31 тонн шатахуун ачсан ачааны машин шатаж хоёр хүн бэртжээ | News.MN

31 тонн шатахуун ачсан ачааны машин шатаж хоёр хүн бэртжээ

Хуучирсан мэдээ: 2020.10.22-нд нийтлэгдсэн

31 тонн шатахуун ачсан ачааны машин шатаж хоёр хүн бэртжээ

31 тонн шатахуун ачсан ачааны машин шатаж хоёр хүн бэртжээ

Хөвсгөл аймгийн Түнэл сумын сумын Баян-Эрхэт багийн “Байшинтын дөрөлж” гэдэг газарт шатахуун тээвэрлэж явсан  “Норд бенз-НД1310” загварын автомашин шатсан байна. Тодруулбал, иргэн Ц нь Дархан-Уул аймгийн Дархан сумаас Хөвсгөл аймгийн Мөрөн сумын чиглэлд  “Нэмэн” ХХК-ийн 31 тонн шатахууныг тээвэрлэж явж байжээ. Мөн тухайн шатахуун тээвэрлэж явсан автомашинтай Мөрөн сумаас Орхон аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн О-ын эзэмшлийн “Марк-Экс-зио” загварын суудлын автомашин мөргөлджээ.

Ослын улмаас тус суудлын автомашин замын хажуу руу онхолдож тус аймгийн Рэнчинлхүмбэ сумын харьяат иргэн 43 настай эмэгтэй  Х нь автомашины бүхээгт хавчуулагдсан байсныг алба хаагчид эсэн мэнд гаргажээ. Шатахуун тээвэрлэсэн ачааны автомашин осолдсон хэрэг өчигдөр өглөө 09:05 цагийн орчимд гарчээ. "Ослын улмаас гэмтэл авсан хоёр иргэн аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байна" хэмээн Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.

Ослын шалтгааныг урьдчилсан байдлаар шатахуун ачсан машины тормоос ажиллахгүй болсон гэж дүгнэжээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

mgl 2020-10-22 202.179.11.230

Hyatad mashinaar shatahuun teeverlehee boliochee.

Avatar

зочин 2020-10-22 64.119.24.217

Монголд том машин осол гаргавал "тормоз" ажиллаагүй гэдэг сайхан үгтэй болжээ

Avatar

Зочин 2020-10-22 103.14.36.18

Ийм зөрчил их гардаг болжээ. Техникийн аюулгүй байдлыг хангахгүй, компаний зүгээс стандарт заавраа мөрдөхгүйгээс ийм байдал үүсч байгаа байх. Үүнд төрөөс хяналт тавьдаг байгууллага байна уу? Үйл ажиллагааг нь хаах, хугацаатай үүрэг өгөх, торгох гэх мэтээр арга хэмжээнүүд авмаар юмдаа.

Avatar

кккккк 2020-10-22 103.14.39.2

Уншаад ойлгохоор юм бич лдээ. Зөв найруулгатай бич….

Avatar

Зочин 2020-10-22 202.9.46.63

жолооч нар машныхаа бүх л юмыг шинэ хуучин гэлтгүй шалгаж байх хэрэгтэй.Мэдээж ослыг хийе гэж гаргахгүй,гарсны дараах хор уршиг ямар их болох нь харамсалтай.Бодоорой…..

Avatar

иргэн 2020-10-22 202.179.24.126

Олон машин осол гаргасан юмуу. Эсвэл найруулга байна уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж