Япон бизнесмэн идэж болдог гялгар уут бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2020.10.22-нд нийтлэгдсэн

Япон бизнесмэн идэж болдог гялгар уут бүтээжээ

Япон бизнесмэн идэж болдог гялгар уут бүтээжээ

Японы жуулчдын ихээр зорьдог Нара хотын бугын сүргийг хамгаалахын тулд тус хотын энтерпрейнер идэж болдог гялгар уутыг зохион бүтээжээ. Нара-изм гэх бэлэг дурсгалын бөөний худалдааны агент Хидэтоши Мацүкава хот дахь бугын сүрэг гялгар уут идсэнээс бол хорогдож байгаа тухай анх өнгөрсөн жил мэдээгээр үзсэн аж. Тэрбээр Нара хотын бэлэг тэмдэг болсон бугыг хамгаалахын тулд ямар нэгэн зүйл хийхийг хүссэн хэмээн ярьжээ.

Нара хотод 1000 орчим буга дархан цаазат газар байдаг бөгөөд Японы байгалийн баялаг хэмээн тооцогддог байна. Гэвч 2019 оны долдугаар сард есөн буга үхсэн байхыг олж, задлан шинжилгээ хийхэд гэдэснээс нь гялгар уутнууд гарчээ. Улмаар жуулчдыг дархан цаазат газарт гялгар уутаа хаяхгүй байхыг сануулсан байна. Харин Хидэтоши Мацүкава гялгар уут хаяхгүй байхыг анхааруулахаас өөр арга бодож олохоор багынхантайгаа хамтарч ажиллажээ. Улмаар тэд буга идсэн ч үхэхгүй байх гялгар уутыг зохион бүтээсэн аж. “Шикагами” буюу бугын цаас гэж нэрлэгдэх шинэ гялгар уутыг сүүний цаасан уут болон будааны хивэгнээс гарган авчээ. Будааг өнгөлөх үйл явцад гардаг хивэг нь ашиглагдахгүй хаягддаг гэдгийг олж мэдсэн Хидэтоши Мацүкава үүнийг ашиглах санааг гаргасан аж.

үхсэн бугын гэдэснээс гарсан гялгар уут

Одоогоор идэж болдог гялгар уутыг Нара хотын Тодайжи сүм болон орон нутгийн банкуудад туршилтаар ашиглаж эхэлжээ. Тус сүм болон банкуудад 100 иенээр худалдаж байна. Эдгээрт өдөрт 4000-5000 хүн үйлчлүүлдэг гэх судалгаа гарчээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж