Ньюс хөтөч: Түгжрэлийг 60 хувь бууруулах шинэ үйлчилгээг танилцуулна

Хуучирсан мэдээ: 2020.10.22-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Түгжрэлийг 60 хувь бууруулах шинэ үйлчилгээг танилцуулна

Ньюс хөтөч: Түгжрэлийг 60 хувь бууруулах шинэ үйлчилгээг танилцуулна
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
09:00 цагт
  • Монголын ноос, ноолуурын салбарт тогтвортой байдлыг хөгжүүлэх нь сэдэвт Зөвлөгөөн Блью Скай-н Жейд танхимд болно. Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар Монголын ноос, ноолуурын салбарт тогтвортой байдлыг хөгжүүлэх нь сэдэвт Зөвлөгөөнийг зохион байгуулна. Энэ үеэр AVSF Монгол байгууллагаас Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Текстилийн тогтвортой үйлдвэрлэл" төсөл болон Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо хамтран хэрэгжүүлж байгаа малчдын хоршоодын сайн туршлагуудыг танилцуулах юм.

 

  • МУИС-ийн шинэ номын сангийн байрны 502 тоотод МСНЭ, Бүх Хятадын сэтгүүлчдийн холбоо, ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албатай хамтран Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн XI форумыг "Цар тахлын үед сэтгүүл зүйд тулгамдаж буй сорилт, туршлага болон хамтын ажиллагаа" сэдвийн дор цахимаар зохион байгуулна. МСНЭ-ийн ажлын алба.

 

10:00 цаг 
Дүнжингаравын нэг цэгийн үйлчилгээний төвд "гадаад улсад ур чадвар эзэмшсэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих өдөрлөг" болно. Холбоо барих: 88 660566, 96764547
10.20 цаг
  • Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн мэдээллийн төвд “Бизнес Эрхлэгчдийн Хамтач Холбоо” ТББ-аас Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг 40-60 хувь бууруулах зорилгоор гаргаж буй нийтийн тээврийн гурван шинэ үйлчилгээний талаар үзүүлэнтэй хэвлэлийн бага хурал зохион байгуулна.
12:00 цаг
  • “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэд туслах "Сүхбаатарын хүүхнүүд" хөдөлгөөн, сэтгүүлчдийн "Талын түрлэг" бүлгэмээс мэдээлэл хийнэ. АЖ Ш.Чимэдцэеэ, өмгөөлөгчийн хамт оролцоно.

 

  • Хэвлэлийн хүрээлэнд хавдартай хүүхдүүдийн эцэг, эх нийлж нэгнээ дэмжих бүлэг үүсгэж, аян өрнүүлж байгаа талаар эцэг, эхчүүдийн төлөөл мэдээлэл хийнэ. Монгол Улсад сүүлийн жилүүдэд хүүхдийн хорт хавдар нэмэгдэж байгаа ч хүүхдэд тусгайлан чиглэсэн илрүүлэлт, эмчилгээний тусламжийн асуудал төрийн бодлогын гадна үлдэж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж