Энэтхэгт Монголын өдрүүд болж байна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Энэтхэгт Монголын өдрүүд болж байна

Хуучирсан мэдээ: 2016.02.24-нд нийтлэгдсэн

Энэтхэгт Монголын өдрүүд болж байна

Монгол улсаас Энэтхэг улсад суугаа Элчин сайдын яам Энэтхэгийн Аялал жуулчлалын корпорацийн “Maurya” зочид буудалтай хамтран Шинэ Дели хотноо 2016 оны хоёрдугаар сарын 20-28-нд Монголын өдрүүдийг зохион байгуулж байна.

Монгол улсын ЭСЯ, монгол хоолны “Модерн Номадс” сүлжээ, ардын урлагийн “Түмэн эх” чуулгын дэмжлэгтэйгээр зохиож “Монголын өдрүүд”-ийг хоёрдугаар сарын 22-нд Энэтхэг улсад суугаа Элчин сайд Г.Ганболд, “Maurya” зочид буудлын ерөнхий менежер З.Сонгадавала нар нээж үг хэллээ.

Нээлтийн ёслолд Энэтхэгийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Гадаад хэргийн яам, Гадаад орнуудтай соёлоор харилцах зөвлөлийн болон Монгол улстай ажил хэргийн өргөн харилцаатай боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, бизнесийн байгууллагууд, Шинэ Дели хотоос хавсран хамаардаг Өмнөд Азийн улсуудын Элчин сайдууд, ДТГ-ын ажилтнууд, Мумбай, Чиннай, Колькутта хотод суугаа Монгол улсын Өргөмжит консулууд, Монгол улсын ЭСЯ-ны ажилтнууд, Энэтхэгт оршин суугаа монгол иргэдийн төлөөлөл оролцов.

Монгол өдрүүдэд оролцогчид Монгол, Энэтхэгийн хооронд дипломат харилцаа тогтсоосны 60 жилийн ойн хүрээнд тус тусын салбар, чиглэлүүдээр Монгол улстай харилцаж байгаа талаараа мэдээлж, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудаа танилцуулж санал бодлоо солилцов.

Шилдэг менежмент, өргөн сүлжээ, чанартай үйлчилгээ нь Энэтхэгт төдийгүй, олон улсад өндөр үнэлэгддэг тансаг зэрэглэлийн Maurya зочид буудалд зохиогдож байгаа эл арга хэмжээнд “Модерн Номадс” рестораны мастер тогооч Х.Даваадорж, Б.Мөнгөншагай уригдан оролцож мэргэжил нэгтэй энэтхэг андуудтай ажлын арга туршлагаа солилцохын сацууүндэсний дуу бүжгийн “Түмэн эх” чуулгын хөгжимчин Ц.Чулуунцэцэг, Х.Дамдин нар ардын урлагийн тоглолтоо сонирхуулсан нь оролцогчдын талархлыг хүлээж байна.

Нүд баясахад сэтгэл сэргэдэгчлэн Монгол орон, монгол үндэсний соёл, хоолны урлагийг Энэтхэгийн олон нийтэд таниулан сурталчлах энэхүү арга хэмжээ нь Монгол улсын тухай гэрэл зургийн болон гар урлалын бэсрэг үзэсгэлэн, ардын урлагийн тоглолт бүхий цогц үйл ажиллагаа болсоноор үзэгч сонирхогчдын таашаалд нийцэж байна.

Шинэ Дели хотноо долоо хоног үргэлжлэх Монголын өдрүүд -ийнзаллага, зар сурталчилгаа гадаад орнуудын дипломат төлөөлөгчдийн газар, ITC Maurya зочид буудлын сүлжээнд багтдаг 100 гаруй ресторанд хүрсэнээс гадна “Индия Эмпайр”, “Туризмфөст” энэтхэгийн хэвлэлүүд Монголын тухай нийтлэл ярилцлагуудыг нийтлэсэн нь уншигч олны сонирхлыг татаж байна.

Монголын өдрүүд арга хэмжээ хоёрдугаар сарын 28-нд өндөрлөнө.

ЭХ СУРВАЛЖ: ГХЯ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

ШОНХ 2016-02-24 112.72.12.8

МОНГОЛЧУУД оюун санааны, соёлын талаар оиртох, авах юмаа үргэлж ХЯТАДЫГ даван ЭНЭТХЭГ түвдтэи харьцаж баисан нь санамсаргүи хэрэг биш бөгөөд алсын хараатаи баиж дээ?ХЯТАДЫН соёл гүн ухаан муу баисанаас болсон юм ердөөч биш?ОЛОН зуу МЯНГАН жилийн өмнөх ӨВӨГ дээдсийн алсын ХАРАА өнөөдөр бидэнд хэр зэрэг баина вэ? СОЦ-үед ЕВРОП соёлын нөлөөнд ОРОСЫГ даган орсон нь УЛАМЖЛАЛТ алсын хараа алдагдаагүил баисан хэрэг?