаж билээ. Харин энэхүү хөтөлбөрт хамрагдаад нэг сарын хугацаанд харин ч нэг туршлагажиж байна даа…
Нэг талаас би зүгээр жижиглэн худалдааны дэлгүүрт ажиллах гэхээс илүү цаана нь ямар их өсөн дэвжих боломж байгааг олж харсан маань Нөгөө талаас мэргэжил, ажлын туршлагыг үл харгалзан хувь хүний хандлага, ур чадварыг маань гол үзүүлэлт болгон сонгон шалгаруулалт хийсэн нь энэхүү хөтөлбөрийг сонгох үндсэн шалтгаан болсон."
Миний сүлжээ дэлгүүр нь Discounter буюу Хэмнэлттэй гэх шинэ форматыг нэвтрүүлж шинэ салбаруудаа нээж маш хурдтай тэлэлтийн бодлогыг баримталж байна. 2025 он гэхэд 300 шинэ салбараа нээхээр төлөвлөгөөтэй ажиллаж байгаа нь хөтөлбөрт хамрагдагчдаас ч мөн хурдыг давхар шаардах аж. Учир нь энэхүү хөтөлбөр нь уг төлөвлөгөөт ажлын нэгээхэн хэсэг ба хөтөлбөрийн төгсөгчдийг ирээдүйн МИНИЙ СҮЛЖЭЭ дэлгүүрийн удирдлагууд хэмээн харж буйтай нь холбоотой юм.
Хөтөлбөр эхэлснээр нэг сарын хугацаанд төгсөгчид жижиглэн худалдааны үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ касс, худалдагч, нярав, нягтлангийн ажилд хэдийн суралцаад эхэлжээ. Хөтөлбөрийн үйл явцын талаар сэтгэгдлийг нь тодруулахад:
"Бид багийн системээр 14 хоног бүр шинэ салбарт, шинэ ажлын байртай танилцан ажиллаж байгаа нь биднээс ихээхэн хурд, хүч хөдөлмөрийг шаарддаг. Энэ нь ОДОО ЮУ СУРАХ БОЛ гэсэн хүлээлтийг бий болгож байгаа нь миний сонирхлыг их татаж байгаа.
Хөтөлбөрт тэнцсэн гэдэг нь бидний хувьд зөвхөн эхлэл л байсан. Хөтөлбөрийн үйл явц бидний ур чадвар, хурд, сахилга батыг 100 хувь сорьж байгаа. Энэхүү сорилтыг бүтэн жилийн хугацаанд шантралгүй давж байж өөрийгөө хөгжүүлж, чадваржуулж улмаар зах зээлд өрсөлдөхүйц цалинтай хүссэн ажлын байр маань биднийг хүлээж байх болно”
Зөвхөн дэлгүүрийн үйл ажиллагаанаас гадна хэрхэн өөрийгөө хөгжүүлэх боломжтой байгаа талаар асуухад:
“Хөтөлбөрт тэнцсэн нийт сурагчид маш чадварлаг хүүхдүүд байгаа. Хүн өөрөөсөө илүү мундаг хүмүүсээр хүрээлүүлэх тусам хөгждөг шүү дээ. Тийм учраас би их баяртай байна. Бид багаараа хамтран онлайн сургалтууд судалж бизнесийн талаарх мэдлэгээ хамтдаа нэмэгдүүлж, нэгэндээ зааж нэгнээсээ суралцаж байгаа нь үр өгөөжтэй байгаа. Мөн багаараа шинэ төслийн ажил санаачилж хэрэгжүүлэх боломж олгосон нь надад шинэ содон санагдаж байгаа шүү”
Удирдах түвшинд ажиллана гэдэг нь хувь хүнээс ихээхэн мэдлэг чадвар, ур ухааныг шаарддаг. Тиймээс ч энэхүү хөтөлбөр нь онол болон практикыг хослуулж төгсөгчдөд өндөр хариуцлага үүрүүлэн амаргүй даалгавруудаар сорьж тэднийг хөгжүүлэхээр төлөвлөгдсөн. Мөн хариуцлагад нь дүйцүүлэн зах зээлд өрсөлдөхүйц өндөр хэмжээний цалин хөлсийг амлаж байгаа нь хөтөлбөр сонирхогчдын тоог нэмэгдүүлж байна.
“Эцэст нь хэлэхэд Хөтөлбөр нь шалгаруулалтаасаа эхлээд л танд маш өндөр шаардлага, хариуцлагыг мэдрүүлэх ба хүн бүрд зориулагдаагүй амаргүй даваа байх болно гэдгийг сануулах нь зүйтэй болов уу. Хэрэв та худалдааны салбарт ажиллах чин эрмэлзэлтэй бөгөөд удирдлагынх нь түвшинд өөрийгөө хөгжүүлэхийг хүсэж байгаа бол энэхүү хөтөлбөрийн шалгаруулалтад өөрийгөө сориод үзээрэй.” хэмээн тэр ярилцлагаа өндөрлөлөө.
Миний дэлгүүр ХХК нь уг хөтөлбөрөө жил бүр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ба 2021 оны элсэлтийн талаарх мэдээллийг http://recruitment.minii-suljee.mn хаягаар авах боломжтой юм.
Холбоотой мэдээ