Халдварын тоо сая давсан Баруун Европын анхны улс Испани болов

Хуучирсан мэдээ: 2020.10.22-нд нийтлэгдсэн

Халдварын тоо сая давсан Баруун Европын анхны улс Испани болов

Халдварын тоо сая давсан Баруун Европын анхны улс Испани болов

Испани улсад коронавирусийн халдварын нийт бүртгэгдсэн тохиолдол нэг сая давсанаар Баруун Европдоо анхны улс болжээ. Тус улсад өнгөрсөн 24 цагт халдварын 16 мянга 973 шинэ тохиолдол бүртгэгдэж, 156 хүн нас барсан байна. Испанид анх нэгдүгээр сарын 31-нд коронавирусийн халдвар бүртгэгдсэнээс хойш нийтдээ нэг сая 5 мянга 295 хүн уушгины үрэвсэл үүсгэдэг уг өвчнөөр халдварлажээ.

Өдгөө дэлхий дахинд халдварын нийт тохиолдол сая давсан зургаан улс байгаа нь АНУ, Энэтхэг, Бразиль, ОХУ, Аргентин, Испани улс байна.

Европт коронавирусийн халдвар сүүлийн хэдэн сард дахин идэвхжсэнээр улс орнууд хатуу хөл хорио, карантин арга хэмжээнүүдийг сэргээн авч хэрэгжүүлж байна. Испанид өдгөө хүүхдүүдийг гадагш гарахыг хориглох зэргээр хатуу хөл хорио тогтоожээ. Европын бусад орнууд шиг өнгөрөгч зун халдварын тархалт буурснаар эдийн засгаа сэргээхийн тулд хөл хориогоо сулруулсан нь өвчлөл нэмэгдэхэд нөлөөлсөн аж. Испанид нийтдээ 34 мянга 366 хүн коронавирусийн халдвараас болж нас баржээ. Улмаар Мадрид хотод 15 хоногийн онц байдлыг Испанийн Засгийн газраас зарласан.

Үүний зэрэгцээ Италид өнгөрсөн хоногт 15 мянга 199 халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэн нь цар тахал эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж