Монгол дэлхийн хамгийн өндөр өртөгтэй орны нэг

Хуучирсан мэдээ: 2016.02.24-нд нийтлэгдсэн

Монгол дэлхийн хамгийн өндөр өртөгтэй орны нэг

Амьдралын өртөг өндөртэй орны жагсаалтыг Time сэтгүүл гаргажээ. Жагсаалтад нийт 112 орон багтсанаас амьдрахад хамгийн боломжтой, өртөг багатай орнуудаар Өмнөд Африкийн БНУ, Энэтхэг, Косово, Саудын Араб, Казахстан, Замби, Оман, Парагвай, Чех, Македони, Босни ба Герцоговина, Польш бичигдлээ.

Монгол улс уг жагсаалтын 103-т бичигджээ. Амьдралын өртөг өндөртэй гэгддэг Япон, Өмнөд Солонгос, Бельги, Их Британи зэрэг орон манай өмнө бичигджээ.

Амьжиргааны өртгийг тооцоход орон нутгийн худалдан авах чадварын индекс (тус улсын дундаж цалингийн худалдан авах чадварын харьцангуй хэмжээ); байрны төлбөрийн индекс; дэлгүүрүүдийн үнийн индекс; хэрэглээний үнийн индекс (зоогийн газрууд, хүнсний дэлгүүрүүд, тээвэр, орон сууц  ахуйн үйлчилгээ) зэргийн үзүүлэлтүүдийг тооцон энэ жагсаалтыг гаргажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж