Улаанбаатар олон улсын XII кино наадам аравдугаар сарын 19-нд “Тэнгис” кино театрын дэлгэцнээ “Хэвтрийн хүн” киногоор нээлтээ хийсэн. Наадмын хөтөлбөрийн дагуу өчигдөр /2020.10.21/ Монгол кино уран бүтээлчдийн “Хангарьд” шагналын эздийг тодрууллаа. Монгол киноны уралдаант хэсэгт “Хөхөө” уран сайхны киноны найруулагч Ж.Жамьянсүрэн “Шилдэг найруулагч”-ийн шагналыг хүртжээ. Харин түүний ах Ж.Сэнгэдорж найруулагчийн найруулсан “Гэргий” кино “Шилдэг зохиол”-оор шалгарсан бол Б.Отгонзоригийн “Эмэгтэй” уран сайхны кино “Шилдэг продюсер”-ийн шагналын эзэн болсон байна.
Энэ жилийн наадамд “Хангарьд” шагналын төлөө дөрвөн номинацид өрсөлдсөн гэдгийг зохион байгуулагчдын зүгээс мэдээлсэн. Монгол киноны уралдаант хэсэгт Ж.Сэнгэдоржийн “Гэргий”, Г.Даваазулын “Хэлгүй жим”, О.Бат-Өлзийгийн “Буруу өрөг”, Б.Эрдэнэцэцэгийн “Ээж хадны домог”, Т.Анарын “Сүүн замын сахиул” бүтээлүүд өрсөлдсөнөөс найруулагч Ж.Сэнгэдоржийн “Гэргий”, найруулагч Ж.Жамьянсүрэнгийн “Хөхөө”, найруулагч Б.Отгонзоригийн “Эмэгтэй” уран сайхны кино шалгарчээ.
Сонирхуулж хэлэхэд, "Хөхөө" уран сайхны киноны гол дүрд, "Woman" киноны туслах дүрд тоглосон Гавьяат жүжигчин Т.Борхүү тогложээ. Мөн шилдэг бүтээлээр шалгарсан "Хөхөө", "Гэргий" киноны гол дүрд жүжигчин Ц.Цэрэнболд тоглосон байна.




Дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 12 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам-2020 оны аравдугаар сарын 19- 25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж буй. Энэ жилийн кино наадамд 2019-2020 онд бүтээгдсэн Монгол, Франц, Герман, Иран, Швейцар, Итали, Австрали, Хятад, Тайвань, Япон, Бразил улсын 19 бүрэн хэмжээний уран сайхны киног толилуулахаас гадна кино уран бүтээлчдийн чадавхийг дээшлүүлэх зорилготой “Ирж яваа цаг” кино форум, “Авдраа уудал” найруулагчийн ур чадварын сургалтыг зохион байгуулна.
А.СҮРЭН
ХЭХЭ 2020-10-22 192.82.71.121
хогийн кино хийдэг новшнууд үзчих юм нэгч байхгүй шүү
Нэр 2020-10-22 202.55.188.81
*Жамъянсүрэг АХ нь шүүдээ. http://Www.News.mn нь ингэхээр бусад нь яалтай ч билээдээ.
Сүрэн минь дээ 2020-10-22 202.126.89.189
Гэргий киноны гол дүрд эмэгтэй хүн тоглодоггүй юм уу Сүрээн кк
Кк 2020-10-22 202.126.89.189
Гэргий киноны гол дүрд яаж ч бодсон эмэгтэй хүн баймаар юмаа кк. Юу бичиж бгаагаа мэдэж бн уу Сүрээн
Зочин 2020-10-22 122.201.24.84
гол дүрүүдын нэг нь байх л даа
dislike anduuraad darchihlaa 2020-10-22 202.126.89.62
dislike anduuraad darchihlaa